1
Цагаа дэмий зүйлд үрэх
Цаг бол "алт" гэх үгийг баримталж, хий хоосон дэмий зүйлсд хамаг цагаа үрэх гэсний хэрэггүй. Одоо хийж болох юмыг дараа гэж хойш тавих арчаагүй бодол, сэтгэлээ авч хаяарай. Их сургуульд хэн ч таныг энийг ингэж хий, тэрийг тэгж хий гэхчлэн зааж зааварлан, шахаж шаардахгүй тул өөрөө өөрийнхөө толгойг хариуцаж, үзэл бодол, зарчимаараа суралцдаг юм. Амралтын өдрүүдээр гадуур зугаалчихаад ням гарагийн орой гэнэт гэрийн даалгавар, бие даалтаа санаж, шөнөжин суух хүмүүсийг амжилт хүлээхгүй нь тодорхой. Иймд бүхнийг төлөвлөж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж хэвшээрэй.
2
Шоу цэнгээнээс холд
Мэдээж оюутан насыг найз нөхөд, хөгжил цэнгээгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ юмны тунг нь тааруулж байх нь ямар ч хүний давуу тал болдог билээ. Наргиж цэнгэх үедээ наргиж болох ч хэт их давтамжаас зайлс хийж, хааяа нэг сэтгэлээ сэргээж байж болох юм. Гэхдээ залуу нас замбараагүй гээд л цаг тутам наргих талаар бодсоны эцэст эзэмшсэн боловсролгүй, эцэг эхийнхээ мөнгийг хий дэмий үрсэн дэндүү арчаагүй нэгэн болж хувирдаг байна. Хамгийн гол нь яах гэж их сургуульд элсэн орсон болохоо ямагт бодолхийлж, тунгааж яваарай.
3
Алдаа гаргах
Хүн алдаанаас суралцаж цааш итгэл төгс алхдаг гэх боловч алхам тутамдаа алдаа гарган, өршөөл эрэх нэгэн бусдад дорд үзэгдэн, арчаагүй мэт сэтгэгдэл төрүүлж байдаг юм. Тиймээс хийж байгаа үйлдэл бүртээ хянуур, няхуур байвал зохилтой.
4
Дүрсгүй зан
Одоо таны эрхэлж, хөгжилддөг цаг тань ард хоцорч, хариуцлагатай байх мөч ирж байгаа гэдгийг ухаараарай. Тиймээс хүүхэд шиг эрхлэн, дүрсгүйтэхээс илүүтэй хүн шиг байж сурч мэдэхийг эрхэм зорилгоо болгон, цуцашгүй зүтгэх хэрэгтэй юм шүү. Өөрийн ирээдүйн мөрөөдөл зорилгоо тодорхойлж үүнийхээ төлөө алхам алхмаар хөдөлмөрлөж зүтгээрэй.
5
Түргэн хоол идэх
Би залуу хүн юм чинь зүгээр гэж хэрхэвч болохгүй. Суралцахдаа хамаг цаг заваа зарцуулж байсан ч чанартай хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн ч хийж байх хэрэгтэй юм. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийн адилаар, өвчин зовлонгүй эрүүл чийрэг залуу хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Гэхдээ оюутан л болсон хойно түргэн хоолтой нөхөрлөхөөс өөр аргагүйд хүрэх ч цаг заваа төлөвлөж гэрээсээ хоол авчирч, аль болох эрүүл хүнсийг сонгож байвал ирээдүйд тань хэрэгтэй байна.
6
Өөрийн гэсэн бодолгүй
Хаана ч байлаа гэсэн өөрийн үзэл бодолд тууштай, үүний бусдад илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь таныг зөв, буруу зам руу хөтлөх нь хамаагүй ямартай ч өөрийнхөөрөө байсан тань гайхалтай, бишэрмээр үйлдэл юм шүү. Зүгээр суусан хүмүүсийг бодвол хийсэн зүйлтэй байна гэдэг бахархууштай. Мөн бусдын шахалтанд хүчээр автасны оронд зүгээр л "үгүй" гээд зоригтой хэлчихэж байх нь өөрийн тань үзэл бодол, эр зоригийг хүн бүхэн тунхаглаж өгөх аж.
7
Төлөвлөгөө байхгүй
Хийх зүйлсээ ямагт төлөвлөж, түүнийхээ дагуу суралцах хэрэгтэй юм. Төлөвлөсөн зүйлээ хойш тавьж, "яг маргааш" хийнэ гэдэг нь таныг хэзээ ч боловсрол өндөртэй, мундаг нэгэн болгохгүй аж. Бид нэг л амьдарна шүү дээ. Тиймээс ганц олдсон амьдралдаа хэнээс дутахгүй сайхан амьдрахыг хүсвэл бага залуу насандаа толгойгоо ажилуулж, тэмцэх хэрэгтэй юм. Ингэснээр таны амжилтын зам зурайж, аз жаргал өөд алхуулах болно.
8
Мөнгөө хамаагүй үрэх
Оюутан байхад мөнгө тэгтлээ хэрэг болоод байдаггүй. Найз нөхөдтэйгээ гадуур зугаалж, хоол унд, номны мөнгө зэрэгт л мөнгө үрэхээс, шаардлагатай биш хэрэггүй зүйлсд хамаг мөнгөө зарцуулж, хайхрамжгүй зан гаргах хэрэггүй юм. Та сургуулиа төгсөөд ажилд орон, амжилт дүүрэн байх аваас мөнгийг олох шиг болж, хүссэн зүйл бүрдээ зориулах боломжтой болох тул одоо зүгээр л хэмнэ. Ердөө дөрөвхөн жил гүрийж, орлогогүй атлаа эцэг эхээсээ мөнгө зулгаах гэсний хэрэггүй юм шүү.
9
Цахим сүлжээнд хамаг цагаа үрэх
Өдгөө хүн бүрийн дотны нөхөр болсон цахим сүлжээнд зарцуулдаг байсан цагаа номын санд өнгөрүүл. Номын санд суух нь таны мэдлэгийг тэлж, ухааныг тань уужим болгож өгөх тул бусдын зургийг харан өөлж, бодлоо илэрхийлж байна гээд утгагүй зүйлс бичиж суухаа багасгах хэрэгтэй юм. Та чухам сайхан гэрэлт ирээдүй, амжилтыг хүсэмжлэгч нэгэн бол хэрэггүй зүйлсд цагаа үрэхээ болиход гол түлхүүр оршино.