1
Вьетнам улс- "Bah Mi"
"Бах Ми" буюу улаан буудайн талх нь Вьетнам улсад тун ч алдартай юм. Нэг төрлийн хачиртай талх бөгөөд орцонд нь мэдээж талх, даршилсан лууван, цагаан лууван, өргөст хэмх, Хятад яншуй болон амталсан гахайн мах зэрэг багтана. Үнийн тухайд маш хямд бөгөөд ердөө 1 доллар орчим аж. Тиймдээ ч гудамж талбайд ихээр худалдаалдаг төдийгүй эрэлт ихтэй байдаг юм.
2
Энэтхэг улс- "Пури"
Та энэхүү амтат хоолыг зөвхөн Энэтхэг улсад идэх боломжтой. Үүнийг улаан буудайн гурилаар хийдэг бөгөөд дотроо хөндий байх төдийгүй карри хийж, амт оруулна. Тус хоолыг шарсан карритай банш эсвэл гамбир гэж ойлгож болно. Ихэвчлэн гудамжинд түргэн хоол болгон худалдаалдаг төдийгүй баяр ёслолын үеэр тун ч их зарагддаг байна. Үнийн хувьд 4 ширхэг Пури нь 15 цент буюу 300 орчим төгрөг байдаг аж.
3
Бразил улс- "Acarajé"
Африк улсаас гаралтай тус хоол нь өдгөө Бразил улсад түлхүү худалдаалагддаг байна. Гурилаа амталж, талх болгон голд нь нухаш, ногоо зэргийг хийхээс гадна дээр нь шарсан сам хорхой зэргээр чимэглэдэг аж. Энэ нь гайхалтай сайхан амттай бөгөөд маш идэнгэртэй юм. Үнэ нь 1-2 доллар байна.
4
Хятад улс- "Jiaozi"
Хятадын "Jiaozi" гэх банш нь Зүүн өмнөд Азид их алдартай. Биед сайн гэгдэх ургамал, ногоо болон махыг боон жигнэж, мөн шардаг байна. Та 3 ширхэг баншыг 1 доллараар худалдан авч болох юм.
5
Голланд улс- "FEBO"
Үүнийг түргэн хоолны ресторан хэмээн нэрийдэж болох юм. Түргэн хоолнууд болох бургер, крокүйт зэргийг үйлдвэрлэн худалдаалдаг аж. Нэг төрлийн өөрөө өөртөө үйлчлэх цэг бөгөөд хоолны амт чанарын тухайд ярих юмгүй төдийгүй ширхэгийн хоолнууд нь 1-2 доллар гэдэг юм. Хэрэв та Голланд улсаар зочилвол тус сүлжээгээр үйлчлүүлж, хоолыг нь амтлаад үзэхэд гэмгүй.
6
Марокко улс- "Khlii"
Мароккогийн уламжлалт үндэсний хоол болох "Khlii"-г хурга эсвэл үхрийн махаар хийдэг байна. Махаа наранд хатааж амт оруулдаг бөгөөд хэдэн өдөр наранд хатаасны дараа тос, давс зэргээр амталж усанд чанадаг юм. Та үүнийг ресторанаас 2 доллараар худалдан авч идэж болох билээ.
7
Турк улс- "Döner"
"Döner" кебаб нь Турк улсаас эх гаралтай аж. Энэ нь өдгөө улс орон бүрт тархсан боловч хамгийн амттайг нь зөвхөн Турк улсад амталж, мэдрэх боломжтой юм. Үнийн тухайд ердөө 1-2 долларын хооронд хэлбэлздэг байна.
8
Колумб улс- "Bandeja Paisa"
Махыг, будаа, ногоо, өндөг зэргээр хачирласан тус хоолыг "Bandeja Paisa" хэмээн нэрлэдэг юм. Шим тэжээл, амт чанар сайтай энэхүү өвөрмөц хоолыг 2005 онд Колумб улсын засгийн газраас үндэсний хоол хэмээн зарлан, тунхагласан байна. Нэг таваг хоол нь 5 доллараар худалдаалагддаг аж.
9
Тайланд улс- "Tom Yum Goong"
Энэхүү шөл нь тун ч сайхан амттай төдийгүй голчлон сам хорхойгоор хийдэг байна. Гэхдээ үхэр болон тахиан махаар огт хийж болохгүй ба эс бөгөөс хоолны амт чанар алдагдана хэмээн үздэг юм. Нэг таваг нь 2 доллар гэдэг төдийгүй энэ нь Тайланд гэхээсээ илүүтэй хөрш орнуудад нь ихээр худалдаалагддаг ажээ.
10
Мозамбик улс- "Peri Peri" тахиан мах
Тахианы махыг пери пери гэх халуун ногоотой соусаар амталж, хийдэг бөгөөд 2 доллараар худалдаалагддаг байна. Амт чанар тун ч сайхан боловч ам дарвигануулах хэт халуун чанар нь бага зэрэг асуудалтай.
11
Энэтхэг улс- "Pav Bhaji"
Энэтхэг улсын Мумбай хотод илүүтэй өргөн дэлгэр, зарж, хэрэглэдэг түргэн хоол юм. Халуун ногоотой, мах болон талхыг та нийлүүлээд ердөө 2 доллараар авах боломжтой бөгөөд энэхүү хоол нь 1850 оноос хийгдэж эхэлсэн түүхтэй.
12
Зүүн Ази- "Ороомог"
Элдэв төрлийн хүнсний ногоог шарсан нимгэн талханд боож хийдэг байна. Энэ нь зөвхөн Ази гэлтгүй дэлхий даяар тун ч алдартай юм. Нэг ширхэг ороомог нь 25 цент хэмээн худалдаалагддаг бөгөөд та 1 доллараар 4 ширхэг ороомог авч идэх боломжтой юм.
13
Грек улс- "Souvlaki"
Амтат шарсан мах, хачир болох шарсан төмс, ногоо зэргийг өдгөө хаана ч хэн ч хийж чадахаар болсон цаг. Гэхдээ хамгийн амттайг нь Грек улсад л хийдэг юм. Үнэ нь хямдхан тул та Грек улсаар зочилвол заавал нэг амсаад үзээрэй. Нэг таваг махны сет нь 2 доллар гэдэг бөгөөд та 5 долларт багтаагаад уух зүйлс, дессерт зэргийг захиалан аваарай.
14
Вьетнам улс- "Pho"
Вьетнамын уламжлалт Фо хэмээх гоймонтой шөл нь ядаргаа тайлах үйлчилгээтэй. Нэг таваг нь 1-2 доллар хэмээдэг төдийгүй та үүнийг тус улсын хаанаас ч авч идэх боломжтой гэдгээрээ давуу юм.
15
Бургер хаа саагүй
Мэдээж өдгөө бургер худалддаггүй улс орон гэж үгүй. Мөнгө тааруу яваа тохиолдолд бургер идчихээд буруудаад байх зүйлгүй билээ. Өл сайн даахаас гадна, өег илчлэг сайтай, өлсөх зовлонгүй билээ. Хөдөө гадаа, хээр гээд тааралдсан газраа гаргаад идэх давуу талтай.