Алдартай реппэрүүдийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Дэлхий даяар олон сая хүний өдөр тутмын амьдралдаа сонсох болсон хөгжмийн урсгал бол "Хип Хоп" билээ. Америкын өнгөт арьстнуудаас үүсэлтэй гэх уг хөгжмийн урсгал үүсч хөгжсөөр өнөөдөр дэлхийн хөгжмийн салбарт асар том байр суурийг эзлэх болсон юм. Иймд та бүхэндээ Америкын шилдэг реппэрүүдийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе гэж бодлоо. 

Алдартай реппэрүүдийн тухай бидний мэдэхгүй баримтууд

1 "Баллетчин 2 Pac"

2 Pac нь Балтиморын их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байсан бөгөөд уг сургуульд дуу хөгжим, бүжиг, жүжгийн хичээлүүд заадаг байжээ. Хамгийн сонирхолтой нь алдарт реппэр маань уг сургуулийн баллетын дугуйланд хичээллэдэг байсан аж. 

"Баллетчин 2 Pac"

2 "Lil Wayne-ийг үрчилж авсан ачтан"

Өвөрмөц үглэлтээрээ дэлхийд танигдсан реппэр Lil Wayne нь багаасаа өнчирч, асрамжийн газар амьдардаг байсан нэгэн юм. Харин түүнийг 12 настай байхад нь реппэр "LL Cool J" үрчилж авч байжээ.

"Lil Wayne-ийг үрчилж авсан ачтан"

3 "Нэг ангийн гурав"

Jay Z, болон Busta Rhymes нар нь их сургуульд байхдаа нэг анги байсан бөгөөд тэд хамтдаа Бруклин хот дахь Жорж Уэстингхаусын технологийн их сургуульд хамтдаа сурч байжээ. Бага байхаасаа л хип хоп хөгжимд дурлан сонсох болсон хоёр залуу хичээлийнхээ цайны цагаар хоорондоо бяцхан хэмжээний реп тулаан хийдэг байсан бөгөөд хожим тэдний ангид бас нэгэн мундаг реп хийдэг залуу орж ирсэн нь ирээдүйн "The Notorious BIG" байх юм гэж хэн санах билээ. 

"Нэг ангийн гурав"

4 "Оддын ард бүжиглэгч"

Хүн болгоны амжилтанд хүрэх замнал харилцан адилгүй байдаг гэж үнэн бололтой. P Diddy-гийн хувьд анх томоохон оддын тоглолтон дээр ард нь бүжиглэдэг нэгэн байжээ. Тухайлбал Heavy D, Big Daddy Kane гэсэн тухайн үеийн оддын тоглолтон дээр түлхүү бүжиглэдэг байсан байна. 

"Оддын ард бүжиглэгч"

5 "Хоолонд дурлагч"

"The Notorious BIG" буюу хип хоп хөгжмийн томоохон төлөөллүүдийн нэг маань хоолонд нугасгүй нэгэн байжээ. Түүний хувьд амттай хоол идэх нь хамгийн чухал зүйл байсан бөгөөд тэр үүднээсээ өөрийн хувийн хоолны газраа нээх бодолтой байсан аж. Хэрвээ энэ хоолны газар нээгдсэн бол "Big Poppa's" буюу Том Поппагийн хоолны газар хэмээх нэртэй байх байсан ажээ.

"Хоолонд дурлагч"

6 "Ном унших дургүй нэгэн"

Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй, энэ цагийн үеийн хамгийн шилдэг реппэрүүдийн нэг болох Эминем нь ном унших дургүй нэгэн гэнэ. Тэрээр "Роллинг Стоун" сэтгүүлд өгч байсан ярилцлагандаа энэ талаараа дурдахдаа "Би бүх л амьдралынхаа турш ердөө нэг л ном уншиж байсан. Тэр нь LL Cool J-гийн бичсэн Бүгдийг өөрийн дүрмээр хий гэдэг нэртэй ном байсан юм" гэжээ. 

"Ном унших дургүй нэгэн"

7 "Цагдаа реппэр"

Хар тамхи, биеэ үнэлэгч, мөнгө гээд болж бүтэхгүй зүйлстэй нэр холбогдож явдаг нь гадны реппэрүүдийн гэм биш зан гэлтэй. Тэгвэл тэдний нэг нь өмнө нь цагдаагийн оффицер байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл итгэх л болж дээ. Рик Росс нь хип хоп урлагт хөл тавихаасаа өмнө цагдаа байсан аж.

"Цагдаа реппэр"

8 "M&M's ч амттай шүү"

Алдар нэрэнд хүрсэн цөөн хэдэн эмэгтэй реппэрүүдийн нэг бол яах аргагүй Мисс Эллиот билээ. Түүний хувьд М&M's идэх маш дуртай нэгэн бөгөөд сонирхолтой нь зөвхөн ногоон цаастайг нь илүү их идэх дуртай гэнэ.

