Ким Кардашьяны гоо сайхны нууц ил боллоо

Зуны халуун өдрүүд үргэлжилж, гэрээс гарах төдийд нарны хорт туяанд хамаг биеэ түлэгдэж, хүндхэн байдалд орж байна уу? Иймд өнөөдөр та бүхэндээ нарны цацрагаас арьсаа хамгаалж, үүнээс хэрхэн сэрэмжлэх талаар мэдээ хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь реалити шоуны од, төгс бие галбирт Ким Кардашьян (Kim Kardashian)-ы заавар, зөвлөгөө бөгөөд тэрээр өөрийн наранд жигд борлосон гайхалтай арьсны нууцаа дэлгэсэн байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ким Кардашьяны гоо сайхны нууц ил боллоо

1 Нарнаас хамгаалах тос түрх

Та гадагш гарахаасаа өмнө биенийхээ бүхий л хэсэгт нарны тос түрхэж, шингээгээрэй. Энэ нь нарны хэт ягаан хорт туяанаас таны биеийг хамгаалж, толигор сайхан хэвээр байлгах аж. Хамгийн гол нь тосоо бүрэн шингэж дууссаны дараа гэрээсээ гараарай. 

Нарнаас хамгаалах тос түрх

2 Улаан дарс

Улаан дарс нь наранд түлэгдсэн арьсыг эмчлэхэд онцгой нөлөөтэй юм шүү. Та үүнийг түлэгдсэн хэсэгтээ бага зэргийг даавуунд шингээж түрхэх ёстой байна. Алдарт Ким энэхүү аргыг хэрэглэж, наранд түлэгдсэн арьсаа түргэн хугацаанд эмчилдэг байх юм. 

Улаан дарс

3 Том малгай өмс

Халуун наранд өдөржин зогсоход толгой эргэж, дотор муухайрч эхэлдэг. Харин үүнээс сэргийлэх шалгарсан арга бол яалтчгүй малгай юм. Боломжтой бол малгайгаа усанд норгож, толгой дээрээ тавьбал зохилтой. Гэхдээ энэ нь далбагар том, нарыг халхлахуйц байх ёстой гэдгийг бүү мартаарай. 

Том малгай өмс

4 Тарвас

Та нарны түлэгдэлтийг дотроосоо ч мөн эмчилж болно. Ингэхдээ шингэн зүйлсийг маш ихээр уух хэрэгтэй төдийгүй уураг сайтай хоол хүнсийг идэх нь түргэн эдгэрэх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн тарвас идэж байх нь тус болох юм. Учир нь тус жимс нь өөртөө их хэмжээний ус агуулдаг билээ.

Тарвас

5 Витамин С болон Е

Судлаачид Витамин С болон Е нь хэт халуун өдрүүдэд нарны хорт цацрагаас бие эрхтэнг дотроос нь хамгаалж, эрүүлжүүлж байдаг аж. Тиймээс та наранд шаруулж, зүдэрч яваа бол тус витаминаар баялаг хүнсийг хэрэглэж байхыг Ким зөвлөсөн юм. 

Витамин С болон Е

6 Гараа хамгаалахаа ч бүү март

Ихэнх хүмүүс нүүр биендээ нарны тос түрхсэн атлаа ганцхан гараа мартаж орхидог аж. Энэ нь тун ч буруу үйлдэл юм. Гарын арьс нь маш нимгэн байдаг тул амархан түлэгдэж, гэмтдэг байна. Тиймээс гараа ч бас марталгүй халамжилж, эрсдлээс сэргийлээрэй. 

Гараа хамгаалахаа ч бүү март

7 Ус сайн уу

Та ус сайн уугаад л байх хэрэгтэй. Энэ нь биеийг тань чийгшүүлж, хуурайшин, түлэгдэхээс сэргийлэх бөгөөд хэрэв нэгэнт түлэгдсэн бол түргэн эдгэрэхэд ч тус хүргэнэ. 

Ус сайн уу

8 Хүйтэн шүршүүрт ор

Таны арьс наранд түлэгдсэн бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл тань бол түлэгдсэн хэсэгтээ хүйтэн жин тавих эсвэл хүйтэн шүршүүр орох юм шүү. Учир нь тухайн хэсэг маш их халуу дүүгэн хорсож байдаг тул энэ нь өвдөлтийг намдаах шилдэг арга болдог аж.

Хүйтэн шүршүүрт ор

9 Чийгшүүлэх тос

Арьс наранд түлэгдсэн тохиолдолд тос түрхэх ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тосоо хөргөгчинд байлгаж, бага зэрэг хөргөсний дараа түрхэх нь илүү үр дүн үзүүлдэг гэдгийг мэдэх үү? Та хүйтэн усанд орсны дараа тосоо түрхэж, арьсаа амрааж хэвшээрэй.

Чийгшүүлэх тос

10 Тосоо урууландаа түрхэхээс зайлсхий

Санамсаргүй байдлаар урууландаа нарны тос түрхэх нь тун ч осолтой. Энэ нь маш хүчтэй тос учраас уруулыг хагалж, хуурайшуулж байдаг аж. Тиймээс та тосоо хаана түрхэж байгаагаа анхааралдаа авч, иллэг хийх маягаар биеэ тослоорой. 

Тосоо урууландаа түрхэхээс зайлсхий

11 Зөв бүтээгдэхүүн сонго

Та зуны улиралд өөртөө зориулан гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн авах гэж байгаа бол "SPF" буюу нарны хамгаалалттайг нь сонгохоо бүү мартаарай. Үүнийг нэг ёсны хууль, дүрэм гэж ойлгож ч болох юм шүү. 

Зөв бүтээгдэхүүн сонго

12 Хэзээд нарны тосыг авч яв

Гэрээсээ хальт гараад ирэх байсан ч нарны тосыг цүнхэлж авч яваарай. Энэ нь таны дотны найз байх ёстой бөгөөд тос түрхэлгүй хоромхон зуур наранд гарах төдийд л хамаг арьсыг тань түлж орхидог байна. 

Хэзээд нарны тосыг авч яв

13 Дасгал

Дасгал сургуулилт ихээр хийж хөлсөө урсгах нь нарны хорт цацрагаас хамгаалах нэгээхэн түлхүүр болдог аж. Ким зуны өдрүүдэд тогтмол дасгал хийдэг бөгөөд энэ нь түүний арьс сайхан хэвээр үлдэхэд онцгой нөлөө үзүүлдэг юм. 

Дасгал

14 Арьс арчилгаа

Арьсаа наранд түлсэн нөхцөлд хамгийн ихээр тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын орцтой бүтээгдэхүүн юм. Энэ нь таны арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэх эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж. Хамгийн гол нь та өөрийгөө зуун настын харшилтай эсэхээ урьдчилж, мэдэх нь зүйтэй.

Арьс арчилгаа

15 Нарнаас хамгийн хорт цацраг ялгардаг цаг

Өглөөний 10 цагаас оройн 16 цаг хүртэл нарны туяа хамгийн хортой цацрагаа ялгаруулж байдаг билээ. Иймд та болж өгвөл тухайн цагуудад гэртээ амарч байвал зохилтой бөгөөд өөр аргагүйд хүрвэл сайтар нарны тос түрхэж аваад гараарай. 

Нарнаас хамгийн хорт цацраг ялгардаг цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()