1
Шарсан будаа
Орц:
- Масло- 1 халбага
- Өндөг- 2 ширхэг
- Масло- 1 халбага
- Хэрчсэн сонгино- 1/4 аяга
- Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
- Агшаасан будаа- 2 аяга
- Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
- Соё соус- 1/4 аяга
- Вандуй- тал аяга
Хийх арга:
Хайруулын тавгаа халааж, 1 халбага маслоо хийж хайруулах бөгөөд үүндээ өндгөө хийж, салгаж хуурасны эцэст гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж. Харин үүндээ шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах байна. Ингээд л таны хоол хормын төдийд бэлэн болох юм.
2
Тахианы махтай будаа
Орц:
- Ургамлын тос- 1 халбага
- Масло- 1 халбага
- Тахианы цээж мах- 450 гр
- Хэрчсэн сонгино- тал аяга
- Лаазалсан мөөг- 200 гр
- Ус- 1 аяга
- Урт үрийн будаа- 3/4 аяга
- Давс- тал халбага
- Нунтаг чили- тал халбага
- Нунтаг халуун чинжүү- 1/4 халбага
- Улаан перец- 1/4 халбага
Хийх арга:
Ургамлын тос болон масло цуг хайруулын тавганд хийж халаах аж. Үүндээ хэрчсэн тахианы цээж мах, сонгино зэргээ хийж бор шаргал болтол нь хуурах юм. Дараа нь мөөг, будаа, давс, чили, халуун чинжүү, улаан перец зэрэг бүх амтлагчаа нэмэн хуурах бөгөөд удалгүй усаа хийж өгөх байна. Харин одоо үүнийгээ шарах шүүгээнд хийх ба 370 хэмд 1 цаг орчим байлгасны эцэст гаргаарай.
3
Төгс амтат будаа
Орц:
- Ус- 2 аяга
- Будаа- 1 аяга
- Хэрчсэн ногоон сонгино- 1/4 аяга
- Хэрчсэн үсүү буюу "Coriander"- тал аяга
- Сармис- 1 хумс
- Давс- 1 халбага
- Нунтаг халуун чинжүү- 1 халбага
- Оливын тос- 1 халбага
Хийх арга:
Оливын тосоо хайруулын тавганд хийж халаах бөгөөд үүндээ будаагаа хийж шаргал болтол нь хуурах юм. Дараа нь ногоон сонгино, клинтро, сармис, давс, нунтаг халуун чинжүү зэргээ хийж бага зэрэг хуурч, усаа хийн, буцалмагц нь галаа багасгана. Ойролцоогоор 20-30 минутын дараа будаагаа болсон эсэхийг шалган хоолоо гаргах бөгөөд та үүнийг өөрийн хүссэн салат, мах зэргээр амтлан идэх боломжтой юм.
4
Мексик маягийн будаа
Орц:
- Хэрчсэн сонгино- 2/3 аяга
- Оливын тос- 3 халбага
- Цагаан будаа- 1 аяга
- Хэрчсэн ногоон чинжүү- 1 аяга
- Нунтаг чили- 1 халбага
- Хэрчсэн улаан лооль- 1 аяга
- Давс- 1 халбага
Хийх арга:
Хайруулын тавгандаа оливын тосоо хийж үүндээ сонгиноо хуурах аж. Үүндээ будаа, чинжүү, нунтаг чили, улаан лооль болон давс зэргээ хийж бага зэрэг хуурах бөгөөд дээрээс нь 2 аяга ус хийж өгөх юм. Хоолоо буцламагц нь галаа багасгаж, будаагаа агшааж өгөх байна. Ойролцоогоор 20 минутын дараа хоолоо гаргах бөгөөд та будаан дээрээ бага зэрэг бяслаг үрж өгөн, яншуй цацаж болох юм. Ингэснээр хоол тань илүүтэй идэх дур хүслийг төрүүлэх аж.
5
Карритай будаа
Орц:
- Ургамлын тос- 2 халбага
- Урт үрийн будаа- 1 аяга
- Сонгино- 1 ширхэг
- Ус- 2 аяга
- Давс- 1.5 халбага
- Нунтаг чили- 3/4 халбага
- Сармисны ханд- 1/8 халбага
- Улаан лоолийн соус- 1 сав
- Карри 1/2 халбага
Хийх арга:
Будаа болон хэрчсэн сонгиноо хамтад нь ургамлын тосондоо 5 минут хэртэй хуураарай. Дараа нь давс, чили, сармисны ханд зэргээр амталж, улаан лоолийн соус, карринд бага зэрэг буцалгаж амт оруулах юм. Одоо харин усаа хийж, галаа багасгаж бөгөөд 30 минутын дараа хоолоо гаргаж таваглаарай. Ингэхдээ будаагаа эрдэнэ шиш, шарсан төмс зэрэгтэй хослуулан идэж болох байна.
Та сайхан хооллоорой!