Махлаг охидын давуу талууд

Сүүлийн үед махлаг охид моодонд орж, загварын ертөнцөд ч толгой цохиж байгаа билээ. Хүмүүс ихэвчлэн тарган бүсгүйчүүдийг ховдог, удаан хөдөлгөөнтэй, хүнтэй сууж, хүүхэдтэй болох тал дээр асуудалтай гэхчлэн аль болох сөрөг талаас нь харж явдаг билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ нийтлэг тогтсон тэдгээр үзлүүдийг үлдэн хөөх махлаг бүсгүйчүүдийн давуу талуудыг дурдахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Махлаг охидын давуу талууд

1 Хүчирхэг

Хүмүүс тарган бүсгүйчүүдийг найз залуутай нөхөртэй болохоороо тэднийг сүүдэр шиг л дагаж, өөрийг хаяад явчихвий хэмээн цаг үргэлж эмээж байдаг гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ нь харин ч эсрэгээрээ тэд бусдыг алдах вий гэж айж, санаа зовнин амьдрахаас илүүтэй өнөөдөртөө сэтгэл хангалуун баясаж амьдардаг юм. Хэрэв тэд хаягдсан тохиолдолд уйлаад суух биш, урагш тэмүүлж, сэтгэлээ сэргээгээд өмнө хэзээ ч тийм зүйл болж байгаагүй мэт хувирч чаддаг хүчирхэг хүмүүс аж. 

Хүчирхэг

2 Тэдэнд айдас гэж үгүй

Тарган хүмүүс энгийн хүмүүсийг бодвол өөртөө бардам байдаг. Тэд бусдаас ичиж зовдоггүй бөгөөд харин ч өөртөө итгэлтэй байдлаараа бусдын хэл ам, дорд үзэлтийг нугачан дарж байдаг билээ. Бусдын шүүмжлэл, зүрх зүсэм доромжлолыг өдөр бүхэн сонсож ирсэн тэд өдгөө юунаас ч эмээж, айдаггүй юм. 

Тэдэнд айдас гэж үгүй

3 Хөгжилтэй

Яагаад ч юм махлаг, тарган бүсгүйчүүд хошин шогийн мэдрэмж өндөртэй, хөгжилтэй хүмүүс байдаг юм. Биеэ барьж, сайхан харагдах гэж хичээдэггүй учраас тэдэнтэй харилцах тун хялбар бөгөөд сайхан аж. Сэтгэлээр унаж гутрахын оронд сэргэлэн цовоо байдлаар ертөнцийг дурандаж явдаг билээ. 

Хөгжилтэй

4 Эрчүүдтэй харилцаа үүсгэхдээ сайн

Хүмүүс ихэвчлэн тарган, махтай бүсгүйчүүдийг эрчүүдтэй харилцаж, чаддаггүй, өөрийн галбираас болж эмээж явдаг хэмээн ташаа ойлгодог. Гэвч бодит байдал дээр тэд туранхай, энгийн бүсгүйчүүдийг бодвол эрэгтэй хүнтэй учраа хурдан олж чаддаг бөгөөд тэдний хөгжилтэй, нээлттэй байдал эрчүүдийг соронзон мэт л татдаг аж 

Эрчүүдтэй харилцаа үүсгэхдээ сайн

5 Өөртөө хайртай

Тарган хүмүүс турахын хүслэн болдог хэдий ч өөртөө асар их хайртай байдаг.  Одоогийн байгаа байдлаа үзэн ядаж, сэтгэл гутралд ордоггүй юм. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун боловч багахан турах хүсэл сэтгэлийнх нь гүнд гэрэлтэж байдаг билээ. 

Өөртөө хайртай

6 Хэнээс ч илүү сайн найз

Тэд сайн найзынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй. Хүмүүст элдвээр дуудуулж, сэтгэлдээ шарх авсан хэдий ч юу ч болоогүй мэт инээж чаддаг эгэлгүй сайхан сэтгэлт хүмүүс. Тиймдээ ч хүн бүрт л сайхан сэтгэгдэл төрүүлж чаддагаас гадна найзын тухайд хэнтэй зүйрлэмгүй аж. 

Хэнээс ч илүү сайн найз

7 Турах хүслэн

Сүүлийн жилүүдэд махлаг бүсгүйчүүд эрчүүдийн мөрөөдөл болж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаа билээ. Харин тэднийг бусдыг ч мөн уруу татан, тарган нэгэн болохыг зөвлөж, сургадаг хэмээн хүмүүс буруугаар бодож явдаг бөгөөд энэ нь огтоос худал зүйл аж. Тэд цаашдаа нэмж таргалах биш, аль болох турах талаар л боддог төдийгүй үүндээ хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж, хөлсөө урсгадаг юм. 

