10
Жорж Кайзер (George Kaiser)
Нийт хөрөнгө: 7.3 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 3 тэрбум доллар
Тэрээр " BOK" санхүүгийн корпорацийн ерөнхий захирал бөгөөд сайн санааны элч гэдгээрээ илүү алдартай юм. Жорж Кайзер нь хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэнд, хөгжин дэвших, нийгэмд хөлөө олоход нь зориулж "George Kaiser" гэх санг байгуулсан билээ. Өөрөөсөө илүүтэй өрөөлийг хэмээж, ирээдүй болсон үрсийнхээ төлөө ямагт зүрх сэтгэлээ зориулж явдаг түүгээр бахархахгүй байхын аргагүй юм. 2010 онд тэрээр "The Giving Pledge" цугларалт, хурлын үеэр өөрийн нийт хөрөнгөний талыг ядуу буурай, өнчин өрөөсөн хүүхэд залууст зориулахаар хандивласан аж.
9
Эли Брөүд (Eli Broad)
Нийт хөрөнгө: 7.5 тэрбум
Нийт хандивласан мөнгө: 3.3 тэрбум
"KB Home" болон "Sun America" гэх хоёр томоохон компанийг үүсгэн байгуулсан тэрээр нийгмийн боловсрол, шинжлэх ухаан, урлаг зэргийг хөгжүүлж, залууст цоо шинэ боломжийг гаргаж өгөхийн тулд "The Broad Foundations" байгуулж, гэр бүлийнхэнтэй хамтран үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэрээр өдгөө 83 настай бөгөөд ийн хугацаанд нийтдээ 3.3 тэрбумыг бусдын сайн сайхан, улс орныхоо хөгжилд зориулан хандивлаад байгаа юм.
8
Карлос Слим Хелү (Carlos Slim Helu)
Нийт хөрөнгө: 50 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 4 тэрбум доллар
Карлос Слим нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Мексикийн зохион бүтээгчид харилцаа холбооны үйлдвэрлэлд монополын эсрэг байр суурийг баримталдаг бөгөөд харилцаа холбооны салбарт дээгүүр байр суурь эзэлдэг нэр нөлөө бүхий нэгэн билээ. Тэрээр залуу зохион бүтээгчдийг дэмжиж ажилладаг бөгөөд өөрийн нэрээр сан байгуулж Мексик улсын ард иргэддээ тусламжын гараа ямагт сунгасаар ирсэн буянтай хүн аж.
7
Гордон Мур (Gordon Moore)
Нийт хөрөнгө: 7.1 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 6.5 тэрбум доллар
Нэрт бизнесмэн, "Intel" технологийн компанийн хамтран үүсгэн байгуулагч тэрээр 2006 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд үүнээс хойш буяны ажилд гар таталгүй оролцох болсон билээ. Тэрээр эхнэртэйгээ хамтарч " The Gordon and Betty Moore Foundation" сан байгуулсан төдийгүй голчлон шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, олон хүнд амь амьдрал хайрласан байна. Тэрээр "Амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө биш. Зүгээр л бусдад туслаж тэднээс "баярлалаа" гэх үгийг сонсох л хамгийн сайхан. Тухайн мөчид л би хүн болж төрсний хэргээ гаргалаа хэмээн ойлгосон" хэмээж байсан удаатай билээ.
6
Сулайман бин Абдул Азиз Аль Рахжи (Sulaiman bin Abdul Aziz Al Rajhi)
Нийт хөрөнгө: 7.7 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 5.7 тэрбум доллар
"Al Rajhi" банкыг тэрээр өөрийн ах нарын хамт үүсгэн байгуулсан билээ. Тэрээр өөрийн төрсөн нутаг болох Саудын Арабд боловсрол, эрүүл мэнд, шашин шүтлэг, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа юм. Мөн нэрт бизнесмэн нь хэн нэгэнд зүгээр мөнгө өгөхийг хүсдэггүй бөгөөд ердөө л түүний зорилгыг дэмжиж, бүтээн байгуулахад туслахыг л хүсдэг аж.
