1
Шатахуун
Өдгөө хөл дүүжлэх унаагүй хүн гэж ховор болсон бөгөөд энэ нь усаар явахгүй тул зайлшгүй шатахуун худалдан авах болдог. Харин шатахууны үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа нь ард иргэдийн халаасыг хоослох шиг болж байгаа билээ. Жилд дунджаар зөвхөн машины шатахуунд та 4-6 сая төгрөг зарцуулдаг гэдгийг мэдэх үү?
2
Ууланд авирах
Амралтын өдөр бүр ууланд авирч, эрүүл мэнддээ анхаарах хүмүүс сүүлийн үед олшроод байгаа билээ. Энэ нь сайшаалтай хэрэг боловч нөгөөтэйгүүр явдал суудал ихтэй тул мөнгө зарцуулалт ихээр гардаг аж.
3
Шүдний оо
Бидний өдөр тутмын найз, нөхөр болсон шүдний оонд та багагүй мөнгө зарцуулж байдаг юм. Мэдээж хүн бүр л аль болох сайн чанарын оо авахыг зорьдог бөгөөд өглөө, оройдоо тогтмол угаах тул түргэн дуусдаг байна.
4
Утасны гэр
Гар утасгүй хүн гэж өнөө цагт ганц ч үгүй. Харин гар утасныхаа гэрийг тогтмол сольж, элдэв зүйлсээр чимэглэх дуртай хүмүүс олон байдаг аж. Тэд өөрсдийн мөнгөө гоёл чимэглэл зэрэгт зарцуулж байдаг юм. Мөн танд зөвлөхөд дэлгүүрээс авахаас илүүтэй онлайнаар захиалж авах нь мөнгөнд хэмнэлттэй байна шүү.
5
Дугуй
Унадаг дугуй, мотоцикл, машины дугуй гээд л хөл дүүжлэх унаатай хүн бүр л хагарсан дугуйнаас болж багагүй мөнгийг үрж хэвшсэн байдаг юм. Мэдээж дугуйгаа солихгүй, засуулахгүй гээд яах билээ дээ.
6
Цэнэглэгч
Утасны тань цэнэглэгч, хэдхэн удаа цэнэглээд л эвдрээд байдаг уу? Тэгэх тоолонд шинэ цэнэглэгч авсаар та нэг л мэдэхэд утасныхаа үнэтэй дүйцэхүйц мөнгө үрж өгсөн байдаг гэнэ шүү.
7
Хүүхдийн хувцас
Хүүхэд өдөр ирэх бүрийд л өсч торниж байдаг тул аваад хэдхэн удаа өмссөн хувцас нь багадаж, дахин шинийг авах хэрэгтэй болдог. Тиймээс хүүхэд тань тогтсон биеийн өндөр, хэмжээтэй болох хүртэл тус байдал давтагдаж, мөнгө их хэмжээгээр үрэгддэг юм.
8
Давс
Та орой бүр хоолондоо их бага хэмжээгээр давс хийж байгаа тул үүнийг дор хаяж, сардаа нэг удаа авах шаардлага гардаг байна.
9
iPhone гар утас
iPhone гар утас нь хүн бүрийн хэрэглээ болоод байгаа билээ. Шинэ загвар нь гармагц хүн бүр л шуурч хэдэн саяаар гар утас худалдаж авдаг юм. Харин удахгүй iPhone 7 гарахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд хүмүүс өнөөх олон саяаар авч байсан утаснаасаа хэдийн уйдаж, шинэ загварыг нь хоног тоолон хүлээж суугаа аж.
10
Эм
Хүн бүр л толгой өвдөх төдийд толгойны эм, гэдэс өвдөх төдийд гэдэсний эм, нуруу өвдөх төдийд нурууны эм гэхчлэн байнга л эмийн санг зорьдог. Гэвч та анзаараагүй боловч асар их мөнгийг зөвхөн эм авахад зарцуулсан байдаг билээ.
11
Авс
Хүн төрөх нь үнэн шиг үхэх нь үнэн билээ. Өдөрт л гэхэд маш олон хүн амьдралыг орхин одож байдаг билээ. Тиймдээ ч авс үйлдвэрлэгчдийн олон ашиг, орлого өндөр байдаг аж.
12
Зурагт
Мэдээж бид зурагтыг нэлээдгүй үнэтэй худалдаж авдаг. Харин үүндээ кабель эсвэл Ip tv суурилуулж, сар бүр багагүй хэмжээний мөнгийг төлдөг юм. Хэрэв Ip tv-гээс төлбөртэй кино үзвэл тэгээд сарын цалингын тань тал нь яваад өгнөө л гэсэн үг.
13
Цамц
Цамц, хувцас зэргийг авч өмсөх нь зүйн хэрэг боловч энгийн цамц уу? "Gucci"-гийн цамц уу? гэдгээс хамаарч хэтэвчнээс тань гарах мөнгөний хэмжээ өөрчлөгдөнө.
