1
Канад
Канадад сонгуулийн санал хураалтын дvнг экзит-пол (санал єгсний дараа сонгогчдын санаа бодлыг асуух) дуусахаас ємнє Facebook болон Twitter дээр гаргахыг хориглодог. Энэ нь сонгуулийн хэсгvvд дээр ажиллаж байсан сэтгvvлчдэд зориулсан 1938 оны хуулийг хvндэтгэсэн явдал юм. Харин эдvгээ энэ нь нийгмийн сvлжээг ашиглаж буй хvмvvст хандсан хориг болжээ. 2011 оны 4 дvгээр сард канадын албаны хvмvvс нийгмийн сvлжээг ашиглаж буй хvмvvст хандан 2011 оны 5 дугаар сарын 2-нд болох сонгуулийн vеэр энэ хууль болон бусад хуулийн заалтуудыг сахин биелvvлэхийг анхааруулсан байна. Эс биелvvлбээс 5 жил хvртэл хугацаагаар хорих, эсвэл 25.000 доллараар торгоно гэжээ. Дэлхий дахинд, єрнєдийн орнуудад ч гэсэн хvмvvс янз бvрийн ер бусын хуулийн хатуу заалтуудтай тулгарч байдаг. Ямар заалтууд байдгийг одоо vзэцгээе.
2
Бутан
Тамхи ургуулах, импортоор оруулж ирэх, олон нийтийн газар тамхи татвал Бутанд хууль зєрчсєнд тооцдог. 2011 оны 1 дvгээр сард хуучинсаг vзлээрээ алдартай энэ vндэстэн нууцаар тамхины бvтээгдэхvvн оруулж ирж буй хvмvvсийг 3 жил хvртэл хугацаагаар хорих ял бvхий хууль батлан гаргажээ. 2011 оны 4 дvгээр сарын байдлаар 2 хvн энэ тєрлийн гэмт хэргээр ял эдлэж байгаа бєгєєд vvний нэг нь буддын лам гэнэ.
3
Хятад
2011 оны 1 дvгээр сард хятадын эрх баригчид нэгэн фермерт насаар нь хорих ял оноож, 302,000 доллараар торгожээ. Энэ хvн 2008-2009 онуудад хурдны замыг ашигласны 560.000 доллар тєлєхєєс зайлс хийж цэргийн машины дугаарыг хуурамчаар vйлдэн ашиглаж яваад баригджээ. Олон нийт энэхvv ялыг хvн алсан болон хvчирхийлсэн ялнаас хvнд байна хэмээн эгдvvцсэн тул эрх баригчид арга буюу энэ хэргийг дахин авч хэлэлцэхэд хvрчээ.
4
Малав
2011 оны 2 дугаар сард Малавийн ерєнхийлєгч Бингу Ва Мутарика “иргэдийг сахилга бат, хяналттай байлгах vvднээс” гэдгээр шалтаглан олон нийтийн газар унгавал шийтгэнэ гэсэн хууль гаргажээ. Мєн энэ хуулинд дуэль болгон, «єєрийгєє мэргэлдэг хэмээн бусдыг хуурах, эмэгтэй хvний нэр хvндийг гутаан доромжилбол» хатуу шийтгэнэ гэсэн заалтууд оржээ.
5
Судан
Суданы нэгэн эмэгтэй сэтгvvлч Лубна Ахмедаль-Хусейн ресторанд тэмээний ноосоор хийсэн “ёс бус” хувцас ємссєн гэдгээр 40 ташуурдуулах шийтгэлтэй тулгарчээ. Энэ сэтгvvлчид оноосон шийтгэл єрнєдийн орнуудын эсэргvvцэлтэй тулгарчээ. Эсэргvvцлийн шvvх хурал ч болжээ. Vvний vр дvнд уг сэтгvvлчийг торгууль тєл хэмээн шаардахад тэрбээр торгуулиас ч татгалзжээ. Сэтгvvлчдийн холбоо татварыг нь тєлснєєр эмэгтэй сэтгvvлч суллагджээ. Сvvлийн vеийн мэдээгээр 16 настай христ шашинтай охин хэтэрхий богино банзал ємслєє хэмээн 50 удаа ташуурдуулах ял авчээ. Суданд ийм л хэцvv байна даа.
