1
Мэрайя Кэри (Mariah Carey)
Гайхалтай хүчирхэг хоолой, ганган дэгжин төрхөөрөө алдартай бүсгүйг хүн бүхэн дива хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Дива гэдэг нь угтаа хүчирхэг, дэгжин бүсгүйг дүрсэлдэг юм. Харин Мэрайя нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Хүмүүс яагаад намайг Дива гэж нэрлээд байдгийг ойлгохгүй юм. Би амьдралдаа ганц ч удаа дива шиг үйлдэл хийж байгаагүй" хэмээсэн аж. Мөн тэрээр "Би зурагт үзэж, өлсөж цангаж байгаа хүүхдүүдийг хараад идэх хоолоо багасгадаг" гэсэн бөгөөд энэ нь олон нийтийн дургүйцлийг нэлээдгүй хүргэсэн билээ. Тэдэнд туслах биш зүгээр л идэх хоолоо багасгалаа гээд ямар ч хэрэггүй хэмээн дүгнэсэндээ тэр шүү дээ. Үүнээс гадна тэрээр гэрийн үйлчлэгчээ үргэлж тамлан, элдэв зүйлс шаарддаг байсан гэдэг бөгөөд үйлчлэгч нь түүнийг үнэхээр ухаан муутай, мулгуу нэгэн хэмээн дурдаж байсан удаатай.
2
Бритни Спийрс (Britney Spears)
Попын гүнж гэгддэг халуухан, үзэсгэлэнтэй дуучин бүсгүйг тэнэг хэмээн нэрийдэх хүмүүс бишгүй. Учир нь тэрээр үргэлж л галзуу хүн мэт аашилж, олон нийтийн газар дотуур хувцасгүй явж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ингэхдээ бүр хүүхдээ хажуудаа суулгаад явж байсан нэгэн. Мөн түүний хэлж байгаа үгс хийж байдал үйлдэл зэрэг нь ухаан дутуу болохыг нь батлан харуулдаг юм. Тэрээр нэг удаа "Би загасанд дургүй болохоор хэзээ ч Японд очихгүй" хэмээжээ. Бүхэл бүтэн үндэстний тухай ярьж байж, ийм бодлогогүй үг амнаасаа унагааж болно гэж үү?
3
Ким Кардашьян (Kim Kardashian)
Өдгөө түүнийг танихгүй хүн гэж үгүй биз. Реалити шоуны од, элдэв жигтэй үйлдээрээ үргэлж олны анхаарлыг татдаг түүнийг сонсоод байхад тун ч ухаан муутай нэгэн бололтой. Богино настай гэрлэлт хийж, болох болохгүй зүйлсээ олон нийтэд дэлгэх гэхчлэн түүний хийх жигтэй үйлдэл өндөрлөнө гэж үгүй. Өөрийн цахим хуудсаар дамжуулан буруу суртал ухуулга хийдэг төдийгүй нэг удаа бэл бэнчингээ гайхуулан, олон мянган долларын худалдан авалт хийх гэж мөнгөө дансаар нь шилжүүлсээр байгаад үдэшлэгээсээ хоцорчихлоо хэмээн жиргэж байсан удаатай.
4
Парис Хилтон (Paris Hilton)
"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, дүрсгүй Парис өөрийн бодлогогүй үйлдэл бүрээсээ болж хэл амны бай болдог билээ. Аавын эрх охин, үдэшлэгийн хатан хаан бүсгүй өөрийн тархиа цэнэглэхээс илүүтэй, гэрийн тэжээмэл амьтантайгаа эрхлэлдэх дуртай гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр "Эмэгтэй хүн гэртээ 4 амьтан тэжээх хэрэгтэй. Усны булгыг ханын шүүгээндээ, цоохор ирвэсийг гаражиндаа, барыг орондоо, илжгийг хаана ч тэжээсэн хамаагүй" гэсэн байна. Хөтлөгч түүнээс "Та саяхан Англи яваад ирсэн гэсэн үү?" гэхэд тэрээр "Үгүй үгүй, би Англи яваагүй, Лондон явчихаад л ирсэн" хэмээжээ.
