Гоо сайхны мэс засалд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Сүүлийн үед гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус, өөртөө итгэл муутай, эсвэл зүгээр л өөрийгөө өөрчлөхийг хүссэн хүмүүс гоо сайхны мэс засалд орох нь элбэг болсон. Мэдээж энэ нь нэлээд анхаарал, мэргэжлийн өндөр чадвар шаардсан ажил учир, зарим тохиолдолд амжилттай, эсвэл амжилтгүй болох үе ч бий. Тухайн хүнээс асар их зориг, хөрөнгө мөнгө шаардах гоо сайхны мэс засалд орохдоо чухам юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Гоо сайхны мэс засалд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

1 Үнэхээр хүсч байгаа эсэхээ мэд

Та өөрийгөө сайтар толинд харан ажиж, үнэхээр хаа нэг газраа мэс хүргэж, өвдөлт зовлонг мэдрэхийг хүсч байгаа эсэхээ тодорхойлоорой. Магадгүй таны тухайн сул тал тань эргээд бусдаас ялгарах онцлог, давуу тал тань ч болж мэднэ шүү дээ. Тиймээс эхлээд олон талаас харж, сайтар тунгаах хэрэгтэй юм. 

Үнэхээр хүсч байгаа эсэхээ мэд

2 Үнэ төлбөр, өвдөлт

Гоо сайхны хагалгаа нь таниас багагүй хөрөнгө мөнгийг шаардаж, эр зоригтой байхыг хүсдэг юм. Өөрийн биедээ мэс хүргэж, асар их өвдөлтийг хүртэж байж хөөрхөн царайг олж авмаар байна гэж үү? Мөн та хаанаас хэрхэн мөнгө олох талаар ч толгойгоо гашилгах шаардлагтай. Хамаг зүйлсээ зольж авсан хөөрхөн төрх тань ямагт өөрөөс тань анхаарал халамжийг дээд зэргээр шаардана гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Үнэ төлбөр, өвдөлт

3 Судалгаа

Цахим сүлжээнд байхгүй зүйл гэж үгүй тул та цаг зав гарган гоо сайхны мэс засал хэр үр дүнтэй болох, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг сайтар судлаад үзэх хэрэгтэй юм шүү. Шууд л нэг газрыг сонгож, гоо сайхны мэс засал хийлгэх нь дэндүү эрсдэлтэй бөгөөд өөрийн амь нас, эрүүл мэндээ золиослож байгаагаас өөрцгүй хэрэг аж. 

Судалгаа

4 Гэр бүлийнхэнтэйгээ ярилц

Хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхэн, дотны хүмүүстэйгээ ярилцаж, үзэл бодлыг нь хуваалцах юм. Дур мэдэн шийдвэр гаргаж, дараа нь үүндээ харамсаж суухаасаа өмнө эхлээд өөртөө бат итгэлтэй болох хэрэгтэй билээ. Тиймээс бусдаас зөвлөгөө хүсч, тэдний бодлыг өөрийнхтэйгээ харьцуулж үзэж, эцсийн шийдвэрээ гаргах ёстой байна. 

Гэр бүлийнхэнтэйгээ ярилц

5 Тайван бай

Нэгэнт л мэс засал хийлгэхээр зориг шулуудсан бол эргэж буцаж, элдвийг бодолхийлэх хэрэггүй юм. Зүгээр л аль болох тайван байж, мэс заслын өдөр хүртэл энгийн, хэвийн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөвөл зөв алхам болох аж. Хэрэв сандарч, айж түгшээд байвал гүнзгий амьсгал авч, тархин дахь бодлуудаа чөлөөлөөрэй. 

Тайван бай

6 Усанд ор

Хагалгаанаас өмнө усанд орж, биеэ сайтар угаах хэрэгтэй юм. Ингэхдээ та савангаа шүршүүрийн дээд хэсэгт уяж орхиорой. Учир нь хагалгааны дараа усанд орно гэдэг бага зэрэг асуудалтай байдаг бөгөөд байнга дээш доош болон савангаа авна гэдэг ч хүндрэлтэй байдаг аж. Тиймээс дээр байрлуулаад орхих нь танд хялбар байх болно. 

