Цагаан барс

Цагаан бар бол Бенгалийн барын мутацид орсон үр төл бөгөөд ихэвчлэн Ассам, Бенгал, Бихар болон Ревын хуучин бүс нутгуудад амьдардаг байна. Цагаан өнгийн удамгүй, жирийн барсыг бодоход энэ төрөл нь биеэрээ хавьгүй том байдаг. Тэд төрөхдөө ч жирийн бараас том төрж, нас бие гүйцсэн хойноо ч харьцангуй нүсэр биетэй болдог байна. Ингээд та бүхэнд байгаль эхийн хосгүй бүтээлүүдийн нэг болох цагаан барын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж, дэлхий дахиныг танин мэдэх оюуны их аялалд тань нэгэн жимийг нэмж байна.

Цагаан барс

1

Энэ амьтныг судлах явцад хар судалтай цагаан бар бас олон таардаг байна. Амьтан судлалын түүхэнд Амурын бар болон бусад барсын дунд ийм хар судалтай төрлүүд нэлээн тохиолдож байжээ.

2

Өнөөдрийн хувьд, дэлхийн хэмжээнд хэдэн зуун цагаан бар амьтны хүрээлэн болон дархан цаазат газруудад амьдардагийн зуу орчим нь Энэтхэгт байдаг байна.

3

Энэ цагийн цагаан барс нь цэвэр бенгаль барын удамшлын өөрчлөлттэй төл, бенгаль болон амур барын ирлийз хоёрын аль нэг байдаг. Тиймээс энэ амьтны өвөг дээдэс нь зөвхөн бенгалийн бар биш, бас амур бар байх магадлал өндөр юм. Тэр тусмаа энэ хоёр барын ирлийзэжсэн төл нь цагаан бар гэж таамаглаж байгаа аж.

4

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, зэрлэг байгаль дээрхи 15 000 бенгалийн бар тутмын нэг нь цасан цагаан өнгөтэй төрдөг байна.

5

Харин цагаан өнгөтэй амур бар байдаг эсэхийг шинжлэх ухааны үүднээс нотлоогүй боловч, зөвхөн амур бар амьдардаг бүс нутгуудад цагаан өнгөтэй нь харагдсан тохиолдол байдаг.

6

7

8

Ямартай ч, цагаан өнгөтэй амур бар байдаг эсэх нь нотлогдоогүй, амур барыг судлах явцад үржлийн хувьслын үр дүнд цагаан өнгөтэй төл гаргах боломжгүй нь тогтоогдсон хэдий ч, бенгалийн бартай эвцэлдэж, ер бусын "цагаан барс"-ын төрөл зүйлийг олшруулаагүй гэх нотолгоо үгүй билээ. Мөн эрдэмтэд амурын барын удамшлын шинж чанарыг үргэлжлүүлэн судалсаар байгаа аж.

9

Бидний мэдэх, амьтны хүрээлэнгийн цагаан өнөгтэй Амур барс бол байгалийн мутацийн үр төл биш юм. 

10

11

Харин амур бар болон бенгалийн бар хоёрыг зориуд эвцэлдүүлсний үр дүнд гарч ирсэн үр төл ажээ.

12

Бенгалийн барын үр төл нь хэсэгчилсэн цагаан үстэй төрөх нь бараг энгийн үзэгдэл. Харин тэр чигээрээ, эсвэл суурь өнгө нь цагаан бар төрөх бол маш ховор үзэгдэл ажээ.

13

Хэрэв амур барын хувьд, хэзээ нэгэн цагт цав цагаан өнгөтэй зулзага төрдөг юм бол түүний төрөл зүйлийг үржүүлэхийн тулд зовоохгүй хэмээн эрдэмтэд шийджээ.

14

15

Одоо цагаан барс нь амьтны хүрээлэнгүүдийн жинхэнэ од байсаар иржээ.

16

17

18

19

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()