Монголд заавал очих 8 шалтгаан

Дэлхий нийтээр Монгол улсын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ёс заншлыг сайшаан, биширч байна. Харин зуны улирал тохиож, хүмүүс аялал зугаалгын замдаа гарах болсон тул гадны нэгэн сайтад "Монголыг дараагийн зогсоолоо болгох 8 шалтгаан" гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Энэхүү нийтлэлийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүй орчуулан хүргэе. 

Монголд заавал очих 8 шалтгаан

1 Улаанбаатар хот

Улаанбаатар нь Монгол улсын нийслэл, хамгийн том хот билээ. Энд зуны улиралд очиход хамгийн тохиромжтой бөгөөд хүмүүс нь эелдэг найрсаг. Улсынхаа төв болсон тус хот нь үйлдвэрлэл, үйлчилгээ сайтай төдийгүй алдарт сүлжээ ресторан, дэлгүүрүүд үүд хаалгаа нээн, дэлхийн жишиг хотын түвшинд ойртсоор байгаа юм. Хотоос зайдуухан гарах төдийд л байгалийн сайхныг мэдрэх боломжтой бөгөөд үүгээрээ бусад улсын нийслэлээс давуу. Мөн найдвартай аяллын компаниуд ихээр байдаг тул таныг үзэсгэлэнт байгалиар аялуулж, өнгөн төрхөө зассан Улаанбаатарын талаар ч мэдээлэл өгөх болно. 

Улаанбаатар хот

2 Ард иргэд

Уужим тэнүүн нутагт амьдардаг болоод ч тэрүү ард иргэд нь дэндүү тайван хүмүүс байдаг юм. Гайхалтай хөх тэнгэр, газраар давхих адуун сүрэг хүн бүрийн бараан бодлыг үргээж, амар амгаланд хүргэнэ. Ард түмэн нь тусархаг, найрсаг зантай. Ялангуяа хөдөө нутагт оршин суудаг малчин иргэд таниас юугаа ч үл харамлана. Тэд өнө эртнээс уламжлан ирсэн сууц болох гэрт амьдардаг бөгөөд энэ нь өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байдаг, гайхалтай эрүүл сууц ажээ. Гэрт ормогц уужуу тайвуу байх бөгөөд гэрийн эзэгтэй байгаа бүхнээ барин, угтаж дайлна. Ихэвчлэн тэд сүүтэй цай уух төдийгүй зуны улиралд гүүний сүүг исгэн, айраг хэмээх хатуу ундааг түгээмэл хэрэглэдэг. Та тус улсад очсоноор ертөнцийг үзэх үзэл, хүн төрөлхтний оршихуйг харах өнцөг тань найдвартай өөрчлөгдөнө. 

Ард иргэд

3 Говь нутаг

Монгол улсын нутаг дэвсгэрийг цаг уур, байгалийн нөхцлөөр нь хээрийн, хангайн, говийн бүс хэмээн ангилж үздэг. Өмнө болон Дорно хэсэгт нь говь голлодог бөгөөд та тэндээс гайхалтай байгалийн тогтоц, элсэн манхан зэргийг харах боломжтой төдийгүй тэмээ унаж, "тэнгэрт ойртох" боломжтой. Тэнд араатан, жигүүртнүүд зэрэгцэн амьдарч, халуун хөрсөнд нь ховор ч гэлээ шимт ургамал үзэгдэж, хааяа бас баянбүрд таарна. Говь бол яах аргагүй амьд яваа насандаа заавал үзэх ёстой газруудын нэг бөгөөд бараа нь үл дуусах байгалийн үзэсгэлэнг харан бишэрч нүдээ баясгах нь бахдууштай хэрэг. 

Говь нутаг

4 Цаа буга, тэмээ

Цаа буга болон тэмээ нь Монголын өвөрмөц амьтдын нэг төдийгүй тэд эдгээр амьтдыг олон жилийн турш амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосоор ирсэн билээ. Тус амьтдаас шим тэжээл хүртэж, өдөр тутамдаа ашиглаж байдаг юм. Сүүг нь сааж, уналга болгож, ноосоор нь ахуйн зүйлс бэлтгэх гэхчлэн элдэв төрлөөр ашиглан, өсгөж үржүүлсээр иржээ. Цаа буга хариулан амьдардаг хүмүүсийг Цаатан гэдэг бөгөөд тэд Монголын баруун хойд хэсэгт амьдардаг юм. Тэд хотоос зайдуу, орчин үеийн амьдралаас хол хөндий амьдардаг төдийгүй үүгээрээ бахархан, уламжлалаа дээдэлж байдаг нь гайхалтай. Цаатангууд Халх ястангаас бага зэргийн ялгаатай. Тэд урц гэх сууцанд амьдарч, уналга цаа бугаа гэр бүлийн гишүүн мэт хайрладаг билээ. 

