Бетон зуурмаг нь зуурагдсан цагаасаа хойш бэхжих, хатуурах процесс явагдаж байдаг, цаг хугацаанаас хамаарсан онцлог бүтээгдэхүүн бөгөөд хурдан тээвэрлэж хүргэх тусмаа чанараа тогтмол барих боломжтой байдаг тул хэрэглэгчид өөрт хамгийн ойр байгаа газраас бетон зуурмагаа авах хэрэгэтэй гэж бетоны мэргэжилтэн нь зөвлөж байсан юм.
Премиум Конкрит ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан ба бетон зуурмагийн үйлдвэрээс гадна дайрганы карьер, чулуу бутлуурын үйлдвэр, хиймэл элсний үйлдвэр, лабораторийн үйлчилгээ, тээвэрлэлт болон цутгалтын үйлчилгээг давхар үзүүлдэг, бетоны бэлэн зуурмаг үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад мэргэшсэн, АНУ-ын бетоны холбооны гишүүн, Монголын бетон үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх компани юм.
Тус компани Монгол улсад хэрэгжсэн томоохон төслүүд болох Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нисэх, буух зурвас, зорчигчийн танхимын барилга, Шангрила зочид буудал болон Шангрила цогцолбор, Салхит салхин цахилгаан станц, мөн дээд зэрэглэлийн орон сууцны Белла Виста, Будда Виста, Ривер Гарден, Тайм Скүэр, Хүннү хотхон, АСЕМ Виллаж болон бусад олон төслүүдэд Улаанбаатар хот болон Төв аймагт байрлалтай 6 үйлдвэрээрээ дамжуулан өндөр чанартай нийт 650 гаруй мян.м3 бетон зуурмаг үйлдвэрлэн амжилттай нийлүүлсэн байна.
Премиум Конкрит компанийн хамт олон Монгол улсын бетон үйлдвэрлэл ба бетоны эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийг холбох гүүр болох том зорилтыг урдаа тавин ажилладаг бөгөөд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны аргаар гарган авсан, олон улсын стандартын шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд тусгайлан тохируулж хүргэх зорилготой ажиллаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.