5
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Бүтээсэн дүр бүрээрээ өсвөр насны охидын шүтээн болоод байсан чадварлаг жүжигчин Линдсей мандаж явсан үе ч бий, гундаж явсан үе ч бий. Тэрээр нэг хэсэг хар тамхи, согтууруулах ундаанд донтож, үргэлж л согтуу, мансуурсан байдалтай папарацын дуранд өртөж явсан билээ. Мэдээж энэ нь ухаантай хүний үйлдэл биш бөгөөд түүний тухай сайнаар дурсах хүн ховор болоод байгаа юм.
6
Анна Кендрик (Anna Kendrick)
Авьяас чадвар нь ундарсан жүжигчин төдийгүй дуучин бүсгүй өөрийн цахим хуудсандаа бичсэн зүйлсээрээ олны дургүйцлийг хүргэж, "тэнэг" гэх тодотголыг хүртэх нь элбэг. Тэрээр нэг удаа өөрийн твиттер хуудаснаа "Би дахиж Раян Гослингтой хамт кино үзэхгүй. Хамгийн арын эгнээнд сууж, гар хангалга хийхээс залхаж байна" хэмээн жиргэсэн байна. Энэ нь тухайн үед жинхэнэ шуугиан тарьж, асуудал үүсгэж байсан билээ.
7
Жастин Бибер (Justin Bieber)
Охидын зүрх сэтгэлийг эзэмдэгч, уянгалаг хоолой, ухаангүй зант Жастин Бибер хар багаасаа л од болон гялалзсан бөгөөд өдгөө түүний шүтэн бишрэгчид олон арван саяаар тоологдоно. Тэрээр үргэлж эрх чөлөөт, бусдаас хамааралгүй нэгэн мэт аашилж, хачин жигтэй үйлдэл ихээр гаргадаг. Бүр улаан хивсний ёслолын үеэр өгзөгөө гарган зургаа авахуулж байсан ч удаатай. Шөнийн цэнгээний газруудаар хэсч, охидуудыг оймс шигээ солин, олон нийтийн газар олиггүй үйлдэл гаргадаг түүнийг үзэн ядах хүмүүс олширсоор л байгаа билээ.
8
Канье Вест (Kanye West)
Нэрт реппер төдийгүй загвар зохион бүтээгч Канье өөртөө дэндүү итгэлтэй нэгэн бөгөөд хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдлээ огтхон ч толгойдоо тунгаадаггүй юм. Тэрээр маш олон удаа бусдын дургүйцлийн хүргэх үйлдэл хийж байсан бөгөөд хамгийн алдартай нь дуучин Тэйлор Свивтийн шагналыг булааж аван "Энэ шагналыг чи биш Бейонси авах ёстой" хэмээж байсан төдийгүй твиттер хуудаснаа "Би анх Чикаго хот дахь Гүччигийн дэлгүүрт ороод яг л гэр шиг минь санагдсан. Тэд манай гэрээс санаа авсан байх" гэж жиргэж байжээ.
9
Жейдэн Смит (Jaden Smith)
Бага байхаасаа л олон кинонд дүр бүтээж, од болон гялалзаж явсан хүү өдгөө нэгэнт том залуу болжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Сургууль бол тархи угаагч", "Хүн бүр сургуулиасаа гарсан бол манай нийгэм тэр чигээрээ ухаант хүмүүсээр дүүрэх байсан" гэхчлэн жиргэдэг билээ. Үүнээс гадна саяхан тэрээр өөрийн бэлэг эрхтнээ тайруулах хүсэлтэй байгаагаа хүртэл твиттертээ дурдаад амжсан юм.
10
Паула Абдул (Paula Abdul)
Нэрт дуучин бүсгүй өөрийн олон гайхалтай уран бүтээлээр бидний сонорыг мялаадаг билээ. "X Factor" шоуны шүүгчээр ажиллаж байсан тэрээр хэлж байгаа үгсээрээ олны гайхшруулж байсан удаатай. Харин нэг удаа өөрийн твиттер хуудаснаа "Хүмүүс намайг яг л хэрэгцээгүй хүн мэтээр хүлээж авахаас залхаж байна" хэмээжээ.