Турах хүслэн

8 Гоёж гангалах дуртай

Мэдээж өөрийгөө тордон гоёж, ганган болохыг хүсэхгүй бүсгүй хүн гэж нэгээхэн ч үгүй билээ. Тэд ч өөрийн гоо сайхнаа тодотгон, бусдад гайхуулахыг хүсч явдаг, эмэгтэй хүмүүс юм. Мөн та тэднийг гоёж мэддэггүй бүдүүн хадуун хэмээн ойлгож явдаг бол одооноос үүнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Тэд ч бусад бүсгүйчүүдтэй адил нүүрээ будан хүчирхэгжин, өөртөө итгэх итгэлээ бадруулдаг аж. 

Гоёж гангалах дуртай

9 Халуухан

Махлаг бүсгүйчүүд бусад бүсгүйчүүдийг бодвол тонтгор өгзөг, том хөхтэй байдаг тул тун ч халуухан шувуухайнууд гэгддэг билээ. Тиймдээ ч тэднийг сонирхон харж явах залуучууд олон төдийгүй эр хүн бүр л мах шөл нь таарсан сайхан бүсгүйг мөрөөдөж явдаг байна. 

Халуухан

10 Дасгал хөдөлгөөн ихээр хийдэг

Тэд дасгал хөдөлгөөн ихээр хийж, биеээ чангалж, сайхан болгохыг зорьдог боловч хүмүүс тэднийг идэж, хэвтэхээс өөр зүйл мэддэггүй хэмээн боддог юм. Бага ч атугай турж, биеийн галбираа төгс болгохын тулд тэд таны төсөөлч байгаагүй их тэвчээрийг гаргаж, хөдөлмөрлөн хөлсөө гаргаж явдаг юм. 

Дасгал хөдөлгөөн ихээр хийдэг

11 Дотоод гоо үзэсгэлэн

Махлаг бүсгүйчүүд яагаад ч юм нэг дулаахан, сайхан энергитэй хүмүүс байдаг. Тэднийг хараад өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч, хайр хүрдэг юм шүү. Дотоод гоо үзэсгэлэн гэгч нь эмэгтэй хүний хувьд хамгийн чухал зүйл бөгөөд олон жил өнгөрсөн ч яг л өнөөх хэвээр хадгалагдан үлддэг жамтай. Харин махлаг бүсгүйчүүдийн дотоод гоо үзэсгэлэн нь юутай ч зүйрлэшгүй цэвэр тунгалаг, хайр гэрэлтсэн байдаг аж. 

Дотоод гоо үзэсгэлэн

12 Тэд ч бас таны нөхрийг булааж чадна

Ихэнх бүсгүйчүүд нөхрөө махлаг, тарган бүсгүйчүүдтэй харддаггүй бөгөөд тэднийг нөхрийг нь уургалах чадваргүй хэмээн дутуу үнэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ эрчүүд махлаг, гайхалтай бүсгүйчүүдийг л мөрөөдөж эрж хайж явдаг байна шүү. Иймээс одооноос ч болов болгоомжлоход илүүдэхгүй.

Тэд ч бас таны нөхрийг булааж чадна

13 Хувцас сайхан зохидог

Хэрэв тэд өөрт тохирох хувцсыг сонгож чадвал үнэхээр дур булаам харагддаг юм. Хамгийн гол нь сонголт юм шүү. Унжсан гэдэстэй бол гэдсээ гаргах гэхээс илүү үүнийгээ барьсан хувцсыг сонговол зохилтой. Мөн би тарган гээд л навсгар хувцас сонгохын оронд зоригтой алхам хийж, халуухан биеэ гайхуулаарай. 

Хувцас сайхан зохидог

14 Бага иддэг

Тарган нь л бол их иддэг, ховдог... Ингэхэд таргалах гол шалтгаан нь уураг, тэжээл ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх гэдэг боловч үүнээс гадна олон шалтгаан байдгыг та мэдэх үү? Элдэв өвчин эмгэг, стресс, ядаргаа зэргээс үүдэн таргалах нь ч бий. Тиймээс та махлаг хүн харсан даруйдаа ховдог гэхчлэн сөрөг талаас дүгнэх хэрэггүй. Хүнийг гаднаас нь дүгнэнэ гэдэг хамгийн ичгэвтэр үйлдэл юм шүү. 

Бага иддэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()