1
Илүү гүн шартана
Яагаад ч юм оюутан байхдаа, эсвэл дөнгөж 20 гарч байхдаа өөрийгөө архи сайн даадаг, шартдаггүй хэмээн бардамнаж байсан уу? Харамсалтай нь 30 нас гараад ирэхээр та ямарваа архи, согтууруулах ундаанд илүү гүнзгий шартаж, маргааш өглөө нь орноосоо өндийж босож чадахгүй болох вий. Магадгүй энэ байдал 2, 3 өдөр ч үргэлжилж болно. Энэ нь таны бие махбодь цаашид архины хорыг эрчимтэй гадагшлуулж, биеийг цэвэршүүлэхийг хичээж байнаа гэсэн үг. Тиймээс эрүүл мэнд, зүс царайгаа бодоод тэдгээр муу зуршлаас аль болох татгалзах хэрэгтэй.
2
Өөрийгөө хөгширсөн мэт санана
Мэдээж 30 нас гэдэг амьдралын хамгийн сайхан, дурсамжтай насуудын нэг юм. Энэ үед ихэнх хүмүүс өөрийн гэсэн орон байр, тогтмол ажил, орлогын эх үүсвэртэй болсон байдаг. Мөн үр хүүхэдтэй болж амьдрал нэг ёсондоо жигдрээд сайхан болдог. Гэвч энэ үед бүсгүйчүүд илүүтэй өөрсдийгөө голж, хөгширж байна хэмээн сэтгэлээ чилээж эхэлдэг. Ийнхүү стресстэх нь танд шинэ үрчлээ нэмнэ үү гэхээс байдлыг өөрчлөхгүй юм. Тиймээс зүс царайндаа илүүтэй анхаарч, арьсаа хамгаалж арчлаарай.
3
Витамин амьдралын чухал хэрэгцээ болно
20 настай байхад амьдрал үнэхээр сонирхолтой, бүхнийг хийж чадах эрч хүч буцалж, маш өөдрөг байсан бол энэ үеэс та аливаад хашир сууж, болгоомжилж эхэлнэ. Мөн хэрвээ хөдөлгөөн дутагдах, нас салхинд гарахгүй биеэ тордохгүй байвал биеийн эсэргүүцэл муудах, өвчинд илүүтэй мэдрэг болдог юм. Мөн хийжүүлсэн ундааны хэрэглээг аль болох багасгасан нь таны ирээдүйдээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
4
Гэр рүүгээ яардаг болно
Одоогоос хэдэн жилийн өмнө та гэртээ барагтай бол ордоггүй, найз нөхөд зугаа цэнгэл, дуу хуур руу тэмүүлдэг байсан бол 30 хүрээд намба сууж эхэлнэ. Болсон болоогүй хоол, шоу цэнгээнээс илүүтэй гэртээ халуун хоол цай идэж, эртхэн амрахыг хүсэх юм. Мөн телевизийн цуврал кино, хоол хийх жор, гэр цэвэрлэх арга гээд аль болох гэртээ хийж болох зүйлсийг судалдаг байна. Баасан гараг бүрийн шоу танд үр өгөөж, утга учиртай санагдахаа больсон бол та хэдийн 30 нас хүрчээ.
5
Хувцаслах хэв маяг өөрчлөгдөнө
Энэ үеэс эхлэн хувцаслах хэв маяг тань бага багаар өөрчлөгдөнө. Банзалны урт, загвар, тэр бүү хэл үсний засалтандаа ч шинэлэг зүйлийг нэвтрүүлнэ. Хэн нэгний зөвлөгөө, шаардлагаас илүүтэй өөрийн жинхэнэ сонирхол, хувцаслах хэв маягийг олж эхлэх юм. Харин эрчүүдийн тухайд костьюм, зангиа, эсвэл захтай цамц, үдээстэй цэмцгэр гутал, эсвэл зүгээр л маш энгийн биед эвтэйхэн байдлаар хувцаслахыг хичээх болно.
6
Найзууд бүгд л хүүхэдтэй болж эхэлнэ
Та анзаарч байгаа бол таны эргэн тойрны хүмүүс бүгд л хүүхэдтэй болж, амьдралаа зохиож эхэлнэ. Харин таны хувьд байдал ямар байна вэ? Одоог хүртэл заяаны ханиа олоогүй, салж нийлсэн, хэдийн тогтсон амьдралтай бол үр хүүхэдтэй болсон байж мэдэх юм. Тиймээс хэрвээ амьдрал зохиогоогүй бол та хувийн амьдралдаа илүүтэй анхаарах болсны дохио билээ. Өөртөө үнэлэлт өгч, арга замыг хайгаарай.
