1
Лэди Гага (Lady Gaga)- Наалддаг тууз
Элдэв хачирхалтай үйлдэл, ичгүүргүй зан хийгээд өвөрмөц дуу хоолой, өөрийн гэсэн үзэл бодлоороо бусдаас ялгарч чаддаг гайхалтай дуучин бүсгүй Лэди Гагаг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр царай төрхийн тухайд үзэсгэлэнтэй нэгэн бөгөөд үүнийгээ хэвээр хадгалахын тулд тун ч хачирхалтай аргыг хэрэглэдэг байна. Бүсгүй орой бүр будгаа арилгаад нүүрээ тойруулан хүчтэй наалддаг туузаар ороодог аж. Ингэснээр нүүрнийх нь хэлбэр засагдах төдийгүй үрчлээнээс сэргийлдэг гэнэ.
2
Жессика Симпсон (Jessica Simpson)- Хөлөө загасанд хазуулдаг
Мэдээж тэдний бүхий л зүйлс төгс, сайхан байх ёстой. Тиймдээ ч дуучин бүсгүй өөрийн хөлөө загастай усанд хийж, үхэжсэн арьсаа идүүлдэг байна. Ингэснээр хөл нь зөөлөрч, яг л бяцхан хүүхдийнх шиг болдог аж. Мэдээж өртгийн тухайд нэлээдгүй үнэтэй бөгөөд зарим газруудад үүнийг хориглодог юм. Энэ нь эхэндээ бага зэрэг эвгүй санагдах төдийгүй яг л хөлөнд бяцхан амьтад иллэг хийж байгаа сэтгэгдэл төрдөг гэнэ. Мөн ямар нэгэн сөрөг нөлөө, өвдөлт зэрэг огтоос мэдрэгддэггүй аж.
3
Жаньюри Йонес ( January Jones)- Ихсээ иддэг
Нэрт жүжигчин бүсгүй өөрийн хүү болох Ксандерийг төрүүлсний дараа ихсээ капсултай эм хэлбэрт оруулан идсэн байна. Энэ нь түүний арьсыг толигор болгож, элдэв стресс, ядаргаанаас сэргийлдэг аж. Ихсээ идэх нь биед тустай хэмээн албан ёсоор батлагдаагүй боловч ийм эрсдэлтэй алхам хийх ихсэж байгаа нь гайхшрал төрүүлнэ.
4
Сандра Баллок (Sandra Bullock)- Өгзөгний тос
Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг төдийгүй чадварлаг жүжигчин бүсгүй өөрийн төгс гоо сайхны нууцаа дэлгэсэн байна. Өдгөө 51 настай боловч мөнхийн залуугаараа харагддаг бүсгүйн гоо сайханч хэд хэдэн удаа андуурч өгзөг томруулагч тосыг нүдийг нь тойруулан түрхэж байжээ. Гэтэл гайхалтай үр дүн өгч түүний үрчлээ багасч байсан гэдэг. Сүүлд үүнийг мэдсэн боловч жүжигчин бүсгүй нүүрэндээ тогтмол түрхэхээр шийдсэн аж.
5
Снүүки (Snooki)- Муурны элсийг гуужуулагч болгон ашигладаг
Реалити шоуны од бүсгүй нэгэн нэвтрүүлэгч оролцохдоо өөрийн гоо сайхны нууцаасаа хуваалцжээ. Тэрээр муурны элсийг ашиглан, гуужуулагч хийн нүүрээ цэвэрлэдэг гэнэ. Түүнээс шалтгааныг асуухад гоо сайхан, элдэв зүйлсд зарцуулах мөнгө байхгүй тул гүүглээс хайн, тус аргыг хэрэглэх болсон хэмээв.
6
Тери Хайтчер (Teri Hatcher)- Дарсанд ордог
Алдартай жүжигчин бүсгүй Тери Хайтчер үзэсгэлэнт төрх, өвөрмөц байдлаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Харин тэрээр энгийн усанд бус ванн дүүрэн улаан дарсанд шумбаж, гоо төрхөө хадгалдаг аж. Энэ нь арьсыг чангалж, зөөлрүүлдэг төдийгүй элдэв бактери, өвчлөлөөс ч сэргийлдэг байна. Ялангуяа усан үзмийн дарс арьсанд онцгой нөлөөтэй байдаг гэжээ.
