Ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэх аргууд

Зэрлэг ургамал буюу хогийн ургамал нь хүнсний ногоог /ашигт ургамал/ гэмтээж, хөрсний үржил шимийг бууруулснаар ургацын чанар болон хэмжээнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг билээ. Гэхдээ хэрэв та ингэж бодон зэрлэг ургамлыг үзэн ядаж хайр гамгүйгээр зулгаан хаядаг бол түр азна! Энэ бол асуудлыг дэндүү хүчээр шийдэж байгаа хэрэг. Харин үүний оронд дайсантайгаа “нүүр тулах” хэрэгтэй. Ингээд бид та бүхэнд зэрлэг ургамлаар амтат хоол хийх аргыг хүргэж байна.

Ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэх аргууд

1. Goutweed /Сныть/

Онц аюултай маш хурдан ургаж, тархдаг зэрлэг ургамал. Тиймээс байнга зулгааж, гүн нүхэнд булж байх хэрэгтэй. 

Цагаан манжинтай салат

Цагаан манжинтай холиод салат хийж болно. Goutweed-ээ томхон хэрчээд цагаан манжин, өндөг нэмж давсална. Дээр нь цөцгий /тараг, йогурт/ нэмээд амтархан идэж болно. 

Бөөрөнхий махтай шөл

Мах, “Goutweed”-ээ хийж шөлөө буцалгаад амтлагч, давс, перецээр амтална. Ингээд шөл бэлэн боллоо.

Дарш бэлтгэнэ

Та урд өдөр нь зэрлэгээ зулгаасан ч өглөө нь ургачихсан байвал битгий бухимдаарай. Түүгээр дарш бэлдэж орхи. Хашаанаасаа дөнгөж зулгаасан Goutweed-ээ жижиглэн хэрчиж, давслаад хэсэг байлгана. Энэ үед шүүс ялгарах бөгөөд дараа нь шилэн саванд чигжээд сайтар таглана. Ийм амтлагчийг жилийн турш шөл болон бусад хоолонд хэрэглэж болно.

Багваахай цэцэг

Хүүхэд байхдаа тасалж аваад үлээж тоглодог байсан энэ цэцгийг хүн бүр мэддэг ч, алдартай хорлон сүйтгэгч гэдгийг тэр бүр анзаардаггүй. Зуслан, тариалангийн талбайд үлээх бүр ч хориотой гэнэ. 

Гэхдээ багваахай цэцэг бүр ч хэрэггүй ургамал биш ажээ. 
 

Дарс бэлтгэж болно
Багваахай цэцгийн дэлбээ – 3 кг
Үзэм – 100 грамм
Сахар - 1.25 кг;
Бэрсүүт жүрж - 1 ширхэг
Нимбэг – 1 ширхэг
Дарс исгэгч -  3-5 грамм
Буцалсан ус - 3 литр
 

Цэцгийн дэлбээг хонхорцогоос нь цэвэрлэж, 1 литр орчим усанд хийгээд буцалгана. Хандлахад 2-3 өдөр л шаардлагатай, эс бөгөөс исэж орхино. Бараан хүрэн өнгийн ханд үүссэн байх бөгөөд дэлбээг шүүж авна. Үлдсэн усыг бага зэрэг халаагаад элсэн чихрээ уусгаж, бэрсүүт жүрж, нимбэгийн шүүс, үзэм, исгэгчээ нэмнэ.

Самбайгаар /марль/ саваа бүтээгээд, хоёр өдрийн турш исгэнэ.  Дараа нь юүлүүр цоргоны тусламжтайгаар томхон лонхонд дарсаа бүрэн дүүргэлгүй хийгээд хөвөн, зангидсан марль эсвэл резинэн бээлий гэх мэтээр таглана.

Исэж дууссаны дараа дарсаа жижиг лонхнуудад хийж, 3-6 сарын турш дарна. Ингээд гурван литр орчим дарстай болох нь тэр.


