Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

Амьдралд алдаа оноо гаргаж байж, түүнээсээ суралцан илүү их зүйлийг хийж бүтээдэг. Мэдээж алдах ёстой гээд үргэлж алдаад байх нь утгагүй ч, түүнээс айж, амьдралаа алдах нь утгагүй юм. Бүхнийг өөрчлөн, эхнээс нь эхлэхэд хэзээд хожимдохгүй учир, та энэхүү мэдээллээс өөрийн амьдралаа өөрчлөөрэй. Магадгүй энэ нь танд бүхнийг эхлэх, эргэцүүлэн бодох эрч хүчийг хайрлах ч юм билүү?

Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

1 Өөрийгөө хүлээн зөвшөөр

Энэ алхам хэдий хэцүү ч туршаад үзэх хэрэгтэй юм. Та толинд харж байгаад “Би үзэсгэлэнтэй. Би өөртөө  сэтгэл хангалуун байна” гэж  өдөрт 10 удаа хэлээрэй. Энэ нь тэнэг юм шиг санагдаж болох ч ,үнэхээр үр дүнгээ өгдөг юм шүү. Нэг л удаа өөрийгөө байгаагаар нь   хүлээн  зөвшөөрөхөд, бусдыг ч гэсэн хүлээн зөвшөөрөх болно. Өөрийгөө  муу байсан ч, хамаагүй бүх зүйлд сайн гэж бодоод чангаар “Би бол сайн бүжигчин, бас үнэхээр сайн хоол хийдэг шүү” гэх мэтээр зоригжуулаад нэг үзээрэй. Таньд үр дүнгээ заавал өгөх болно.

Өөрийгөө хүлээн зөвшөөр

2 Шинэ хоббитой болох

Шинэ хоббитой болно гэдэг таныг муу зуршилтай болохоос холдуулдаг. Учир нь ингэснээр, олон шинэ зүйлсийг туршиж үзэн, өөрийгөө шинээр нээнэ гэсэн үг юм. Жишээ нь, зураг зурах, сэлж сурах, бүжиглэх, дуулах гэх мэт... Эсвэл найзуудынхаа хоббиг асууж болох юм.

Шинэ хоббитой болох

3 Өөрийгөө гаднаасаа шинэчлэх

Цэвэрхэн хувцаслаж, шүдээ угаан, усанд орж,  үсээ янзлуулан  хаана ч өөртөө итгэлтэй алхана гэдэг яг л бүхнийг шинээр эхэлсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг тул үнэхээр үр дүнтэй юм.

Өөрийгөө гаднаасаа шинэчлэх

4 Муу зуршлаа хаях

Хэрвээ та ямар нэгэн муу зуршилтай бол үүнийгээ яг одооноос эхэлж зогсоох хэрэгтэй. Энэ бүх муу зуршлууд нь хүмүүст өгөх таны анхны сэтгэгдлийг  бусниулж  болох талтай.

Муу зуршлаа хаях

5 Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл! Инээмсэглэж, өөртөө итгэлтэйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө бат зогсох нь өчигдрийн таныг шинэчилж ,өнөөдрийн шинэ өнгө төрхийг бий болгох болно. 

Өөртөө итгэлтэй байх

6 Муу найз нараасаа харилцаагаа тасал

Найз нөхөд гэдэг нь,  танд маш хүчтэйгээр нөлөөлөх талтай учир муу найз нартайгаа байсаар байвал та өөрийгөө олж чадалгүй байсаар дуусах болно шүү.

Муу найз нараасаа харилцаагаа тасал

7 Сайхан сэтгэл хамгаас чухал

Сайхан сэтгэгдлийг зөвхөн үгээр биш, үйлдлээр үзүүлэх нь маш чухал юм. Мэдээж та хүн бүрд туслах хэцүү ч гэлээ аль болох чадах чинээгээрээ туслахыг хичээгээрэй. Анх харсан хүнийгээ зүгээр л “сайн уу?” гээд эелдгээр мэндэлж, инээмсэглээд үзээрэй. Бага зэрэг сонин санагдаж болох ч,  үнэхээр гоё мэдрэмж шүү.

Сайхан сэтгэл хамгаас чухал

8 Итгэл найдвараа бүү алдаарай

Өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байж, ямагт өөдрөг тэмүүлэлтэй бай. Тэгсэн цагт та бүхий л зүйлд ялагдагч байхыг сайн санаарай.

Итгэл найдвараа бүү алдаарай

9 Өөртөө зохисон хувцас өмсөх

Бусдад таалагдах гэж хувцаслах хэрэггүй. Та ямар нэгэн эд зүйл ,эсвэл сурталчилгааны самбар биш шүү дээ.  Бусдад таалагдах гэж хувцаслахад зохисгүй харагддаг гэдгийг та мэдэх үү? Зүгээр л өөртөө зохисон хувцасаа өмсөхөд  та хамгийн загварлаг харагдах болно.

Өөртөө зохисон хувцас өмсөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()