Хамгийн итгэмээргүй хоббитой одууд

Хүн бүрт л өөр өөрийн гэсэн хобби, сонирхол гэж байдаг. Мэдээж үүнд нь алдар нэртэй одууд ч мөн багтах бөгөөд тэдэн дундаас хамгийн хачирхалтай, сонин жигтэй хоббитой алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд та бүхэндээ оддын хачирхалтай хоббиг дуулгая.

Хамгийн итгэмээргүй хоббитой одууд

1 Том Делонг (Tom DeLonge)- Харь гараг судлал

Дуучин, хөгжимчин залуу нь саяхан хамтлагаасаа гарах болсон юм. Учир нь тэрээр урлагаас илүүтэй өөр нэгэн зүйлд дурлан, ажлаа ч хийж чадахаа больсон аж. Харин түүний өдрийн бодол, шөнийн зүүд болсон хобби нь "харь гараг судлал" бөгөөд үүнийг судлаж, олон цагийг компьютерийн өмнө өнгөрүүлэх болсон аж. 

Том Делонг (Tom DeLonge)- Харь гараг судлал

2 Дэн Эйкройд (Dan Aykroyd)- Согтууруулах ундаа

Тэрээр Том Делонгтай адил харь гарагт тун ч их ач холбогдол өгөн, судлах дуртай аж. Тэдгээрийн талаарх ном зохиолыг шимтэн уншиж, оршин байдаг гэдэгт нь бат итгэлтэй явдаг байна. Үүнээс гадна архи, согтууруулах ундаанд дуртай бөгөөд дарс шимээд, харь гарагийн талаарх кино үзэх нь жаргал хэмээн үздэг аж. 

Дэн Эйкройд (Dan Aykroyd)- Согтууруулах ундаа

3 Харрисон Форд (Harrison Ford)- Онгоц

Жүжигчин эр онгоц жолоодох тун дуртай бөгөөд цаг зав л гарвал нислэг хийдэг байна. Харин тэр энэхүү өвөрмөц хоббиноосоо болж амиа алдахаа дөхсөн гэнэ шүү. Мөн 2 ч удаа онгоцтойгоо осолдож байжээ. Мөн хамгийн сүүлд нэгэн гольфийн талбайд ослын буулт хийж, олны анхаарлыг татаад амжсан юм. 

Харрисон Форд (Harrison Ford)- Онгоц

4 Ник Офферман (Nick Offerman)- Модон урлал

Ник Офферман өөрийн бүтээж байсан Рон Свансон (Ron Swanson) гэх дүрийн адилаар модоор юм хийх дуртай гэнэ. “Модны үртэс, зомгол зэргийг ашиглан ямар нэгэн зүйлс хийх нь надад маш сайхан санагддаг. Би модоор ширээ сандал зэргийг хийхээрээ цаг хэд болж байгааг ч анзаардаггүй” хэмээсэн байна. Мөн тэрээр Лос Анжелес хотноо 10 ажилчинтай өөрийн гэсэн модон эдлэлийн дэлгүүр нээсэн байна. Тус дэлгүүрийн бүх бараануудыг гар аргаар хийсэн байдаг аж.

Ник Офферман (Nick Offerman)- Модон урлал

5 Том Хэйнкс (Tom Hanks)- Бичгийн машин

Жүжигчин төдийгүй кино зохиолч Том Хэйнкс 1978 оноос эхлэн хуучны бичгийн машин цуглуулсан байна. Тэрээр яагаад бичгийн машин цуглуулдаг гэдгээ сайн ойлгодоггүй зүгээр хуучны бичгийн машин харахаараа өөрийн эрхгүй авч цуглуулгандаа нэмдэг гэсэн аж. 2014 онд Хэйнкс “Hanx Writer” гэх аппликэйшн зохион гаргасан байна. Энэ нь танд ухаалаг утсаар яг л бичгийн машинаар шивж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Том Хэйнкс (Tom Hanks)- Бичгийн машин

6 Парис Хилтон (Paris Hilton)- Мэлхий

Тэрээр бага байхаасаа л мэлхий барих, түүнийгээ ажилгах тун ч дуртай байжээ. Өдгөө ч түүний хобби хэвээр бөгөөд гол, нуурын эрэг дагуу зугаалгаар явахдаа ихэнх цагаа мэлхийтэй хамт өнгөрүүлдэг аж. Хүмүүс түүнийг эрх танхил, зөвхөн өхөөрдөм хөөрхөн муур, нохойг л хайрладаг хэмээн ойлгож явдаг бөгөөд энэхүү өрөөсгөл ойлголтыг түүний өвөрмөц хобби арилгаж өгсөн юм. 

Парис Хилтон (Paris Hilton)- Мэлхий

7 Брэд Питт (Brad Pitt)- Барилга архитектур

Нэрт жүжигчин эр маш олон төрлийн хоббитой бөгөөд хурдны машин болон дугуй унах сонирхолтой төдийгүй гитар цуглуулах дуртай ажээ. Харин түүний бас нэгэн сонирхол, амьдралынх нь салшгүй хэсэг болсон зүйл бол архитектур юм. Тэрээр үүнд тун ч сонирхолтой төдийгүй өөрөө ч мөн гайхалтай авьяастай байна. Гэвч түүний жүжиглэх авьяас нь илүүтэй тодрон гэрэлтэж байсан тул тэрээр урлагийн замыг сонгож, өдгөө алдар нэрийн оргилд гараад байгаа билээ. 

