Энэхүү үзэсгэлэнд:
- Барилга, уул уурхайн материал, тоног төхөөрөмж
- Хүнд даацын автомашин, сэлбэг, эд анги
- Газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
- Хүнсний бүтээгдэхүүн
- Эм, эмнэлгийн хэрэгсэл
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Бугат хотын шилдэг 110 гаруй компаниуд оролцоно.
Үзэсгэлэнгийн “ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” 8-р сарын 5-ний 15 цагт Мишээл Экспо төвийн хурлын өрөөнд болох ба Монгол улсын бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөрөнгө оруулах, Монгол улсаас бараа бүтээгдэхүүн импортлох, Монгол улсад бараа бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой Бугат хотын аж ахуйн нэгжүүд оролцоно.
Бугат хот нь 2.2 сая хүн амтай, хүнд машин механизм тоног төхөөрөмжийн үйлдвэр, ган болон титан төмөрлөгийн үйлдвэр, хөнгөн цагаан, төмрийн хүдэр болон газрын ховор элементийн уурхайд түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдтэй (Хятад улс нь дэлхийн газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд түүний 90 гаруй хувийг нь зөвхөн Бугат хотын Баян-Овоогийн ордоос олборлодог), газар зүйн байршлын хувьд Монгол улсын Дорноговь аймагтай хиллэдэг, авто замын Ханги-Мандалын боомтоор Монгол улстай холбогдсон, үйлдвэрлэл, гадаад худалдааг хөгжүүлсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хот юм.
Хөрш зэргэлдээ улс орнуудаасаа туршлага судалж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлцгээе!
Харилцах утас: 88077031, 96919196
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.