1
Хөлийн тавхай
Хөлийн тавхайг зөөлөн болгохын тулд хэд хэдэн аспиринийг нунтаглаж нимбэг болон ус нэмэх хэрэгтэй. Ингээд үүнийгээ хөлийнхөө уланд түрхэж, уутаар ороох шаардлагатай. 10-15 минут үргэлжлэх бөгөөд дараа нь хөлөө эвэр үрэгчээр үрээрэй. Өөр бас нэг арга нь халуун усанд хэдэн ширхэг аспирин хийгээд хөлөө 20-30 минут дэвтээх хэрэгтэй. Ингээд мөн эвэр үрэгчээр үрэхэд та зөөлөн хөлийн ултай болох болно.
2
Амьтан хазсан үед
Шумуул хазах, улайлт өгөх, загатнах үед аспириныг ашиглаж болно. Үүний тулд загатнаж байгаа газар чийгтэй хөвөнгөөр аспиринаа үрээд дараа нь арчих хэрэгтэй.
3
Хувцсан дээрх хөлсний толбо арилгах
Хөлсний толботой хувцас угаахад аспирин танд туслах болно. Үүний тулд нэг стакан усанд 4 ширхэг аспирин ноогдохоор уусмалд хувцсаа 9 цаг дэвтээ. Дараа нь энгийн угаалгын нунтгаар угаагаарай.
4
Будагтай үсний өнгийг хадгалах
Үсний будгийг удаан хамгаалахын тулд хлораас хамгаалах хэрэгтэй болдог. Усан санд орсны дараа үс хамгийн ихээр ганддаг учир усан сангаас гарсны дараа 6 ширхэг аспирин нэг аяга усанд найруулж, үсэн дээрээ түрхэх хэрэгтэй. Ингээд 15 минутын дараа шампуниар угаахад л болно.
5
Аккумлятор асаах
Хэрвээ таны аккумлятор асахгүй байвал хэдэн ширхэг аспирин аккумлятор руугаа хийгээрэй. Таны аккумлятор хүчилтэй бол энэ арга тохирно. Арга тун хялбар: ацетилсалицилын хүчил нь хүхрийн хүчилтэй урвалд орж, таны машины аккумляторт шаардлагатай байгаа цэнэг орох болно.
6
Цэцгийг удаан хадгалъя гэвэл...
Цэцгээ аспирины уусмалтай усанд хийх бөгөөд энэ тохиолдолд цэцэг удаан хатахгүй.
7
Хөрсний мөөг
Ихэнхи ургамалд хөрсний мөөг хэмээх асуудал тулгардаг бөгөөд 1 аспиринийг нэг литр усанд найруулж услахад асуудалгүй болно.