2
Хувцасны чанарт анхаарах
Үнэтэйдээ гол нь биш хамгийн гол нь хувцас, материалын чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй. Үнэтэй худалдаж авсан хувцас тань ганц угаалт дийлэхгүй бөөсрөх, урагдаж цоорохыг үгүй гэх газаргүй. Хувцас үнэтэй гээд бүгд чанартай хэмээн бодож болохгүй. Тиймээс аливаа хувцсыг авахдаа урт удаан эдэлгээ, чанарыг нь харж байх нь чухал билээ. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг дээ...
3
Хөлд эвтэйхэн гутлыг сонгож чаддаг
Анзаарсан бол олны танил алдартай, баян эрхмүүд өөртөө төгс нийцэх, чанартай, хамгийн гол нь биедээ эвтэйхэн гутлыг сонгож чаддаг. Мэдээж хөлд эвтэйхэн бол өсгийтэй ч, өсгийгүй ч ижилхэн шүү дээ. Өндөр гутал гэхээрээ л явахад хэцүү, хөлд эвгүй хэмээн ойлгож болохгүй. Хамгийн гол нь таны өлмий, хөлд хэр зэрэг ачаалал ирж байгаа, ямар гутал вэ гэдгээс хамаарах юм.
4
Харц дээгүүр алх
Өөртөө итгэлтэй харц дээгүүр алхаж яваа хүмүүсыг харахад, цаанаа л ихэмсэг, өөрийн эрхгүй дууриамаар харагддаг шүү дээ. Тиймээс та ч гэсэн тэднээс суралцах хэрэгтэй. Ямар ч хувцас өмссөн, сэтгэл санаа тавгүй үед ч бусдын нүдэнд гуниггүй мэт, бардам алхаарай. Аз хийморь таныг дагах болно.
5
Хоббигоо хөгжүүл
Та ямар ч хоббитой байж болно. Хамгийн гол нь түүнийгээ хөгжүүлж, тууштай байж, чадвар болтол нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Бусадтай өөрийн чадвар, хоббигоор өрсөлдөхүйц байх шаардлагатай. Тэгж байж та бусдын өмнө харц дээгүүр, бардам байж чадна шүү дээ.
6
Илүү их унтаж амар
Та хангалттай хэмжээгээр нойр авч байж арьс тань толигор, өнгөлөг байх болно. Шөнө дунджаар 7-8 цагийг тогтмол унтаж өнгөрүүлэх нь биднийг эрүүл, илүү эрч хүчтэй сэрэхэд тусладаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв сонгох нь чухал шүү.
7
Зөв ярих
Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх, өөрийгөө үнэлүүлэх хамгийн гол зүйл бол цэгцтэй, зөв яриа. Ярих гэж буй зүйлийнхээ логик дарааллыг маш сайн олж, хэрэггүй, сул үг хэлэхээс зайлсхий. Мөн ярианы сэдвээс хол зөрүүтэй зүйл ярихгүй байхыг хүсье.
8
Олны анхаарлыг өөр дээрээ татах
Аль болох гоёмсог, цэвэрхэн, тансаг хувцаслах нь таныг үнэхээр харц булаам харагдуулдаг. Ингэлээ гээд тогос шиг гоё гэсэн үг биш шүү. Хувцасныхаа өнгийг сайтар бодолц. Ихэнхдээ тод өнгөтэй, ялангуяа улаан өнгө сонгож байгаарай. Мөн гоёл чимэглэлийг ч мартаж болохгүй.
9
Сонголтоо зөв хий
Жижиг ч гэсэн чамин, чимхлүүр ажиллагаа ихтэй гоёл чимэглэл, мөн дэлхийд танигдсан алдартай брэндийн кофег уух зэрэг нь тухайн хүнийг ихэмсэг, тансаг харагдуулдаг. Тиймээс өдөр тутамдаа биеэ зөв сайхан авч явахад анхаараарай.
10
Урлагийн мэдрэмжтэй байх
Урлагийн мэдрэмж, уран сайхныг ойлгох мэдрэхүй нь тухайн хүний ухаан, мэдлэгийн цар хүрээг сорьж, шалгаж мөн илэрхийлж байдаг. Зарим хүмүүс урлагийн бүтээлийг хобби мэт санаж, хөгжүүлэн, түүгээр агаар, ус мэт амьсгалж, мэдэрдэг. Энэ нь нэг ёсондоо тэднийг илэрхийлэх нэрийн хуудас нь болж байдаг юм.
11
Манлайлагч байх
Аливаа зүйлд үргэлж манлайлагч байж, хамт олон бусдыгаа манлайлах нь боловсон, соёлтой хүний шинж билээ. Мэдээж унтаад, аливаад идэвхигүй байсан бол хэн ч амжилтанд хүрч чадахгүй шүү дээ. Тиймээс хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ шингээж, байж болох хамгийн шилдэг хувилбараар бүхнийг бүтээгээрэй.
12
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох
Хөрөнгө мөнгөтэй чинээлэг хүмүүс аливаад нийгмийн оролцоо сайтай, идэвхитэй байдаг. Тэд олон нийтийн үйл ажиллагаад идэвхитэй оролцож бусдыгаа уриалан, бүхий л зүйлсэд чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Тиймээс өдрийг аль болох идэвхитэй, үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай.
13
Тусламж хүсэхээсээ өмнө өөрийн нөөц бололцоог шавх
Ямарваа асуудал тулгарах бүрд, хэн нэгнээс тусламж хүсч, үргэлж урвуу царайлан хошуугаа унжуулах хэрэггүй. Юун түрүүнд өөрт байгаа боломжит нөхцөл байдлыг сайтар судлах хэрэгтэй.