Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд

Хүмүүний сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх гоц гойд ухааныг даван гүйцэхэд улам бэрх болжээ. Хэн хүний санаанд багтамгүй хачирхалтай, басхүү айдас хүргэм зоогийн газруудыг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй хэзээ нэгэн хувь тохиолтой өдөр, бид тэдгээр газруудад биеэр очиж, шинэлэг мэдрэмжийг мэдэрч болох шүү дээ. Ингээд та бүхнийг гайхамшгийн ертөнцөөр аялуулья.

Дэлхийн хамгийн хачирхалтай ресторанууд

1 "The Heart Attack Grill" - Лас Вегас, Невада

Энэхүү ресторан нь түргэн хоолоороо алдартай. Мэдээж түргэн хоол нь бидний биед тийм ч тустай биш шүү дээ. Рестораны хувьд, тэд өөрийн хоолыг идсэн хүнээ зүрхний шигдээсэнд хүргэж болох амттай хэмээн сурталчилдаг ажээ. Энгийн нэгэн хачиртай талх л гэхэд ойролцоогоор 10 мянган илчлэг, калортой гэнэ.

"The Heart Attack Grill" - Лас Вегас, Невада

2 "Ихэр од ресторан" - Москва, ОХУ

Ихрүүдийг цуглуулж чадсан тус рестораны ажилчид нь хүртэл ихэр гээд бод доо... Үнэхээр гайхалтай байгаа бизээ. Ихэр хүмүүсийг харахаар ирэх нэгэн байхадь ижил нөхөдтэйгээ нэгдэхээр ирэх хүмүүс ч цөөнгүй байна.

"Ихэр од ресторан" - Москва, ОХУ

3 "Хачикио" - Саппоро, Япон

Загасны мах, түрсээр хийж болох бүхий л амтат зоогийг танд хүргэх болно. Мөн эрүүл мэндийн хувьд ч тэр, маш амин дэмтэй, шалгарсан хоолуудтай ажээ.

"Хачикио" - Саппоро, Япон

4 "Суултууран ресторан" - Хонг Конг

Харахад бага зэрэг эвгүй байгаа ч, тус ресторан нь үнэхээр алдартай, үйлчлүүлэгч тасардаггүй газруудын нэг билээ. Таваг хэрэгсэл гээд бүхий л зүйлс нь угаалгын өрөөг санагдуулам бөгөөд хоолнууд нь харин хачин сайхан амттай гэдэг шүү...

"Суултууран ресторан" - Хонг Конг

5 "Барби кафе"- Тайван

Өхөөрдөм хөөрхөн үйлчлэгч охидоор өөрийгөө хүрээлүүлж, амттай зоогийг зооглохыг хүссэн хэн бүхэнд энд ирдэг ажээ. Яг л "барби" хүүхэлдэй босоод ирэв үү гэлтэй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд танд үйлчлэх болно.

"Барби кафе"- Тайван

6 "Нинжа"- Нью-Йорк

Адал явдалд дуртай, шинийг эрэлхийлэгч залууст тохиромжтой тус ресторан нь зориод ирсэн үйлчлүүлэгчээ маш хачирхалтай гэнэтийн бэлгээр угтдаг ёстой. Жаахан аймар ч гэсэн сайхан биш гэж үү?

"Нинжа"- Нью-Йорк

7 "Дикийн сүүлийн аялал" - Лас Вегас, Даллас, Чикаго

Нэг үдшийг ханатлаа ууж, сайхан хөгжилдөхийг хүссэн залууст маш тохиромжтой юм. Төрөл бүрийн шар айраг, амтат дессертээр таныг дайлах болно.

"Дикийн сүүлийн аялал" - Лас Вегас, Даллас, Чикаго

8 "Cannibalistic Restaurant" - Япон

Япончууд хэзээ ч бусдын санаагүй санаж, хэрэгжүүлдэг үнэхээр хачирхалтай ард түмэн шүү дээ. Энэхүү рестораны зоог нь яг л амьд хүн шиг хагагдах бөгөөд, түүнийг сэрээдэж иднэ гээд бод доо.

"Cannibalistic Restaurant" - Япон

9 "Байцаа ба Бэлгэвч" - Тайланд

Хаа сайгүй бэлгэвчүүд харагдана. Үйлчлэгчид нь хүртэл толгойдоо бэлгэвч углаад явахыг нь яана. Та энд ирснээр лав уйдахгүй болов уу.

"Байцаа ба Бэлгэвч" - Тайланд

10 "Чөтгөрийн арал, Шоронгийн ресторан" - БНХАУ

Үүднээсээ эхлээд л сэтгэл гижигдэж, айдас хүргэм энэхүү ресторанд адал явдалд дуртай, өвөрмөц сэтгэлгээтэй залуус зочилно. Яг л шоронд ороод ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлэхийг нь яана.

"Чөтгөрийн арал, Шоронгийн ресторан" - БНХАУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()