Цаа буга, тэмээ

5 Өргөн уудам нутаг дэвсгэр

Үзэсгэлэнт байгальд дурлагчдын хамгийн ихээр очихыг хүсдэг газар бол Монгол. Тус улс хүн ам багатай боловч хараа гүйцэмгүй өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хэрэв та Монголын хөдөө нутгаар аялах бол морийг сонгон, уудам талаар нь салхи татуулан давхиад нэг үзээрэй. Эрх чөлөө, баяр хөөрийг мэдрэх төдийгүй эгэлгүй сайхан хүлэгт дурлах болно. Харин та Улаанбаатар хотоор аялж байгаа бол хотоос холгүй Тэрэлж гэх зэрэг амралтын газрууд ихээр байдаг бөгөөд тэнд Монгол орны нэрийн хуудас болсон бүхий л зүйлс байгаа гэхэд хилсдэхгүй. Бидний тухайд дотны анд маань нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад байдаг бол Монголчуудын тухайд морийг ихээр хүндэтгэн, дээдэлж, хайрлаж явдаг юм билээ.    

Өргөн уудам нутаг дэвсгэр

6 Коммунист түүх

Монголчууд 200 жилийн турш Манжийн дарлалд байсан бөгөөд тэд өөрсдийн эрх чөлөөг олж авахаар шийдсэн байдаг юм. Орос, Хятад гэх хоёр том коммунист гүрний дунд оршин байдаг Монгол улс тэдний аль нэгийг сонгон тусламж хүсэх хэрэг гарахад Орос улсыг сонгожээ. Тэдний энэхүү сонголт нь өдгөөгийн Монголыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Оросууд Монголд бүтээн байгуулалт явуулж, олон барилга байгууламж барин, үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж байсан аж. Өдгөө Орос улсаас үлдсэн байгууламжийг дурдвал Зайсангийн хөшөө, Улсын их дэлгүүр, Соёлын төв ордон зэрэг юм. Тус улсын хувьсгалт ажлыг удирдаж, ард иргэддээ эрх чөлөөг авчирсан гол хүн бол Д.Сүхбаатар билээ. Түүний хөшөө Улаанбаатар хотын төв цэгт сүндэрлэн байдаг.

Коммунист түүх

7 Шашин

Монголчуудын ихэнхи нь Буддын шашин шүтдэг. Тэд Гандан хэмээх төв хийддээ очиж, ном уншуулан, элдэв асуудлаас ангижирч, сүсэглэн залбирдаг. Мөн тус улсад шашны мөргөлдөөн огт үүсдэггүй бөгөөд зарим нь бөө мөргөл, Христийн шашин шүтэх нь ч бий. Нийслэл хот төдийгүй хөдөө нутгаар ч мөн өвөрмөц хийц бүхий хийд маш олноор байдаг бөгөөд үүнийг нүдээр үзнэ гэдэг том аз завшаан юм. 

Шашин

8 Баяр наадам

Олон төрлийн гайхалтай өв уламжлал, ёс заншлаараа алдартай Монгол улсад жил бүрийн 7-р сард Үндэсний Их Наадам болдог. Анх 13-р зуунаас эхлэн зохион байгуулагдаж ирсэн өнө эртний түүхтэй энэхүү баяр гадны жуулчдын анхаарлыг ихээр татдаг юм. Наадам нь бөх барилдах, морь уралдах, нум сум харвах гэсэн үндсэн 3 төрлөөс багтана. Зөвхөн нийслэл хотод төдийгүй 21 аймаг, тэдгээрийн сум бүр тус бүртээ өөрсдийн наадмыг зохион байгуулдаг. Наадмын үеэр түүнчлэн элдэв наадгай, урлагийн тоглолт гэхчлэн сонирхолтой зүйлс маш их болдог тул үзэж харах зүйлс дуусахааргүй арвинтай ажээ. 

Баяр наадам

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()