3. “Апалачи” маягийн багваахай цэцэгс

2 хоолны халбага дэлбээлээгүй багваахай цэцэг
1 хоолны халбага сүү
1 хоолны халбага гурил
1 ширхэг өндөг
Давс
3-4 хоолны халбага ургамлын тос

Цэцгийн зөвхөн цомирлогийг салгалгүйгээр аваад, угаана. Давстай хүйтэн устай саванд цаг дэвтээнэ. Ингэснээр гашуун амт нь алга болно. Уснаас гаргаж, шахаж, цаасан салфеткаар шингээж авна. Гурилаа өндөг, сүү, давстай шингэвтэр зуурна. Цоморлиг бүрийг зуурмаганд дүрж хайруулын тавганд сайтар халаасан ургамлын тосонд шарна. Шаргалтаж эхэлмэгц илүүдэл тосыг шингээж авахаар цаасан салфеткан дээр гаргаж тавина. Үүнийг хачир, зууш маягаар хэрэглэж болно.
Багваахай цэцгээр хийсэн энэ амттанд фолийн хүчил, кали, магни, кальц, төмөр, А,С, К, В-гийн төрлийн амин дэмүүд агуулагддаг байна.


4. Багваахай цэцгийн цай болон кофе
1-3 цайны халбага хатааж, нүдсэн багваахай цэцгийн үндсийг нэг аяга усанд хийнэ. Хэрэв та өтгөн кофенд дуртай бол аль болох их үндэс хэрэг болно.

Холимгийг буцалтал нь чанаад, зуухаа унтраагаад 10-20 минут хандална. Ийм ханд дархлааг маш сайн дэмждэг гэнэ. Цагаан гаа, чихэр, корица нэмэх зэргээр  жорыг өөрийн хүссэнээр өөрчлөх  боломжтой.     
 

Багваахай цай

Багваахай цэцгийн цай бэлтгэхийн тулд нэг хоолны халбага хатаасан цэцгийг 300 мл буцалсан усанд хийж, 5-6 минут хандлаад шүүж авна.

5. Ногооны талбайн өргөст халгай
Өргөст халгай нь маш хурдан ургаж, орчиндоо хор хөнөөл учруулдаг хогийн ургамал. Гэхдээ идэхэд хэр байх бол ...

 Өргөст халгайн шөл

Цэвэрлэж, жижиг дөрвөлжин хэрчсэн төмсийг буцалж буй шөлөн дээр хийнэ. Шөлийг гаргахаас 10 минутын өмнө жижиглэж хэрчсэн өргөст халгай, тосонд шарсан сонгино, давс, тосонд хуурсан гурил зэргийг нэмнэ. Таваглахдаа цөцгий эсвэл чанасан өндөгтэй олгоно.

6. Чийгт өвс
Хогийн ургамлын энэ төрөл зүйлтэй тэмцэхэд тун амаргүй. Нэг улиралд хэд хэдэн удаа ургадаг. Үндсээр нь зулгааж, шатааж устгана.

Сонгинотой салат

Талбайгаасаа түүж, угааж цэвэрлэсэн чийг өвсийг жижиглэн хэрчээд мөн ийм маягаар бэлтгэсэн сонгино болон өндөгтэй холино. Холимгийг цөцгий, давсаар амталж, чанасан өндгөөр чимэглэн, укроп цацаж өгнө.

7. Халгай

Халгай ямар янзын ургамал вэ гэдгийг санаатай болон санамсаргүйгээр барьж үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Үүнд тайлбар илүүц. Дээрх бусад зэрлэг ургамлуудыг бодвол хүн төрөлхтөн халгайгаар төрөл бүрийн хоол, зууш хийсээр ирсэн. 

Крем-чиз, лазанья, халгайтай шөл

Котлет, паста, байцаатай шөл, халгайтай банш гэх мэт. Тиймээс талбайгаасаа зулгаасан халгайг хогийн ургамал хэмээн хаях гэж бүү яар. Үүний оронд шинэ жор зохион туршиж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()