7
Серена Виллиамс (Serena Williams)- Савласан усаар биеэ угаадаг
Дэлхийн алдарт теннисчин, чансаагаараа бусад эмэгтэй тамирчдыг олон жилийн турш тэргүүлж яваа Серена өөрийн сайхан биеэ хадгалахаар чамгүй мөнгө зарцуулдаг байна. Тэрээр 6000 долларын зочид буудлын өрөө авч, 5000 доллар зарцуулж, гоо сайхан биеэ улам толигор, зөөлөн болгодог аж. Тухлаг өрөөнд 1000 литр "Эвайн хаврын ус" хийж, өнгө өнгийн хонин нүдэн цэцэг хөвсөн усанд хэвтэж биеэ амраадаг юм. Үүнээс гадна тус цогц үйлчилгээнд амтат хоол, үнэтэй дарс ч багтана. Нийтдээ 11,000 доллараар сайхан биеэ хадгалж үлддэг гэнэ.
8
Деми Мур (Demi Moore)- Хануур хорхой
Нэгэн үе залуусын сэтгэлийг эзэмдэж явсан бүсгүй өдгөө ч залуухан халуухан хэвээр. Харин түүний энэхүү гоо сайхан байгаагийн нууц нь хануур хорхой юм. Тэрээр үе үе Австри улс руу явж хануур хорхойн эмчилгээ хийлгэдэг байна. Энэ нь түүний цусыг сорж, муу цусыг нь гадагшлуулж, царай төрхийг шингэлж өгдөг аж. Харин үүнийг зарим эмч нар тун ч буруу, энэ нь цаашлаад элдэв өвчин тусах эрсдэлтэй, үнэхээр л тэгж их цусаа гадагшлуулмаар байвал цусаа бусдад хандивла хэмээн нэлээдгүй дургүйцсэн байдалтай хэлсэн байдаг.
9
Викториа Бекхам (Victoria Beckham)- Шувууны сангас
Бидний дээрээс шувуу сангасаа унагахад дуртай хүн гэж байдаггүй ч Викториа Бекхамд тун ч таатай байдаг гэнэ. Загвар зохион бүтээгч дуучин, алдарт хөл бөмбөгчний гэргий үзэсгэлэнт бүсгүй шувууны сангасаар нүүрэндээ маск тавьж, үзэсгэлэнт төрхөө үүрд мөнх хадгалдаг байна. Мэдээж үүнийг өөр төрлийн бүтээгдэхүүнтэй хольж бэлтгэдэг бөгөөд нэг удаагийн хэрэглээ нь 150 доллар болдог аж. Арьсыг гэрэлтсэн, толигор болгодог төдийгүй яг л нялх хүүхэд шиг зөөлхөн болгодог байна.
10
Алесандра Амброссео (Alessandra Ambrosio)- Үсээ шатаадаг
Викториа Секретийн алдарт загвар өмсөгч, сахиусан тэнгэр Алессандра өөрийн намирсан үсээ шатааж, өнгөлөг байдлыг нь хадгалдаг байна. Мэдээж үс салаална гэдэг хэцүүхэн зүйл хэдий ч харин загвар өмсөгч бүсгүй Бразилийн "Velaterapia" гэх аргыг хэрэглэн асуудлаасаа ангижирдаг гэнэ. Энэ нь үсийг хэсэгчлэн авч, сайтар эргүүлж байгаад асаалттай лаагаар салааг нь шатааж цэвэрлэхийг хэлж байгаа юм.
11
Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)- Зөгийнд хатгуулах
Хүн бүр зөгийнөөс айж, зугтаж байдаг ч ганцхан Гвинет тэднээс эсрэгээр хийдэг юм. Тэрээр зөгийнд хатгуулах дуртай бөгөөд нэг удаа эмчилгээ хийлгэхдээ 80 удаа хатгуулдаг байна. Мэдээж энэ нь өвдөх боловч гоо сайханд золиос хэрэгтэй гэдгийг адилаар тэвчиж өнгөрүүлдэг аж. Ингэж зовсоны эцэст тэрээр өөрийн сайхан төрхөө хадгалж чаддаг гэнэ.
12
Хлое болон Куртни Кардашьян (Khloe, Kourtney Kardashian)- Майонез түрхдэг
Кардашьяны эгч дүүс өвөрмөц байдал, өнгөлөг төрхөөрөө алдартай билээ. Харин тэд нэгэн ярилцлаганд орохдоо өөрсдийн гоо сайхны нууцаа ийнхүү дэлгэжээ. Эмэгтэй хүмүүсийн цавь нь харлаж, онцгүй өнгөтэй болдог. Харин тэд үүнийгээ хялбархан аргаар шийддэг байна. Майонез, өндөг, цагаан цуу зэргийг хольж, цавиндаа түрхдэг бөгөөд цавийг гялалзуулж өнгө оруулдаг аж.