14
Тураах бэлдмэл
Ялангуяа бүсгүйчүүд тураах бүтээгдэхүүн тогтмол худалдан авах боловч эдгээр нь үр дүнгээ бага үзүүлэх тул дахин дахин худалдаж авсаар хамаг мөнгөө салхинд хийсгэж орхидог юм.
15
Брэндийн шинэ машин
Спорт загварын брэндийн шинэ төмөр хүлгүүдэд донтсон хүмүүс гэж байдаг. Тэд шинэ загвар гарах төдийд л хамаг мөнгөө шавхан худалдаж авдаг бөгөөд үүнээсээ болж юу ч хоосон болох нь ч бий.
16
Интернэт
Гэртээ интернэт тавиулж сар бүр багагүй хэмжээний мөнгийг үрдэг өрх барагдахгүй олон байдаг билээ. Үүнээс гадна гадуур ажлаар явах тохиолдолд интернэт орох хэрэг гарвал утсаараа дата авах шаардлага гардаг . Энэ мэтчилэн бид анзааралгүй явсаар олон зуун мянган төгрөгийг зарцуулж орхидог байна.
17
"Beats" чихэвч
Энэ үнэхээр солиотой. Бид зүгээр л бусдад догь харагдах гэсэндээ үнэтэй чихэвч зүүн гангардаг. Яг үүнтэй адил чанарын боловч арай хямд үнэтэй олон чихэвч байх боловч бид зүгээр л нэр хүнд, үзэмжийг нь бодолцож, "Beats" чихэвч худалдаж авдаг юм.
18
Хэрчиж, савласан жимс, ногоо
Үүний оронд та шинэхэн ногоо, жимсийг худалдаж аваад өөрөө хэрчиж, савлан хэрэглэх нь мөнгөнд тань хэмнэлттэй юм шүү.
19
Дарс
Хүмүүс дарсыг сонгохдоо үнэтэй тусмаа чанартай гэж ойлгодог тул болох өндөр үнэтэй дарсыг сонгох нь элбэг байдаг билээ. Үүний үр дүнд тэд хамаг мөнгөө сайн мэдэхгүй атлаа сайн гэж бодсон дарсанд зориулж орхидог аж.
20
Жирэмсний тест
Бүсгүйчүүд сарын тэмдэг нь ирэх цагаасаа хожимдох эсвэл эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсныхоо дараахан шууд л жирэмсний тест аван шалгадаг. Тэд амьдралдаа хэдэн ширхэг жирэмсний тест ашиглаж, мөнгөө үрж байсныг тоолж баршгүй юм.
21
Фитнес
Гоё сайхан, эрүүл биетэй болохыг хүсэгчид өндөр үнэтэй фитнесийг зорьдог билээ. Фитнесийн төлбөр, хувцас эдлэл, хэрэгцээт зүйлс гээд л таны мөнгө салаагаар тань урсаж өгдөг юм шүү.
22
Ариун цэврийн хэрэгсэл
Эмэгтэй хүн бүр сард дор хаяж 1 уут ариун цэврийн хэрэгсэл, тал хайрцаг өдөр тутмыг хэрэглэх шаардлага гардаг билээ. Харин өөрт тохирох сайн чанарын ариун цэврийн хэрэгслийг сонгох ёстой болдог бөгөөд үүнээс улбаалан бид асар их мөнгийг үрж зарцуулж байдаг аж.
23
Гэрийн тэжээвэр амьтан
Гэрийн тэжээвэр амьтантай айлд илүүтэй их зарлага гарч байдаг юм. Амьтны хоол, дэвсгэр, элс, улирал тутмын вакцин, амьтны тоглоом гэхчлэн тоолж баршгүй олон зүйлийг хангаж өгөх шаардлага гардаг аж. Мэдээж эдгээр нь үнэгүй олдохгүй тул та түрүүвчээ ухахаас өөр аргагүйд хүрнэ.
24
Тамхи
Хэрэв та тамхинд донтсон өдөр бүр тамхи татдаг нэгэн бол жилд гэхэд сая гаруй төгрөгийг зарцуулж, өөрийгөө хордуулж байдаг юм шүү. Таны хэр их татдагаас хамаарч тус мөнгөний хэмжээ нь багасаж эсвэл өсч болох аж.
25
Үс засуулах
Эрэгтэй хүмүүс дор хаяж сардаа нэг удаа, эмэгтэйчүүд 2 сард нэг удаа үсэндээ хайч хүргэж, цоо шинэ нэгэн мэт болдог. Харин үсэнд хайч хүргэх төдийд л таниас хэдэн арван мянган төгрөг нэхэж, хамаг нервийг тань бардаг билээ.