Брэд Питт (Brad Pitt)- Барилга архитектур

8 Патрик Демпси (Patrick Dempsey)- Уралдааны машин

Эрэгтэй хүн бүхэн л хурдан төмөр хүлэгт дурладаг бөгөөд үүний нэгэн адилаар жүжигчин Патрик ч мөн уралдааны машинуудад ухаангүй дуртай аж.  Тэрээр уралдааны хурд хүч сайтай төмөр хүлгүүдээр хурдлах дуртай төдийгүй уралдаануудыг алгасалгүй үздэг байна. 

Патрик Демпси (Patrick Dempsey)- Уралдааны машин

9 Дэниел Крейг (Daniel Craig)- Хоол хийх

Төсөөлөхөд бэрх хэдий ч гайхалтай жүжигчин эр чөлөөт цагаа гал тогоондоо өнгөрүүлж, амттай хоол хийх дуртай байна. Амралтаа ихэвчлэн хоол хийж, эсвэл амт чанар сайтай хоол идэж өнгөрүүлдэг бөгөөд хоол хийхийг урлаг хэмээн ойлгож, энэхүү урлагийн багахан хэсгийг болов сурч авахыг эрмэлздэг аж. 

Дэниел Крейг (Daniel Craig)- Хоол хийх

10 Майкл Кейн (Michael Caine)- Дуу хөгжим

Авьяас чадвар нь ундарсан, олны хайр хүндэтгэлийг хүлээж яваа алдарт жүжигчин эр, дуу хөгжимд ихэд сонирхолтой нэгэн юм. Тэрээр бага залуу байхдаа DJ хийдэг байсан бөгөөд үүндээ өнөө хэр нь дурлаж, явдаг аж. Түүний хөгжмийн мэдрэмж гайхалтай боловч тэрээр жүжигчин болох замыг сонгосноор өнөөдөр олны хайрлаж, хүндэлж явдаг нэгэн болсон билээ .

Майкл Кейн (Michael Caine)- Дуу хөгжим

11 Майкл Гэмбон (Michael Gambon )- Буу

Тэрээр бүхий л амьдралынхаа турш төрөл бүрийн буу цуглуулж яваа билээ. Түүний цуглуулгаар дэлгүүр нээж болохуйц хэмээдэг бөгөөд үүнд нь хамгийн олдоц багатай, онцгой буунууд багтдаг ажээ. Жүжигчин эр энэ тухай дурдахдаа "Бууг хүмүүс хүйтэн зэвсэг хэмээн аль болох өөрөөсөө үлдэн хөөх бодолтой байдаг. Харин миний хувьд эсгэрээрээ. Энэхүү хүчирхэг зэвсэг нь надад урам зориг, эрч хүчийг өгдөг" хэмээжээ. 

Майкл Гэмбон (Michael Gambon )- Буу

12 Боб Баркер (Bob Barker)- Карате

Өдгөө 90 насыг зооглож яваа тус эр нь 45 наснаасаа эхлэн 70 нас хүртлээ каратегээр хичээллэсэн байна. Тэрээр жүжигчин Чак Норрис (Chuck Norris)-оор 8 жилийн турш карате заалгасан ба тэд Бобын эдлэн дээр бүр заримдаа машин зогсоол дээр хүртэл бэлтгэлээ хийсээр байсан аж.

Боб Баркер (Bob Barker)- Карате

13 Вин Дизель (Vin Diesel )- Видео тоглоом

Зарим хүний сонирхол, хобби асар их утга учрыг агуулж, гайхалтай буюу хүндлэхүйц байх аж. Харин олон гайхалтай дүрээр бидний хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Вин Дизель "Dungeons and Dragons" гэх видео тоглоомыг тоглох маш дуртай аж. Ажилгүй буюу амарч байх үедээ тоглоомоо тоглоод суучихдаг бөгөөд түүнийг тоглоомноос нь хөндийрүүлэх тун ч бэрх байна. 

Вин Дизель (Vin Diesel )- Видео тоглоом

14 Николас Кейж (Nicolas Cage)- Супер баатруудын комик ном

Эрэгтэй хүн хэзээ ч том болдоггүй гэдэгтэй адил жүжигчин эр ч мөн хангалттай том болж амжаагүй байгаа бололтой. Тэрээр супер баатруудын комик ном цуглуулдаг бөгөөд үүнийгээ үзэн, өдрийг өнгөрүүлэх бол түүний хувьд жаргал гэнэ шүү. 

Николас Кейж (Nicolas Cage)- Супер баатруудын комик ном

15 Кифер Сазерленд (Kiefer Sutherland )- Морь сургах

1990-ээд оны үед жүжигчин эр морь сургагч байсан юм. Тэрээр адуу малд маш хайртай байсан төдийгүй морь сургахдаа гаргууд байсан аж. Тиймдээ ч олон тэмцээн уралдаанд оролцон, шагнал хүртэж байсан бөгөөд өдгөө ч цаг зав гарвал морь унах дуртай байна. 

Кифер Сазерленд (Kiefer Sutherland )- Морь сургах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()