2016 оны хамгийн сэтгэл хөдөлгөм агшнууд

Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст тохиолдож буй сэтгэл хөдөлгөм, дахин хэзээ ч давтагдахгүй, гайхалтай явдлууд, бидний зүрх сэтгэлд хүрч, тод томруун дурсамжыг үлдээн, зарим тохиолдолд бүр нулимс дуслуулах нь ч бий. Сайхан түүхийг уншсан хүн тухайн өдөртөө, магадгүй бүр хэдэн сар жилээр ч өөдрөг сэтгэгдэлтэй, уудам бодолтой явдаг.Уншигч та бүхнийхээ энэ өдөрт гэрэл гэгээ, ухаарал нэмэх гайхамшигтай түүхүүдийг толилуулж байна.

2016 оны хамгийн сэтгэл хөдөлгөм агшнууд

1 Канадын нисэх онгоцонд 80 мянган хүн амьтад дагуулан явсан нь

Канад улсад хэзээд амьтны эрхийг дээд зэргээр хүндэлж, тэднийг зорчигчийн суудалд хамтдаа суулган, авч явахыг зөвшөөрдөг. Гэвч нислэг бүрт зөвхөн тоотой хэдэн зорчигч л ийнхүү амьтадтайгаа хамт явдаг байжээ. Харин саяхан Канадын нисэх онгоц амьтдаар дүүрч, нисэх компани ч үүнийг нь таатайгаар хүлээн авсан байна. Хэдхэн сарын дотор 80 мянган хүн амьтдын тусгай зөвшөөрлийн хамт зорчигчдийн суудалд хамтдаа явжээ.

Канадын нисэх онгоцонд 80 мянган хүн амьтад дагуулан явсан нь

2 Тамирчин болохыг хүссэн хүү

Энэхүү зураг бидэнд хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу зүтгэж, өөрийн боломж бололцоог бүрэн шавхахыг сануулсан юм. Энэ хорвоод төгс хүн гэж үгүй. Мэдээж санхүүгийн бэрхшээлээс болж зорилгоосоо ухрах үе байх ч, түүнийхээ төлөө бат тэмцсэнээр амжилтанд хүрж чадах юм. 

Тамирчин болохыг хүссэн хүү

Зурган дээрх хүүг Марко (Marco) гэдэг бөгөөд, тэрээр үргэлж хөлбөмбөгийн алдартай тамирчин болохыг хүсдэг байжээ. Нэгэн хүү түүний зургийг Фэйсбүүкт хийснээр тэрээр цахим ертөнцийн од болсон аж. Хүмүүс түүнд хандив цуглуулж шаардлагатай тоног төхөөрөмж, бэлтгэлийн хэрэгслийг авч өгчээ.

3 Португалийн үнэнч фанат хүү

Энэхүү зураг нэгэн үе цахим ертөнцийг шуугиулсан билээ. 2016 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Португалийн баг Францыг хожих мөчид, Францийн өмсгөлтэй, гунигт автсан эрийг нэгэн хүү тэвэрч, сэтгэлийг нь засаж байна.  

Португалийн үнэнч фанат хүү

4 Бяцхан охины хүсэл

Бруклин (Brooklyn) хэмээх бяцхан охин өдөр бүр түүний хажуугаар зөрөн өнгөрөх хог ачих машины жолоочтой эелдгээр мэндэлдэг байжээ. Залуу эр ч гэсэн бяцхан охин руу инээмсэглэж, тэдний дунд үнэхээр сайхан харилцаа үүссэн байна.

Бяцхан охины хүсэл

Бяцхан охины ээх жолооч эрд хандан, охиных нь төрсөн өдрөөр бялуу өгөхийг хүсчээ. Жолооч залуу ч тэрхүү саналыг нааштайгаар хүлээн авч, охины төрсөн өдрөөр өөрийн гараар хийсэн бялууг бэлэглэсэн байна. Энэхүү явдал цахим хэрэглэгчдийн сэтгэл зүрхийг нэгэнтээ догдлуулаад амжсан билээ.

