1
Өндөгтэй пицца
Орц:
- Рикотта бяслаг- 500гр
- Фета бяслаг- 100гр
- Өндөг- 3 ширхэг
- Сармис- 2 хумс
- Базилик- 1 багс
- Улаан лооль- 375 гр
Хийх арга:
Зуухаа 180 хэмд халааж, тавцангаа ургамлын тосоор жигд нимгэн тосолж өгнө. Үүний дараа түлэгдэхээс сэргийлсэн цаасыг тавцан дээрээ дэвсэж өгнө. Ингээд өндгөө хагалж, аяганд хийж хутгаад, дээрээс нь базилик, сармисаа хийж өгөөрэй. Үүнийхээ дараа зуурмагаа тавцан дээрх цаасан дээрээ пицца шиг жигд тараах хэрэгтэй. Дээр нь улаан лооль, бяслагаа тараан тавьж, 20 орчим минут болгоорой.
2
Өндөгтэй шарсан талх
Орц:
- Гахайн утсан мах- 2 хэрчим
- Өндөг- 2 ширхэг
- Америк бяслаг- 1 зүсэм
- Шарсан талх 1 хэрчим
- Давс болон хар перец
Хийх арга:
Хайруулын тавгаа халаана. Өндгөө хагалж, өндөгний шарыг хагалахгүйгээр болгоомжтой шарах хэрэгтэй. Ойролцоогоор 3-5 минут шарсны дараа өндөгний шарыг хагалж өгнө. Ингээд дээр нь шарсан талхаа тавьж, хамтад нь 1-2 минут жигнэнэ. Ингээд дээр нь бяслаг болон давс, хар перецээр амталж өгөөрэй.
3
Омлет
Орц:
- Өндөг- 3-4 ширхэг
- Хөөлгөгч- 1/8 халбага
- Крем- 2 халбага
- Давс, перец
- Масло- 2 халбага
- Бяслаг- 1/4 аяга
- Ногоон сонгино- 1 ширхэг
Хийх арга:
Жижгэвтэр сав сонгож үүндээ өндөг, хөөлгөгч, крем, хэрчсэн ногоон сонгино, давс, перецээ хийгээд сайтар хутгана. Үүнийгээ дунд зэрэг халж, маслоор тосолсон хайруулын тавганд хийн шарах бөгөөд өндгөн дээрээ бяслагаа цацаж өгнө. Ингэснээр омлет нь илүүтэй сайхан амттай болох юм. Өндгөө 1-2 шарсны эцэст цэвэрхэн гаргаж авах аж.
4
Мөөг, өндөгтэй амтат хоол
Орц:
- Гахайн мах- 3 зүсэм
- Оливын тос- 2 халбага
- Мөөг- 3/4 аяга
- Амтат улаан чинжүү- тал
- Сонгино- тал
- Бяслаг- 1/4 аяга
- Өндөг- 4 ширхэг
- Давс, перец
Хийх арга:
Гахайн махаа шарж бэлтгээд цааш тавина. Харин дараа нь хайруулын тавганд оливын тос хийж, жижиглэн хэрчсэн сонгино, чинжүү, мөөг зэргээ хийж сайтар хуурах аж. Өндгөө хутгаж, бяслагаа хийгээд ахин сайн гэгч нь хутгаж өгсний эцэст хуурч байгаа ногоон дээрээ нэмж өгнө. Үүнийгээ давс, перецээр амтлаад ахин хэдэн минут хуурсны эцэст гаргах бөгөөд үүндээ өмнө шарж бэлтгэсэн хэрчсэн гахайн махаа хийж, таваглана.
5
Өндөгтэй хуурга
Орц:
- Чанасан өндөг- 3 ширхэг
- Цагаан сүмс- 1 аяга
- Талх- 6 зүсэм
- Яншуй- 1 халбага
- Гахайн мах- 4 зүсэм
Хийх арга:
Чанасан өндгөө шар, цагаанаар нь салгаж авна. Үүнийгээ жижиглэн хэрчиж, өндөгний цагаанаа цагаан сүмстэй хольж бэлтгэх юм. Харин шарыг нь яншуйтай хольж тусад нь тавьна. Дараа нь талх болон гахайн махаа шарж авах бөгөөд үүнийгээ үзэмжтэй таваглаж, өглөөний цайндаа уух боломжтой юм. Асар богинохон хугацаанд амттай хоол бэлтгэх боломж зөвхөн энд байна.
Танд таалагдсан бол үргэлжлэлийг доорх линкээр орж үзээрэй.
~ Өндгөөр хийж болох амтат 10 хоол ~