Уурлахаар хүний биед юу болдог вэ?

Бидний бие махбодь хямран, сэтгэл санаагаар унахад түүнийг дагаад уур бухимдал үүсдэг. Ийнхүү уурласнаар биеийн эд эс устаж, дахин хэзээ ч сэргэхгүйгээр үхэж байдаг. Тиймээс аль болох уур бухимдлаа барьж, инээмсэглэн, аливаад өөдрөг хандах нь зүйтэй. Тэгвэл уурласнаас бидний биед юу болдог, түүнийг хэрхэн даван туулах талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Уурлахаар хүний биед юу болдог вэ?

1 Юун түрүүнд:

Уурласнаас бидний биед маш олон сөрөг зүйлс болж байдаг. Энэ нь цусан дахь адреналыг нэмэгдүүлж, ухаан санааг балартуулан, өөрийн ухаангүй болгодог. Бүхнийг сэтгэл хөдлөлөөрөөр шийдэж, аливаад үнэлэлт дүгнэлт хийх чадварыг үгүй хийдэг. Мөн хүч тамирыг барагдуулж, булчинг саажуулж эхэлдэг байна. Гэдэс хямрах, амьсгал түргэсэж, биеийн хэм огцом өсдөг. Энэ үед зүрхний шигдээс болон аливаа цочролд илүү өртөмтгий болдог юм. 

Юун түрүүнд:

2 Уурласан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хамгийн энгийн жишээ нь, уурласан үед амьдралын утга учиргүй санагдаж, маш ихээр сэтгэл хямардаг. Тиймээс уурласан үедээ шийдвэр гаргахгүй байх, сэтгэлээ барьж байх нь чухал. Энэ үед хүмүүс өөрийн амийг золих, золиослох талаар хамгийн их боддог байна.

Уурласан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

3 Толгойд хэрэггүй олон бодол төрнө

Уурласан хүний уураг тархинд юмс бүхэн эмх замбараагүй өрнөж, хэрэгтэй хэрэггүй олон бодолд дарагдаж орхидог. Тиймээс аль нь бодит, юуг мартахаа сайтар ухамсарлах нь чухал. Энэ нь үед хүмүүс маш буруу шийдвэрийг гаргаж, насан туршдаа харамсах нь бий.

Толгойд хэрэггүй олон бодол төрнө

4 Хөдөлгөөн хэрэгтэй

Хэрвээ уур уцаар их хүрч, хүнд байдалд орвол дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө аль болох завгүй байлгах хэрэгтэй. Энэ нь таныг буруу үйлдэл гаргахаас сэргийлж, хурдан тайвширахад тусалдаг.

Хөдөлгөөн хэрэгтэй

5 Явган алх

Хүмүүс уурлаж бухимдсан үедээ аль болох ганцаар байж, гадуур алхахыг илүүд үздэг шүү дээ. Энэ нь сэтгэлийг тайвшруулж, бухимдлаас гарахад сайнаар нөлөөлдөг.

Явган алх

6 Уур уцаарандаа анхаарал хандуул

Та ямар учир шалтгааны улмаас уурлаж байгаа, уурлах болсон шалтгаанаа эргэцүүлэн бодож байх хэрэгтэй. Учир нь маш олон хүмүүс хэрэгцүүгүй жижиг зүйлсээс болж, уцаарлах нь элбэг.

Уур уцаарандаа анхаарал хандуул

7 Уучилж сурах

Үргэлж хэн нэгнийг үзэн ядаад, сэтгэлээ өвтгөөд байх нь танд хүндрэл учруулж, амьдралыг илүү хүнд болгодог. Тиймээс аль болох тайван байж, уурлаж гомдсон нэгнээ уучилж, өршөөж байгаарай.

Уучилж сурах

8 Инээмсэглэ

Инээхэд ямар нэгэн шалтгаан хэрэгтэй гэж үү? Хэрвээ уур үнэхээр хүрээд хэцүү байвал инээдмийн зүйл үзэх, сонсох, аль эсвэл зүйгээр л сэтгэлээ онгойтол нэг сайхан инээгээрэй. 

Инээмсэглэ

9 Бясалгал хийх

Уур уцаарыг дарах, унтраахад туслах чухал зүйлсийн нэг бол бясалгал хийх явдал юм. Тиймээс өөрийгөө бясалгаж, аль болох амар амгаланд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. 

Бясалгал хийх

10 Болчимгүй үйлдлээс зайлсхий

Хүн уурласан үедээ барын аманд гараа хийхээс буцахгүй эр зориг буцалж байдаг. Тиймээс энэ үед хэн нэгнийг бэртээх, болчимгүй үйлдлүүдийг гаргах нь бий. Тиймээс аль болох биеэ цэгнэж, тэдгээр үйлдлээс зайлсхийх нь чухал юм. 

Болчимгүй үйлдлээс зайлсхий

11

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()