5
Чарльз Фрэнсис Фини (Charles Francis Feeney)
Нийт хөрөнгө: 1.5 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 6.3 тэрбум доллар
"The Atlantic Philanthropies" компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан эрийг өнөөдөр хүндэлж бишрэхгүй хүн гэж үгүй. Тэрээр насаараа хурааж хуримтлуулсан мөнгөө бүхэлд нь шахуу нийгмийн сайн сайхан, зовж зүдэрч яваа олондоо зориулсан уужуу сэтгэлтэй, ухаант нэгэн билээ. Түүний байгуулсан сан нь Автрали, Хойд Ирланд зэрэг улсын боловсрол, шинжлэх ухааны салбар, эрүүл мэндийн салбар зэргийг дэмжин ажилладаг юм.
4
Азим Премжи (Azim Premji)
Нийт хөрөнгө: 15.7 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 8 тэрбум доллар
Энэтхэгийн "IT" компани болох "Wipro"-гийн үүсгэн байгуулагч болоод "Azim Premji" сангийн тэргүүн тэрээр улсынхаа боловсролын түвшинд ихээхэн анхаарлаа хандуулдаг юм. Учир нь Энэтхэг улсад боловсрол эзэмшиж чадаагүй олон хүн байдаг төдийгүй үүнээсээ болж ядуу буурай амьдрах нь бий. Тиймээс тэрээр гажуудсан боловсролын системийг шинэчлэхийн тулд бүхнээ зориулж яваа юм. Мөн тэрээр хамгийн анхны "Giving Pledge"-д нэгдсэн Энэтхэг хүн билээ.
3
Жордж Сорос (George Soros)
Нийт хөрөнгө: 24.9 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 8 тэрбум доллар
Алдартай бизнесмэн, амжилттай яваа эрхэм нь өөрөөсөө илүүтэй өрөөлд санаа тавьж, сайн санааны элч байх дуртай юм. "Open Society" сангийн тэргүүн, үүсгэн байгуулагч бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж, зүтгэж яваа билээ.
2
Уоррен Баффетт (Warren Buffett)
Нийт хөрөнгө: 60,8 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 21.5 тэрбум доллар
Уоррен Баффетт нь дэлхийн хамгийн амжилттай яваа зохион бүтээгч юм. Тэрээр орлогоороо дэлхийд 5-рт ордог “Berkshire Hathaway” компанийн ерөнхий захирал бөгөөд хамгийн их хувьцааг нь эзэмшдэг байна. Тэрбумтан нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжиж ажилладаг билээ.
1
Билл Гэйтс (Bill Gates)
Нийт хөрөнгө: 75 тэрбум доллар
Нийт хандивласан мөнгө: 31.5 тэрбум доллар
Сүүлийн жилүүдэд тэрээр “Microsoft” компанийг үндэслэгч гэхээсээ илүүтэйгээр "Bill & Melinda Gates Foundation" нарын сан нэртэйгээр эрүүл мэндэд чиглэсэн, хөгжингүй орнуудын иргэдийг вакцинжуулах гэх мэтээр буяны ажлууд ихийг хийн дэлхийн хамгийн өглөгч, тусч хүмүүсийн нэгээр тодорсон байна.Тэд одоогийн байдлаар энэ буяны ажилдаа нийт 31,5 тэрбум доллар зарцуулаад байгаа аж. 2015 оны 12-дугаар сард Билл 20 гаруй тэрбумтны хамтаар Парис хотноо болсон цаг уурын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна. Бизнесмэнүүд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах талаар авч хэлэлцжээ. Билл Гэйтс: “Бидний гол зорилго бол бид хамтдаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан үр дүнг бий болгох шүү дээ” хэмээн тус хурлын үеэр хэлсэн байна.