Ким Кардашьяаны эрчүүдийг урхидах арга

Жинхэнэ хайр гэж юу вэ? Хэрвээ хэдийн түүнтэйгээ учирсан бол өөрсдийн хайрыг хэрхэн хадгалж үлдэх, харилцаагаа сайжруулах болон хайртай залуугаа өөртөө татах тухай мэдээллийг хүргэж байна. Доорх зөвлөгөөг "Keeping Up With Kardashians" шоуны од Ким болон, түүний гэр бүлийн гишүүд, бүсгүйчүүдэд зориулан бэлтгэснийг хүлээн авна уу. Ингээд хэзээ ч цуцашгүй эрэлхэг, үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн хайрын нууцыг та бүхэндээ орчуулан хүргэе.

Ким Кардашьяаны эрчүүдийг урхидах арга

1 Жил өнгөрөх тусам өөрчлөгдөх сонирхлууд

"Хүн амьдралынхаа хугацаанд маш олон хамтрагч, шинэ хайртай учирч байдаг. Тэр бүрт сэтгэл хөдлөл, өгөх мэдрэмж нь харилцан адилгүй юм. Гэхдээ би жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг. Цаашдаа ч итгэх болно. Иймээс танд төрөх тэр л нэгэн онцгой мэдрэмж, зүрх сэтгэлээ дагахыг зөвлөж байна." Ким Кардашьяан (Kim Kardashian)

Жил өнгөрөх тусам өөрчлөгдөх сонирхлууд

2 Бүрхэг харилцаагаа цэглэх

" Хэрвээ нэгэнт л таны зүрх сэтгэл хөрж, бие биедээ татагдахаа байсан бол энэхүү төвөгтэй, бүрхэг гэж хэлж болох харилцаандаа цэг тавих хэрэгтэй. Энэ нь байдлыг дордуулахаас хэтрэхгүй юм." Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

Бүрхэг харилцаагаа цэглэх

3 "Үнэ цэнэтэй байдлаа үргэлж хадгалж, нууцлаг бай"

"Бүсгүй хүн яг л эрдэнэсийн агуй, хэзээ ч уншиж дуусахгүй ном мэт нууцлаг, бас сэтгэл татам байх хэрэгтэй. Учир нь эрчүүд маш уйдамтгай. Тиймээс тэдэнд уйдах боломжийг битгий өг. Өөртөө итгэлтэй, сэхүүн амьдар" Кендал Женнер (Kendall Jenner)

"Үнэ цэнэтэй байдлаа үргэлж хадгалж, нууцлаг бай"

4 Өөрийгөө хөгжүүл

" Эмэгтэйчүүд бид эрчүүдээс юугаараа илүү гээч! Бид мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, өөрийгөө үргэлж гоо сайхан байлгаж чаддаг. Түүнээс гадна, хэрвээ хүсвэл эрчүүдийг хурууны үзүүрээрээ л хөнгөхөөн хөдөлгөж чаддаг. Иймд ямагт дээшээ тэмүүлж, өөдөө байхыг хичээгээрэй!" Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

Өөрийгөө хөгжүүл

5 Зүрх сэтгэлдээ үргэлж зай үлдээ

" Түүнгүйгээр амьдарч чадахгүй мэт, өөрийгөө хэн ч биш болготлоо хэн нэгэнд битгий дурла. Зүрх сэтгэлдээ жаахан ч гэсэн зай үлдээн, хүчирхэг байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй." Ким Кардашьяан (Kim Kardashian)

Зүрх сэтгэлдээ үргэлж зай үлдээ

6 Харилцаагаа үргэлж шинэ байлга

"Хүн гэдэг маш уйдамтгай амьтан юм. Гал халуун хайр ч цаг хугацааны эрхээр элч буурч, унтрах тохиолдол цөөнгүй. Тиймээс харилцаагаа шинэ байлгахын тулд хамтдаа бүхнийг туршиж үзэн, аль болох нээлттэй байх хэрэгтэй." Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

Харилцаагаа үргэлж шинэ байлга

7 Байгаагаараа л бай

" Үзэсгэлэнтэй харагдах гэж, үзэл бодлоо хамгаалж үлдэх гэж, хэн нэгэнд хүчирхэг харагдах гэж хэзээ ч битгий хичээ. Болох зүйлс болдгоороо л болно. Та энгийн байхдаа илүү дур булаам хүчирхэг юм." Крис Женнер (Chris Jenner)

Байгаагаараа л бай

8 Төсөөллөөсөө дээгүүр амьдар

" Үргэлж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, болохоос болохгүй бүхнийг хийх хэрэгтэй. Сайхан амьдралыг цогцлоохыг хүсэж байгаа бол түүнийхээ төлөө хөдөлмөрлө. Хайртай хүмүүстэйгээ хөгжилд, цагийг өнгөрүүл. Үр дүн нь гайхалтай байх болно." Ким Кардашьяан (Kim Kardashian)

Төсөөллөөсөө дээгүүр амьдар

9 Романтик бай

" Би насан туршдаа үлгэрийн гүнжийн амьдралаар амьдрахгүй гэдгээ мэдэж байна. Тиймдээ ч гэр бүлдээ цаг гаргах, тэдэнтэйгээ байхыг илүүд үздэг. Энэ амьдралаас үлдэх зүйлс бол таны гэр бүл, хайртай хүмүүс чинь юм." Ким Кардашьяан (Kim Kardashian)

Романтик бай

10 Үнэнтэй нүүр тулгар

" Бид хүсээгүй зүйлтэйгээ нүүр тулгарахаас үргэлж эмээдэг. Таны хайртай нэгэн чинь өөрөөс урвах, тэрчлэн хайрлахыг хүссэн ч чадахгүй байхаа хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэхдээ бидний хийх ёстой хамгийн чухал зүйл бол үнэнтэй эвлэрэх гэдгийг би ойлгосон." Хлое Кардашьяан (Khloe Kardashian)

Үнэнтэй нүүр тулгар

11 Өөртөө тавих анхаарлаа хэзээ ч битгий орхи

Юу ч болж байсан, хаана ч байсан та үзэсгэлэнтэй, хараа булаам харагдах ёстой. Ким Кардашьяан (Kim Kardashian)

Өөртөө тавих анхаарлаа хэзээ ч битгий орхи

12 Хайртай хүнээ ол

"Миний нөхөр бол миний амьдралын гэрэл гэгээ, хайртай хүн минь юм. Би түүнтэйгээ учрахаас өмнө олон буруу сонголтыг хийсэн. Үүндээ ч харамсахгүй байна. Эцэст нь би хайраа олсон болохоор тэр шүү дээ." Ким Кардашьяан (Kim Kardashian)

Хайртай хүнээ ол

13 Үргэлж суралцах хэрэгтэй

" Цаг үе өнгөрөх тусам хүмүүс, амьдарч буй нийгэм маань намайг үргэлж суралцаж, зорилго тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэйг сануулж байна. Тиймээс би суралцахаа хэзээ ч болихгүй.Тэгж байж л эр хүн чамайг хүндлэх болно." Хлое Кардашьан (Khloe Kardashian)

Үргэлж суралцах хэрэгтэй

14 Ингээд эцэст нь

"Амьдрал үнэхээр баялаг юм. Иймд урсан өнгөрч буй цаг хугацааг хүндэлж, өөрийгөө улам хүчирхэг нэгэн болгох хэрэгтэй. Хүчирхэг эмэгтэйд эрчүүд өөрийн эрхгүй сөгдөн мөргөдөг юм." Кимийн гэр бүлээс...

Ингээд эцэст нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()