Өндгөөр хийж болох амтат 10 хоол

Өндөг нь уураг, шим тэжээл ихтэй тул хүн бүрийн хувьд тэргүүн сонголт байх нь гарцаагүй. Харин үүгээр хэрхэн амт чанар сайтай хоолнууд хийж болох талаар та мэдэх үү? Бид шарж, чанаж, хуурга, омлет зэргийг хийж идэхээс өөрөөр бол барагтай л бол ашигладаггүй билээ. Иймд өнөөдөр өндгөөр хийж болох амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндгөөр хийж болох амтат 10 хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төмстэй омлет

Орц: 

  • Оливын тос- тал аяга
  • Төмс- 250 гр
  • Давс, перец
  • Сонгино- 1 ширхэг
  • Өндөг- 4 ширхэг
  • Улаан лооль- 2 ширхэг
  • Ногоон сонгино- 2 багц

Хийх арга: 

Хайруулын тавгандаа тосоо хийж, дунд зэргийн хэмд халаана. Төмсөө арилгаад нимгэн хэрчиж, тосондоо хийж бор шаргал болтол нь хуурах бөгөөд үүндээ нарийн хэрчсэн сонгиноо ч мөн хийж, давс, перецээр амталж өгөх юм. Дараа нь өндгөө давс, перецтэй хольж сайтар хутгах бөгөөд үүнийгээ бага зэрэг халаасан тосонд хийж, жигд шарах аж. Үүн дээрээ төмсөө жигд тавьж өгөөд нөгөө тал руу нь зөөлөн эргүүлж, дахин бага зэрэг шарна. Хамгийн сүүлд омлет дээрээ улаан лоолио хэрчин цацаж, ногоон сонгиноор ч мөн амталж өгнө. 

Төмстэй омлет

2 Хачиртай өндөг

Орц: 

  • Чанасан өндөг- 12 ширхэг
  • Майонез- 1 халбага
  • Гич- тал халбага
  • Алимны цагаан цуу- 2 халбага
  • Давс- 1 чимх
  • Халуун чинжүү

Хийх арга: 

Чанасан өндгөө голоор нь хувааж, шарыг нь авч тавьна. Өндөгний шараа, майонез, гич, алимны цуу зэрэгтэй хольж, нухаж, бэлтгэнэ. Үүнийгээ давсаар амталж, буцаагаад өндгөндөө хийж, дээрээс нь халуун чинжүү цацаж өгнө. 

Хачиртай өндөг

3 Өндөгний салаттай талх

Орц: 

  • Майонез- аяганы гуравны хоёр
  • Гич- 2 халбага
  • Цагаан цуу- 1 халбага
  • Халуун чинжүү- 1 халбага
  • Давс, перец
  • Ногоон сонгино- 2 ширхэг
  • Яншуй- 3 халбага
  • Цоохор майлз- 1 аяга
  • Чанасан өндөг- 8 ширхэг
  • Оливын тос- 3 халбага
  • Талх- 8 зүсэм
  • Ягаан сонгино- тал

Хийх арга: 

Майонез, гич, цагаан цуу болон халуун чинжүүгээ нийлүүлж, томхон аяганд хийгээд хутгана. Үүндээ хэрчсэн өндөг, цоохор майлз, яншуй зэргээ хийж, давс, перецээр амтлах юм. Харин талхаа оливын тосонд хоёр талаар нь бор шаргал болтол нь шарж авах аж. Одоо талхан дээрээ салатаа түрхэж, дээрээс нь хэрчсэн ягаан сонгиноо тавьж, халуун чинжүү бага зэргийг цацаж өгнө. 

Өндөгний салаттай талх

4 Өндөг, махан ороомог

Орц:

  • Чанасан өндөг- 12 ширхэг
  • Татсан мах-  1 кг
  • Гурил- тал аяга
  • Өндөг- 4 ширхэг
  • Талхны үүрмэг- 1 аяга
  • Ургамлын тос
  • Давс, перец

Хийх арга: 

Эхлээд та чанасан өндгөө хальсалж бэлтгэх аж. Харин махаа давс, перец зэргээр амтлаад 12 хэсэгт тэнцүү хувааж, тавих байна. Үүнийгээ өндөгнийхөө гадуур жигдхэн боож өгөөд, түүхий өндгөндөө дүрж авна. Мах, өндгөн ороомогоо гуриландаа дүрээд, буцаагаад өндөгөндөө дүрээд хамгийн сүүлд талхны үүрмэгт өнхрүүлэх юм. Энэ хооронд хайрулуан тавганд ургамлын тосоо хийж, сайтар халаагаад махаа хийж, шарах аж. Ингэхдээ талхны үүрмэгээ бор шаргал болгоод гаргана.  

Өндөг, махан ороомог

5 Шарсан өндөгтэй хуурга

Орц: 

  • Ургамлын тос- 1 халбага
  • Сонгино- тал 
  • Ногоон халуун чинжүү- тал
  • Сармис- 1 хумс
  • Вандуй- аяганы дөрөвний гурав
  • Гахайн мах- 200 гр
  • Чеддар бяслаг- аяганы дөрөвний нэг
  • Өндөг- 2 ширхэг
  • Клинтро- 1 халбага

Хийх арга: 

Хайруулын тавганд тосоо хийж, халаагаад хэрчсэн сонгино, ногоон халуун чинжүү, сармис зэргээ хийж, хуурах бөгөөд үүндээ хэрчсэн гахайн махаа ч мөн нэмж өгөх юм. Үүнийгээ давс, перецээр амтлаад болмогц нь гаргах юм. Харин одоо өндгөө шарж авах бөгөөд таваглаж бэлтгэсэн хуурмаг дээрээ тавьж чимэглэнэ. Үүнийхээ дээрээс чеддар бяслаг болон клинтрагаа цацаж, өнгө үзэмж амт нэмнэ. Тус жор нь хоёр хүнд зориулагдсан юм шүү.