6
Тайланд
Тайландад хаан болон тvvний фото зургийг нь шоолж инээвэл Хааныг доромжилсон хэмээн 15 жилийн ял авдаг гэнэ.
7
Афганистан
Хэрэв та Афганистанд (Талибаны) эрэгтэй оёдолчин байсан бол эмэгтэй vйлчлvvлэгчийн биенээс хэмжээс авсны тєлєє шоронд сууж мэдэх нь. Хэрэв та эмэгтэй бєгєєд хумсаа лакаар будвал хурууг чинь тайрах ялтай гэнэ.
8
Сингапур
Сингапур угсарсан ялаараа алдартай. Жишээ нь, бохь зажлахаас эхлээд ОО-ийг хэрэглээд усаа татаагvй бол гэх мэт. Эвгvй vнэртэй дуриан (зурган дээр байгаа) жимсийг нийтийн тээврийн хэрэгсэл дотор оруулж ирвэл 3500 доллар тєлєх нь ээ. Та тус улсад аялаж яваад визийнхээ хугацааг хэтрvvлбэл 4 фут урт, хагас дюйм зузаан усанд норгосон дал модоор хийсэн саваагаар гєвшvvлэх болж байна.
9
Хятад
Саяхан хvртэл Шаньдун мужид интернэт хэтэрхий их хэрэглэвэл эмнэлэгт аваачиж цахилгаанаар эмчилдэг байжээ. Хятадын эрvvл мэндийн яам энэ хуулийг 2009 оны 7 дугаар сард халжээ.
10
Саудын Араб
Та Саудын Араб-д очоод хvчиндvvлбэл бусдаар єрєвдvvлж халамж анхаарал тавихыг хvснэ гэвэл санасны гарз гэнэ. Харин та єєрєє шvvхэд очно. 2007 онд бэлгийн хvчирхийлэлд єртсєн нэгэн эмэгтэй 200 ташуурдуулж, 6 сар шоронд хоригджээ. Учир нь тэр эмэгтэй хамсаатан бус эрчvvдийн хvрээлэлд єєрєє дур мэдэн очиж орсон хэмээн буруутгагдаж байна. Гэхдээ тvvнийг хvчирхийлсэн эрэгтэйчvvд ердєє 10 сарын ял авчээ.
11
Америк
Та хурдтай давхихыг хvсч байн уу? Канзас мужид л битгий ингэж vзээрэй. Асфальт дээр дугуйныхаа чихарсан дууг гаргаж давхивал 30 хоног шоронд сууна шvv.
12
Англи
Хэрэв та тус улсын иргэн бєгєєд хатан хаан Елизаветагийн зурагтай шуудангийн маркийг дугтуйн дээр толгойг нь уруу харуулж наавал эх орноосоо урвасан хэмээн vзэж шоронд суулгана.
13
Дани
Дани улсад олон нийтийн газар баг зvvвэл баривчлах хуультай. Эсэргvvцлийн жагсаалд хэн оролцож байгааг харахын тулд энэ хууль батлагджээ.
14
Малайзи
Хэрэв та Малайзид гар гараасаа барилцаад нийтийн ємнє vнсэлцвэл торны цаана сууж мэднэ шvv.
15
Хятад
Хятадад хамт олны хариуцлага гэдэг нь яг энэ утгаараа компанийхаа vйлдлийг хариуцна гэсэн vг. Хэрэв хууран мэхлэх, авилгал авах болон бусдад хортой vйлдэл хийвэл єчиггvй л буудна гэсэн vг. 2007 онд том шоргоолж єсгєх хєтєлбєр хэрэгжvvлнэ хэмээн итгэмтгий хєнгємсєг хvмvvсийг хууран мэхлэж 309,000 сая долларын залилан хийж буудуулах ял авсан компаний нэгэн захирал шиг єєрийгєє эрсдэлд оруулж магадгvй байна шvv.