Лионел Месси Аргентины шигшээдээ дахин тоглохоор боллоо

Саяхан болж өнгөрсөн Америк тивийн хөл бөмбөгийн АШТ-ний дараагаар шигшээ багаасаа зодог тайлах болсноо зарлаад байсан Лионел Месси эргэн шигшээ багтаа тоглох болсноо хэлсэн байна. Тэрээр Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри болон хөл бөмбөгийн мянга мянган фанатуудын хүсэлтийн дагуу энэхүү шийдвэрийг гаргасан гэж хөл бөмбөгийн экспертүүд үзэж байгаа юм.

Лионел Месси Аргентины шигшээдээ дахин тоглохоор боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2014 оны хөл бөмбөгийн ДАШТ болон 2015, 2016 оны Копа Америка буюу америк тивийн АШТ-нд Аргентины шигшээ багийнхаа хамтаар финалд үлдээд байсан ч гурвууланд нь харамсалтайгаар ялагдал хүлээгээд байсан Месси шигшээ багийн кареераа өндөрлүүлэх болсон нь багийн уур амьсгал, дасгалжуулагчийн шийдвэртэй холбоотой байсан гэж үзэж байсан юм.

Тэрээр хэлэхдээ "Аргентины хөл бөмбөгт асуудал олон байгаа энэ цагт би нэмж төвөг учруулахыг хүссэнгүй. Харин шигшээ багтаа өөрийн чадах бүхнээрээ туслахыг хүсч байна" гэжээ.

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагналыг дөрвөнтөө хүртэж байсан Лионел Месси нь 1987.06.24-нд Аргентины Розарио хотод төржээ. Түүний Барселона клубтэй байгуулсан гэрээ нь 2018 онд дуусах бөгөөд гэрээгээ дуусмагч Английн Премьер лигт очиж тоглоно гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа юм.

Тэрээр саяхан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс 21 сарын ял сонсоод байсан билээ. Түүний шийтгэлийн эсрэг фэнүүд нь #WeAreAllLeoMessi гэсэн уриалгыг сошиал ертөнцөөр тараагаад байсан юм. 

Ямар ч байсан Лионел Месси багаа ахлан дахин шигшээ багийнхаа өмсгөлтэй талбайд гарахаар болсон нь хөл бөмбөгийн олон мянган фанатуудын хувьд баяртай мэдээ байсан нь дамжиггүй юм.

Түүний 2015/2016 оны улиралд оруулсан ТОП 10 гоалыг сонирхоно уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()