Дэлхийн хүчирхэг удирдагчдын ажлын ширээ ямар байдаг вэ?

Ямар нэгэн томоохон амжилтанд хүрэхийн тулд ажиллаж буй орчин ихээхэн нөлөөлдөг билээ. Хэрвээ таны ажиллаж буй орчин таны хувьд саруулхан, тохилог, тухтай байвал та үүнтэйгээ адилаар зөв, сайн, уран сэтгэж чадах биз. Гэтэл бидний сайн мэдэх дэлхийн хүчирхэг Мэдээллийн технологийн компаниудыг үүсгэн байгуулагчид ямар орчинд ажлаа хийдэг бол... мэдээж таны төсөөллөөс өөр байгаа.

Дэлхийн хүчирхэг удирдагчдын ажлын ширээ ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

2

Энэ бол Стив Жобсын гэрт нь байдаг ажлын өрөө юм. Хаа сайгүй ажлын хэрэгслүүд тараастай байна. Хойд талд нь ном дүүрэн тавиур, эргэн тойронд нь янз бүрийн хэрэгсэл, модон ширээн дээр нь харин Apple cinema display байна. Apple cinema display дээр камер суулгаастай байна. Энэхүү зургийг 2004 онд авжээ. PowerMac G5 макетын гадна гэрийг харж болох юм.

3

Microsoft компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Баллмер өөрийн оффист ажлаа хийн сууж байна. Ширээн дээр нь энгийн компьютер харагдана. Компьютер дээр түүний дуртай програм болох excel байгаа байна. Мөн энд тэндгүй бичиг баримт ажлын утас өдрийн хоол харагдаж байна. Хажууд талд нь маш олон хүүхдийн зурсан зураг байгаа бөгөөд доод талд нь түүний гэр бүлийнхний зураг байна. Саяхан тэрээр түүний өрөөний нэг ханыг эзэлсэн 80 дюйм хэмжээтэй, мэдрэгчтэй зурагт авсан хэмээн гайхуулж байжээ.

4

Билл Гейтсийн ажлын өрөө. Тэрээр Microsoft-ын ерөнхий захирал юм. Томоос том компьютер байгаагаас өөр юу ч энэхүү оффист байхгүй билээ. Ингээд харахад түүний өрөө үнэхээр уйтгартай харагдаж байна. Гэхдээ гэр бүлийн хөрөг зураг ч бас бий.

5

Дэлхийн онлайн төлбөрийн хүчирхэг систем болох Pay Pal-г үүсгэн байгуулагчын нэг Макс Левчин. Тэрээр 2004 онд компаниасаа гарчээ. Тэрээр анх оффисгүй байсан юм. Тэр хоёр талаасаа банзаар халхалсан ширээ болон богино артай сандал дээр сууж байжээ. Түүний хоёр талд нь мөн түүний хамтрагчид болох Питер Тиль болон Элон Маск нар сууж байсан болов уу.

6

Элон Маскийн хувьд тэрээр одоо Space X агентлагын захирал бөгөөд түүний өрөөнд ямар ч илүү дутуу зүйл байхгүй зөвхөн ажлын хэрэгслүүд байна. Ийм газар илүү хэрэггүй зүйл байх юм бол магадгүй ажилд их аюултай байж болох юм.

7

Amazon.com-ын үндэслэгч Жеф Безос. Энэхүү эртний зураг нь гайхалтай 3 зүйлийг харуулж байна. Нэгд Безосын толгой дээрх үс. Тэрээр одоо ширхэг ч үсгүй. Дараагийнхан ЭЛТ-компьютер мөн зураг багасгадаг төхөөрөмж юм.

8

Foursquare -үндэслэгч Деннис Краули-ийн энэхүү ажлын өрөө нь манай компьютерын хэлтэс дээр байж болох энгийн харагдана. Ямар ч компьютер үнэтэй хэрэгсэл байхгүй. 13 дюйм хэмжээтэй жижиг Macbook болон өхөөрдмөөр хөөрхөн оцон шувуунууд байна.

9

Facebook-ын үндэслэгч Марк Цукербергийн ажлын өрөө үнэхээр аймшигтай байх юм. Энд Facebook-ын байрны коридоруудаар өлгөдөг бичигтэй цаас ширээн дээр нь байна. Мөн хоол болон шилтэй ундаа нь л энд хүн байдгийг илэрхийлж байна. Макбукын дэлгэцэн дээр мэдээж Facebook байж таарна. Хамгийн сонирхолтой нь ажлын байрны эргэн тойронд өөр янз бүрийн програмууд байх юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()