"M&M's ч амттай шүү"

9 "2 Pac хамгийн шилдэг нь"

Инээдмийн төрөл жанраар дагнасан олон дэлгэцийн уран бүтээлүүдийн гол дүрийг бүтээсэн Жим Кэрри аавын хаалга татаад амжсан нэгэн билээ. Шоронд хоригдож байх хугацаандаа тэрээр  2 Pac-ийн шүтэн бишрэгч болсон бөгөөд түүний дуун дээр гардаг үгс Жим Кэрриг хурцалдаг байсан аж. Тэр байтугай мань хүн бүр 2 Pac руу талархаж явдаг талаараа захидал хүртэл бичиж байжээ.

"2 Pac хамгийн шилдэг нь"

10 "Ухаалаг утас байхад балаар яах билээ"

Хамгийн сүүлд "Hotline bling" дуугаараа шуугиан тариад байсан Реппэр Drake дууны үгээ бичихдээ бал, цаас ашиглах дургүй нэгэн гэнэ. Тэрээр хамгийн сүүлийн үеийн "Blackberry" гар утас баридаг бөгөөд уг утсан дээрээ дууныхаа үгнүүдийг бичдэг гэнэ. Саяхан түүнийг реппэр Эминемтэй дисс хийх буюу уран бүтээлээрээ дамжуулан бие биедээ хурц үгнүүд хэлэх гэж байна гэсэн мэдээ гараад байсан ч, нэгэн тоглолтын үеэр тайзан дээр Эминемийг хүндэтгэж явдгаас гадна тэр бол домог гэж хэлсэн нь энэхүү мэдээг намжаахад хүргээд байгаа юм.

"Ухаалаг утас байхад балаар яах билээ"

11 "Граффитчин реппэр болсон нь"

Граффити бол гадны улс орнуудад тэр дундаа АНУ-д урлаг болтлоо хөгжсөн билээ. Тэгвэл граффити артистуудаас реппэр болон төрөн гарах хувь тавилантай байсан эрхэм бол Fat Joe юм.Тарган Жое гэж өөртөө реп нэр өгсөн тэрээр хэлэхдээ "Би өөрийнхөө тарган гэдгээс хэзээ ч санаа зовж байгаагүй" хэмээн сэтгүүлчийн түүний нэрний талаар сонирхсон асуултанд хариулж байжээ. 

"Граффитчин реппэр болсон нь"

12 "Золгүй явдал"

Багаасаа хэцүү амьдрал үзсэн алдарт реппэр маань хүүхэд байхдаа гэнэн томоогүй зандаа хөтлөгдөн өөрийгөө буудаж байсан ажээ. Үхлийн ирмэг дээр байсан түүнийг замын хажуугаар явж өнгөрсөн цагдаа олж харсан бөгөөд яаралтай машинаараа хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэж өгснөөр амийг нь аварч байжээ.

"Золгүй явдал"

13 "Шөнийн цэнгээний газрын хамгаалагч"

Реппэр Кендрик Ламар хип хоп хөгжимтэй салшгүй нэгэн болох хүртлээ чухам ямар ажил хийж, яаж амьдрахаа шийдэж чадахгүй явсан бөгөөд өдөр нь хар бор ажлууд хийж, оройн цагаар нь ихэнхдээ шөнийн цэнгээний газруудаар хамгаалагч хийдэг байжээ.

"Шөнийн цэнгээний газрын хамгаалагч"

14 "Порно кинонд тоглох шахсан нь"

LL Cool J-гийн хувьд жирийн л нэг өдөр тохиож байлаа. Гэртээ амарч байсан түүн дээр гэтэл урилгагүй зочин ирэх нь тэр. Хонх нь дуугарч, очиж хаалгаа тайлтал нэлээн нэрд гарсан порно киноны жүжигчин бүсгүй хаалганых нь өмнө зогсож байсан гэнэ. Хожим тэрээр энэ талаар дурсан хэлэхдээ "Тэр шууд л би чамтай унтахыг хүсч байна. Хэрвээ хүсвэл бид цугтаа порно кинонд тоглосон ч болох юм" гэж хэлсэн гэжээ. Харин LL Cool J зөвшөөрөөгүй байна. 

"Порно кинонд тоглох шахсан нь"

15 "Яаж дандаа зөв замаар явахав"

Реппэр Гуччи Манэ нь бусад реппэрүүдтэй харьцуулахад хичээлдээ үнэхээр сайн сурагч байсан бөгөөд Жоржиа коллежид тэтгэлэгтэйгээр суралцах эрхээр шагнуулж байжээ. Гэвч харамсалтай нь хичээл дээрээ 90 ширхэг ууттай хар тамхи авч явж байгаад багш нартаа баригджээ. Энэ нь түүнийг 2 сарын хугацаанд аавын хаалга татахад хүргэсэн байна. 

"Яаж дандаа зөв замаар явахав"

16 Игги Азали (Iggy Azalea)

Австралийн реппер Игги Азалия дуулахаас гадна морь сайн унадаг ажээ. Тэрээр хүүхэд байхаасаа л морь унах дуртай байсан бөгөөд морины хорхойтой гэнэ. Манай Монголд ирвэл ч тэрээр унасан морьноосоо холдохгүй, задгай талаар салхи татуулан давхих байх даа... 

Игги Азали (Iggy Azalea)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()