Шарсан өндөгтэй хуурга

6 Өндөгтэй талх

Орц:

  • Талх- 6 ширхэг
  • Өндөг- 6 ширхэг
  • Гогод буюу анхил сонгино- 6 халбага
  • Крем- 6 халбага
  • Давс, перец
  • Пармезан бяслаг- 6 халбага

Хийх арга: 

Та талхан дээрээ өндгөө хагалж, шарыг нь төв хэсэг тааруулан үлдсэн нь жигд түрхэж өгөөрэй. Мөн үүнийхээ дээгүүр кремээ түрхэж, давс, перец цацаад, анхил сонгиноор амталж өгөх аж. Мөн дээгүүр нь пармезан бяслагаа цацах бөгөөд үүнийгээ 350 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут байлгахад хангалттай байна шүү. 

Өндөгтэй талх

7 Өндөгний салат, гахайн махтай хачиртай талх

Орц: 

  • Гахайн мах- 4 зүсэм (шарсан)
  • Чеддар бяслаг- тал аяга (үрсэн)
  • Сүүн крем- тал аяга
  • Майонез- аяганы гуравны нэг
  • Анхил сонгино- 2 халбага
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Перец- халбаганы дөрөвний нэг
  • Чанасан өндөг- 10 ширхэг
  • Салатны навч- 8 ширхэг
  • Бургерын талх- 8 ширхэг

Хийх арга: 

Гахайн мах, чеддар бяслаг, сүүн бяслга, майонез, анхал сонгино, давс, перец зэргээ нийлүүлж сайтар хутгах юм. Үүндээ чанасан өндгөө хэрчин хийж, нэмэх бөгөөд хөргөгчинд хийж 2 цаг амраах аж. Товлосон цаг болмогц та бургерын талхан дээрээ салатны навчаа дэвсэн, салатаа түрхэж, идээрэй. 

Өндөгний салат, гахайн махтай хачиртай талх

8 Буррито

Орц:

  • Ургамлын тос- аяганы дөрөвний нэг
  • Төмс- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Амтат чинжүү- тал 
  • Цөцгийн тос- аяганы дөрөвний нэг
  • Өндөг- 8 ширхэг
  • Зайдас- 450 гр
  • Давс- 1 халбага
  • Хар перец- тал халбага
  • Моцералла бяслаг- 1аяга
  • Чеддар бяслаг- 1 аяга
  • Бэлэн тортилла- 10 ширхэг

Хийх арга: 

Хайруулын тавганд ургамлын тосоо хийж, халаагаад нимгэн хэрчсэн төмсөө хийж, хуурах аж. Үүндээ нарийн хэрчсэн сонгино болон чинжүүг нэмж, болтол нь сайтар хуураад гаргаж тавиарай. Дараа нь дахин хайруулын тавгаа халааж, цөцгийн тосоо хийж, хайлуулна. Үүндээ нүдэж, бэлтгэсэн өндгөө хийж, шарах бөгөөд өмнө хуурч бэлтгэсэн ногоо болон зайдсаа хйиж, сайн хуурч, давс, перец зэргээр амталж гаргах билээ.  Одоо харин торилладаа бяслагаа жигд тарааж, голд нь өндөг болон ногоо, зайдасны хуурмагаа хийж өгөөд боож баглана. Үүнийгээ хоёр талаар нь 10 минут хэртэй шараад гаргаж, идэх боломжтой юм. 

Буррито

9 Хиам, өндөг

Орц:

  • Өндөг- 5 ширхэг
  • Сүү- тал аяга
  • Гич- 1 халбага
  • Хайрсан талх (жижиг, дөрвөлжин)- 1 аяга
  • Хиам- аяганы дөрөвний нэг
  • Пармезан бяслаг- тал аяга
  • Амтат чинжүү (улаан, хэрчсэн)- аяганы дөрөвний нэг
  • Ногоон сонгино- аяганы дөрөвний нэг

Хийх арга:  

Өндөгнүүдээ хагалж, томхон аяганд хийнэ. Үүн дээрээ сүү, гич, хайрсан жижиг талх, жижиглэн хэрчсэн хиам, бяслга, амтат чинжүү, ногоон сонгино зэргээ хийж, сайтар хутгах юм. Үүнийгээ томхон хэмжээтэй тавцанд жигд тараан өгч, 350 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут орчим шарах аж. 

Хиам, өндөг

10 Өндөгтэй будаа

Орц: 

  • Будаа- 1 аяга
  • Цөцгийн тос- 2 халбага
  • Өндөг- 3 ширхэг
  • Давс, перец

Хийх арга: 

Эхлээд будаагаа чанаж бэлтгэж тавиарай. Одоо харин хайруулын тавганд цөцгийн тосоо хайлуулж, дээрэс нь чанасан будаагаа хийж өгнө. Дараа нь өндгөө нүдэж бэлтгээд будаан дэрээ хийж, болтол нь шарах бөгөөд үүнийгээ давс, перец зэргээр амтлах юм. Таны хоол хормын төдийд л болох аж.  

 

Өндөгтэй будаа

Та сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()