Усанд ор

7 Гэрээ цэвэрлэ

Эмнэлэгт хэвтэн, гоо сайхны мэс засалд орохоосоо өмнө гэрээ цэвэрлэж, сайтар угааж элдэв нян бактерийг устгаарай. Мэс засалд орсны дараа таныг ямагт цэвэр цэмцгэр газар байхыг шаарддаг бөгөөд хэрэв сайтар цэвэрлээгүй, энд тэндгүй нян бактери үүрлэсэн газар байх аваас шарх тань бохирдож, цаашлаад үрэвсэж ч мэдэх аж. 

Гэрээ цэвэрлэ

8 Хамт хэвтэж байгаа хүмүүстэйгээ танилц

Эмнэлэгт очин, хэвтэж байхад сэтгэл санаа түгшиж, тогтворгүй байх нь гарцаагүй билээ. Тиймээс тэнд байгаа өвчтөнүүдтэй танилцаж, гэмгүй яриа өрнүүлж, анхаарлаа өөр зүйлсд төвлөрүүлээрэй. Хамгийн гол нь та тайван байхад бүх зүйлс аяндаа бүтэх болно. 

Хамт хэвтэж байгаа хүмүүстэйгээ танилц

9 Сайн амарч, сайн ид

Мэс засалд орсны дараа уураг, шим тэжээл сайтай хүнсийг тогтмол хэрэглэж, сайн унтаж амарч байх хэрэгтэй юм. Ингэснээр шарх сорив нь түргэн эдгэрч, хөөрхөн сайхан болох хугацааг түргэсгэж өгдөг байна. Мөн их хэмжээний ус ууж байхаа мартаж болохгүй юм шүү. Үүнээс гадна бүрэн эдгэрч дуустлаа согтууруулах ундаа, тамхи зэргийг хэрэглэхийг хатуу хориглодог байна. 

Сайн амарч, сайн ид

10 Хүлээцтэй бай

Урьдын амьдралын хэв маяг, байдалдаа орох гэж тэгтлээ яарсны хэрэггүй юм. Мэс заслын дараа нь шарх бүрэн эдгэрч дуустал нь гам, дэглэм барихгүй бол таны өнөөх их мөнгө, хүч хөдөлмөр, эр зориг, эмч нарын бүтээл талаар болох аюултай аж. Тиймээс та шархаа эдгэртэл хүлээцтэй байж, дасгал хөдөлгөөн хийлгүй тогтвортой байх нь хамгийн чухал байна шүү. 

Хүлээцтэй бай

11 Эмчтэйгээ холбоотой бай

Мэс засал дуусч, эмнэлгээс гарсан гээд эмчтэйгээ холбоо тасарч хэрхэвч болохгүй. Цаг тутамд тэднээс зөвлөгөө хүсч, юу хэрэглэх, ямар байдалтайгаа байгаа дуулгаж байх хэрэгтэй юм шүү. Гоо сайхны хагалгаа нь сүүлд илрэх сөрөг тал гэж байдаг тул үүнээс эртнээс сэргийлж хэрхэн арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүсэхэд гэмгүй билээ. 

Эмчтэйгээ холбоотой бай

12 Нөхөн сэргээх төлөвлөгөөг дагаж мөрд

Хэрэв мэс заслын дараа шарх тань хорсож, өвдөөд байвал бага зэрэг хүйтэн жин тавьж өгөөрэй. Энэ нь өвдөлтийг намдааж өгөх болно. Мөн элдэв хүчтэй хөдөлгөөн хийхээс цааргалж, аль болох тайван хэвтэж, амарч байх хэрэгтэй байна. Мөн эмчийн зөвлөсөн эм бэлдмэлийг тууштай хэрэглэж байгаарай. 

Нөхөн сэргээх төлөвлөгөөг дагаж мөрд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()