Фэйсбүүкээс болж ажлаасаа халагдсан хүмүүс

2016-07-04, 17:10
14,314

21-р зууны хамгийн том дэвшлийг нэрлэ гэвэл цахим ертөнцийн дэвшил, тэр дундаа "Facebook" олон нийтийн хуудсыг зүй ёсоор хэлнэ. Марк Цукерберг (Mark Zuckerberg) болон түүний нөхөд өдрөөс өдөрт бидэнд шинэ шинэ зүйлсээр бэлэг барьж, орчин цагийн дэлхий ертөнцтэй танилцуулж байгаа гавьяатай ч хүрээлэн буй орчноос тасалж, ажил үүргийг цалгардуулдаг гэмтэй. Тиймээс хэмжээ хязгаараа анхаарч байхыг дараах харамсалтай тохиолдлуудаас мэдэж аваарай. 

Фэйсбүүкээс болж ажлаасаа халагдсан хүмүүс

1

АНУ-ын Норт Каролина мужийн нэгэн рестораны зөөгч 22 настай Эшли Жонсон (Ashley Johnson) хэмээх эмэгтэй, нэгэн үйлчлүүлэгч өөрт нь бага хэмжээний халаасны мөнгө үлдээсэнд сэтгэл гонсойсондоо, фэйсбүүк дээр ажлын газрынхаа хаягтай пост бичиж орхижээ. Ингээд түүнийг үйлчлүүлэгчээ дорд үзлээ хэмээн халжээ. 

2

Английн хуулийн байгууллагад ажилладаг нэгэн эмэгтэй, ажиллаж байгаа хэргийнхээ тухай "Би нэг утгагүй хэрэг дээр ажиллаж байна. Яахаа мэдэхээ ч больчихлоо" гэсэн утгатай дэлгэрэнгүй пост бичжээ. Мэдээж тэр халагдсан юм. 

3

Америк хөлбөмбөгийн "New England Patriots" багийн хөгжөөн дэмжигчдийг ахлагч бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа "Би бол Еврей" хэмээн биен дээрээ бичүүлсэн, согтуу зургаа алдсанаас болж ажилгүй болсон гэдэг. 

4

Швейцарь дахь "Nationalе Suisse" байгууллагад ажилладаг нэгэн бүсгүй гэрлийн нөлөөнөөс болж харанхуйд байх хэрэгтэй, эс бөгөөс нүд нь гэмтэж, хараагаа алдах аюултай гэсэн шалтгаар ажлаасаа чөлөө авсан байна. Гэсэн ч хөөрхий бүсгүй фэйсбүүкийн чатаа хаахаа мартсанаас, худлаа хэлсэн гэдгээ мэдэгдэж, тун удалгүй халагджээ. 

5

"Virgin Airlines" нисэхийн компанийн хэдэн үйлчлэгч бүсгүйчүүд өөрсдийн фэйсбүүк хуудсандаа хэтэрхий их нислэг амралтгүй хийж байгаа тухайгаа мөн түүнчлэн онгоцны кабинд хаа сайгүй жоом үүрлэсэн тухай бичжээ. Мэдээж байгууллагын нэр хүнд санаатайгаар унагасан хүмүүс юу гэж зүгээр үлдэх билээ. 

6

АНУ-ын Норт Каролина мужийн нэгэн ахлах сургуулийн багш самбар дээрээ "Би энэ хотын хамгийн Еврей үзэлтэй сургуульд ажиллаж байна" хэмээх бичиж, зургаа авахуулснаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Мэдээж сургуулийн удирдлага үүнийг анхааралдаа авч, багшид арга хэмжээ авсан байна. 

7

Букенгамын ордны хамгаалагч Камерун хэмээх энэ залуу гүнгийн авхай Кэйт Мидллтонд тун дургүй гэнэ. Үүнийгээ үргэлж л цахим хуудсаараа дамжуулсаар нэг л өдөр баригдаж, ажилгүй болжээ. 

8

Нью-Йорк хотын "Bronx" ахлах сургуулийн багш Чадвин Рейнолдс (Chadwin Reynolds) нэгэн сурагчийнхаа зурагны доор "Ямар халуухан зураг вэ" хэмээн бичиж, захиргааны хуралд орон, ажлаасаа халагджээ. 

9

Бас нэгэн ахлах сургуулийн багшийн фэйсбүүк дэх зураг нь. Үүнээсээ болж тэр халагдсан юм. 

10

Энэ багшийн ангийнх нь хүүхэд далайн эрэг дээр амарч байгаад, давалгаанд хамагдан амиа алджээ. Гэтэл үүний дараахан тэрээр өөрийн цахим хуудаснаа "Ангийхныгаа дагуулаад далайн эрэг явмаар санагдчихлаа" гэсэн байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()