7
Илүү зөв хооллодог болно
Урьд нь замдаа тааралдсан амттай, шимтэй, шарсан хуурсан хамаагүй авч иддэг байсан бол та энэ үеэс илүү өөртөө анхаарч эхэлнэ. Өөрийгөө гэр бүлээ илүү шинэ, эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүнээр тэтгэж, илүүтэй амьдралын ухаантай болох юм. Мөн хэмнэлтийн талаар ч мартаж болохгүй. Санхүүгээ төлөвлөж, хямд, чанартай зүйлийг илүүтэй сонирхоно.
8
Бусдын бодол хамаагүй болно
Тиймээ танд одоо бусдын бодол, таныг гэх сөрөг хандлагууд хамаагүй болж эхэлнэ. Зөвхөн өөртөө таалагдаж, хайртай хүмүүстэй анхаарал тавих болдог. Хэрэгтэй, хэрэггүй хов, сул үгэнд эмзэглэхээ байж, нэг ёсондоо том хүн болсны дохио юм. Урьд нь жаахан хатуу үг даадаггүй, хүндээр тусган, их шаналдаг байсан биз дээ. Одооноос илүү жаргалтай, биеэ даасан болж эхлэх нь ээ.
9
Хүн бүхэн маш залуухан харагдаж эхэлнэ
Нэг үеэ бодоход та буурь сууж, тогтсон амьдралтай болсон шүү дээ. Тиймээс эргэн тойрны хүмүүс бүгд л маш залуухан харагдаж эхэлнэ. Энэ ердөө л сэтгэл дагаж байгаа гэдгийг бодоорой. Зарим бүсгүйчүүд энэ үед сэтгэлээр унаж, стресстдэг бол харин нөгөө хэсэг нь харин ч өөдрөг болж залуу үеийнхэндээ сургамжилахыг хүсдэг.
10
Бие хөндүүрлэж, хөшиж эхэлнэ
Мэдээж та залуу байна. Хөл, гар өвдөх, чилэх асуудлууд одоогоор мэдэгдэхгүй байж болох ч амьдралын буруу хэвшлээр олон жил явахад бие, хөл гар өвдөж, хөгшрөлт эрчимтэй явагдана. Хийжүүлэх ундаа их уудаг, кальцийн дутагдалтай хүмүүс энэ насанд хөл хөших, өвдөх нь бий. Тиймээс та өөртөө эртнээс анхаарал тавих нь чухал юм шүү.
11
Дасгалд ач холбогдол өгнө
Нас ахиад ирэхээр энд тэндээс илүү мах овойж, хүсээгүй таргалалтын шуурганд өртдөг. Эрчүүд ихэвчлэн гэдсээрээ илүүтэй таргалдаг бол харин бүсгүйчүүд жигд, эсвэл бүр гуяа өгзгөөрөө таргалах нь бий. Залуу хүн учраас аль болох эрүүл, гоолиг биетэй байхыг хүснэ шүү дээ. Тиймээс эртнээс амьдралын зөв хэвшлийг өөртөө суулгаж, дасгал хөдөлгөөн их хийгээрэй.
12
Буурал үс нэмэгдэнэ
Илт мэдэгдэхгүй ч гэсэн хөгшрөхөөр л гэнэт их буурал үстэй болчихдог юм биш шүү дээ. Бага багаар, аажим аажмаар нэмэгддэг. Гэвч бид энэ насан дээрээ цагаан үсний талаар төдийлөн боддоггүй. Тиймээс 40 гарсан хойноо буурал толгойтой суухгүйн тулд энэ үеэс эхлэн цагаан үстэй эрчимтэй тэмцэж эхлээрэй.
13
Шинэ үрчлээ нэмэгдэнэ
Цагаан үсний адил үрчлээ ч мөн адил цагийн аясаар нэмэгдсээр биднийг хөгшрүүлдэг. Тиймээс энэ үеэс эхлэн үрчлээнээс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг хэрэглэж, арьсандаа онцгой арчилгааг тавихгүй бол та нэг л мэдэхэд үрчлээнд дарагдах болно шүү. Мөн арчилгаандаа анхаарч, залуу сайхан насаа урт удаан хадгалахыг зорих нь чухал юм.
14
Төлөвлөж сурна
Амьдралд арай нухацтай хандаж, төлөвлөгөөтэй амьдрах болно. Магадгүй хүүхэдтэй болсон бол, үр хүүхэд ирээдүйнхээ төлөө хэмнэлт хийж, хуримтлал үүсгэж эхлэх юм. Аливаад сэтгэл хөдлөлөөр хандаж, хэрэггүй зүйлсийг худалдан авч, дэмийн мөнгө үрэхээ багасгана.
15
Амьдрал илүү сайхан болох болно
Таны амьдрал урьд урьдынхаас илүү гэгээтэй сайхан болсон байх болно. Амьдрал тань жигдэрч, хэр баргийн саад бэрхшээл, дайралт дарамтанд бэлтгэлтэй болсон байна. Тиймээс өөрт олдсон цаг хугацааг илүү үр бүтээл, өгөөжтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй.