Гарын үсгээ хэрхэн зурдгаар тань шинжье

Хүний бичгийн хэв, гарын үсгээ хэрхэн зурж байгаа байдалд нь маш их мэдээлэл агуулагдаж байдаг. Энэхүү мэдээллээс та хүнийг хэрхэн гарын үсгээр нь таньж болохыг мэдэж аваарай. 

Гарын үсгээ хэрхэн зурдгаар тань шинжье

1 Доошоо чиглэж зурдаг

Гарын үсгээ доош чиглэлтэй зурдаг бол аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг, бага зэрэг хашир хүн юм. Заримдаа амьдралд их гутранги үзлээр ханддаг. Харин эсрэгээрээ дээшээ чиглэлтэй гарын үсгээ зурдаг бол аливаад маш хариуцлагатай, сэтгэл хөдлөл ихтэй, өөдрөг хүний шинж. 

Доошоо чиглэж зурдаг

2 Нэрний эхний үсэг

Хэрвээ гарын үсгээ зурахдаа нэрнийхээ эхний үсгийг томоор бичдэг бол хувийн зүйлсээ тэр бүрийд ил гаргаад, бусадтай хуваалцаад байдаггүй нууцлаг хүн юм. 

Нэрний эхний үсэг

3 Доогуур нь зурах

Зарим хүмүүсийн гарын үсэг нэрнийхээ доогуур зурсан маягтай байдаг. Энэ нь өөртөө асар итгэлтэй хүмүүсийн шинж юм. 

Доогуур нь зурах

4 Налуу бичдэг

Гарын үсгээ ташуудуулж зурдаг хүмүүс нийтэч, нээлттэй, хүнтэй амархан нөхөрлөж, хүний ая эвийг олж чаддаг хүмүүс байдаг. Тэд бусдын төлөө бол өөрийгөө ч золиослож чадахаар хүмүүс. 

Налуу бичдэг

5 Босоо зурдаг

Гарын үсэг нь босоо байвал тухайн хүний дотоод мөн чанар ч гэсэн ийм л байдаг. Тулхтай, тэнцвэртэй, шулуун шударга...

Босоо зурдаг

6 Гаргац муутай бичиг

Гаргац муутай, замбараагүй гарын үсэгтэй бол замбараагүй хүн гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ хурц зан төрхтэй, дайчин хөдөлмөрч, өвөрмөц сэтгэлгээг нь илэрхийлнэ. 

Гаргац муутай бичиг

7 Өвөрмөц хэлбэртэй гарын үсэг

Бараг л ойлгомжтой биз ээ. Энэ бол ховор тохиох зан араншинтай хүмүүсийн гарын үсэг. Тэд ихэнхдээ уран бүтээлч, зураач, урлагийн хүмүүс байх нь олонтаа. 

Өвөрмөц хэлбэртэй гарын үсэг

8 Том үсэгтэй гарын үсэг

Ийм гарын үсэгтэй хүмүүсийг ганцхан үгээр тодорхойлж болно. Тэд бол маш ХҮЧИРХЭГ хүмүүс. 

Том үсэгтэй гарын үсэг

9 Гоёмсог гарын үсэг

Энэ бол маш хөөргөн зантай, сэтгэл хөдлөл ихтэй, гоёмсог байдалд дуртай, гэнэн хүний шинж юм. 

Гоёмсог гарын үсэг

10 Овгоо огт бичдэггүй бол...

Гарын үсгээ зурахдаа овог болон овгийнхоо эхний үсгийг огт бичдэггүй бол та төрөлхийн нийгмийн идэвхи сайтай, бизнесийн салбарт амжилт олохоор хүн юм. 

Овгоо огт бичдэггүй бол...

11 Гарын үсгийнхээ ард цэг тавьдаг

Хэдийгээр ховор ч гэлээ, гарын үсгийнхээ ард цэг тавьдаг хүмүүс бүх зүйлийг томоор хардаг, нягт нямбай, хянуур хүмүүс байдаг. 

Гарын үсгийнхээ ард цэг тавьдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()