5 Сургуулийн төгсөлтийн арга хэмжээ

Скотт Данн (Scott Dunn) хэмээх энэ хүү өнгөрөгч 5-р сарын 22-ны өдөр автомашины аймшигт осолд оржээ. Тэрээр 3 хоног ухаангүй байсан бөгөөд энэ хугацаанд төгсөлтийнх нь баяр болж өнгөрсөн нь харамсалтай.Тэрээр ээждээ "Би төгсөлтийн баяртаа оролцмоор байна" хэмээн хэлсэн ч, нэгэнт бүх зүйл оройтсон байлаа. Харин ээж нь хүүгийнхээ сургууль болох Пенсилвани мужийн "East Juniata" сургуулийн захирал Бенжамин Фаусей (Benjamin Fausey)-д хүсэлт гаргаж, хөөрхий хүүгийнх нь төлөө ахин нэг удаа төгсөлтийн баяр зохион байгуулахыг гуйжээ. Ингээд сургуулийн захиргааны шийдвэрээр, "East Juniata" ахлах сургуулийн бүх төгсөгчид зөвхөн Скоттод зориулж ахин нэг удаа төгсөлтийн баярыг хийсэн байна. Бүх төгсөгчид зөвхөн түүний төлөө ахин нэг удаа төгсөлтийн хувцас өмсөж, цацагт малгайгаа дээш шидсэн юм. 

Сургуулийн төгсөлтийн арга хэмжээ

6 Төрсөн өдрийн бэлэг

Нэгэн бүсгүй Фэйсбүүктэй, " Тэр бол миний үеэл...Түүний төрсөн өдөр болж байгаа ч, ямар ч зочин ирсэнгүй. Түүнд захиа ч болтугай илгээж сэтгэлийг нь засаач" хэмээн хүсээд хаягаа бичжээ.

Төрсөн өдрийн бэлэг

Харин удалгүй бүсгүйд хаягласан мянга, мянган захиа түүнийг зорин ирсэн аж. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Охин энэ олон захиаг хараад маш их баярлаж, баярын нулимс унагасан гэдэг.

7 Багшдаа муурын зулзага бэлэглэсэн нь

Техас мужын сургуульд багшилдаг нэгэн багш, харамсалтай явдлаар тэжээж байсан муураа алджээ. Гэтэл түүний шавь нар багшийнхаа гунигийг үргээж, баглаа цэцгийг бяцхан зулзагын хамт бэлэглэжээ. Энэхүү явдал маш олон хүний зүрх сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн юм.

Багшдаа муурын зулзага бэлэглэсэн нь

8 Бразилийн армийн цэрэг төөрсөн ирвэсийг үрчлэн авчээ

Бразилийн армийн байлдагч эр Амазоны ойгоор явж байгаад эхээсээ төөрсөн бяцхан цоохор ирвэсийг олжээ. Улмаар тэрээр хөөрхий ирвэсийг үрчлэн авч, өсгөх болсон аж. Зэрлэг амьтан, тэр дундаа махчин амьтныг ийнхүү үрчлэхэд, хүн бүхэн дургүйцэж байсан гэдэг. Гэвч тэрээр өдгөө ирвэс найзынхаа хамт амьдарч байна.

Бразилийн армийн цэрэг төөрсөн ирвэсийг үрчлэн авчээ

9 Онгоцны үйлчлэгчийн сайхан сэтгэл

Өнгөрсөн 12 дугаар сард "Hainan Airlines"-д болсон нэгэн үйл явдал олон хүний сэтгэлийн нандин утсыг хөнджээ. Учир нь тус авиа компанийн онгоцны үйлчлэгч Фан Хусонг (Fan Xuesong) хэмээх бүсгүй 71 настай хөгжлийн бэрхшээлтэй Нуй (Niu)-г өдрийн хоолоо идэхэд нь тусласан байна. Тэрээр бусдын тусламжгүйгээр хооллож чаддаггүй байсан төдийгүй урьд нь хэнч түүнд ингэж сайхан хандаж байгаагүй гэнэ. Хятад бүсгүйн энэ үйлдэлд Нуй (Niu)-гийн сэтгэл нь хөдөлж, өөрийн мэдэлгүй нулимс дуслуулсан байна. Ийнхүү хүн хүндээ итгэх итгэл, сайхан сэтгэл ховордсон өнөө үед олон хүнд ухаарал хайрлах, энгийн боловч эгэлгүй үйл явдалын зургийг тус онгоцонд сууж явсан зорчигч авч, интернэтэд тавьсанаар олонд хүрсэн байна.Онгоцны үйлчлэгч хэлэхдээ: "Би түүнд тусламж хэрэгтэй учраас хооллосон. Харин тэр тэвчилгүй уйлчихсан. Би хийх ёстойгоо л хийсэн" гэжээ.

Онгоцны үйлчлэгчийн сайхан сэтгэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()