Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

2016-07-05, 16:11
63,863

"Урлаг бол амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" хэмээн Германы алдарт зохиолч Жан Поль хэлсэн байдаг. Дундад зууны үеийн алдартай, романтизмийн гол төлөөлөл болсон сонгодог уран зургуудын ард нуугдаж байсан, бидний төдийлөн анзаардаггүй хачирхалтай деталиудыг та бүхэнд сонирхуулж байна. 

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

1 "The Sistine Madonna"

Италийн алдарт зураач Рафаел Санзио (Raphael Sanzio) бүтээл "The Sistine Madonna"-ийн цаадах цулгай үүлэн хэсгийг сайн харах юм бол бяцхан сахиусан тэнгэрүүдийн царайг дүрсэлж өгсөн байдаг. 

"The Sistine Madonna"

2 "Madonna with Saint Giovannino"

Доменико Гирландайогийн "Madonna with Saint Giovannino" хэмээх энэхүү зураг бол түүхчид, урлаг судлаачдын хувьд таавар мэт бүтээл юм. Ингэхэд хатагтайн мөрөн дээр яг юу зурагдсан бэ? 

"Madonna with Saint Giovannino"

Үүнийг ойртуулан сайн харах аваас харь гарагийн нисдэг биет мэт тэмдэг зурагдсан нь хачирхалтай. Тэртээ 15-р зууны үеийн бүтээлд харь гарагийн нисдэг биет нууцхан дүрслэгдсэн байгаа нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээг уудам байсныг илтгэх шиг. 

3 "Last Day of Pompeii"

Оросын уран зураач Карл Брюлловын "Помпейн сүүлчийн өдөр" хэмээх зургаас зураачийн өөрийнх нь болон түүний амрагийн төрхийг харж болно. 

"Last Day of Pompeii"

Зүүн талд зураач өөрөө, харин нөгөө талд түүний хайртай бүсгүй Юлия Самялова харагдана.

4 "Netherlandish Proverbs"

Голландын хамгийн алдартай зураач Питер Брейгелийн "Недерландын хэлц үг" хэмээх энэхүү уран зураг дээр дүрслэгдсэн хүн бүхэн л сайн харах юм бол эгэл бус зүйлс хийж харагдана. Энэ нь Голландын ардын зүйр цэцэн үгсийг бодитоор харуулсан зураглал юм. 

"Netherlandish Proverbs"

Харин энэ хоёр хүний нэг нь хонь хяргаж байхад нөгөө нь гахай хяргаж харагдана. Үүнээс үзэхэд зөвхөн зүйр цэцэг үгсийг ч зурганд буулгасан бус, харин хүн хэмээх "амьтан" амьдралынхаа туршид хичнээн их тэнэг үйлдэл гаргадаг болохыг харж болно. 

5 "The Creation of Adam"

"The Creation of Adam"

Бурхны суусан энэ хэсэгт хүний тархийг дүрсэлжээ. Харин үүнийг хэрхэн ойлгох нь хүн хүний ухааны цараас хамаарах биз ээ.

6 "Arnolfini Portrait"

Голландын эрт үеийн урлагийн томоохон төлөөлөгч Ян ван Эйкийн зурсан энэхүү хөрөг нь зураачийн өөрийнх нь хөрөг юм. Үүнийг зурмал зураг биш харин гэрэл зурагтай адилтгах нь олонтаа. 

"Arnolfini Portrait"

Учир нь хосуудын цаана байгаа толинд тэдний нуруун талыг яг л гэрэл зураг шиг харж болно. 

7 "Old Fisherman"

Дэлхийд танигдсан Унгарын хамгийн анхны зураач Тивадар Чонтвари Косткагийн "Өвгөн загасчин" хэмээх энэ зургийг анхлан харвал энгийн л нэгэн өвгөн харагдана. 

"Old Fisherman"

Харин сайн харах юм бол түүний нүүрний нэг хэсэгт бурхны төрх, харин нөгөө хэсэгт нь чөтгөрийн төрх харагдаж байдаг. 

8 "The Last Supper"

Леонардо Да Винчигийн алдарт "Сүүлчийн оройн зоог" хэмээх энэ зурагт Есүс болон түүний дагалдагч нарыг дүрсэлсэн байдаг. Гэхдээ сайн харвал...

"The Last Supper"

Есүс, Иуда нарын нүүрийг нэг хүний царайнаас сэдэвлэн зурсан байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()