Амьдралыг хялбарчлах аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Амьдралыг хялбарчлах аргууд

1 Толбо арилгах

Хүн бүрийн хамгийн их эмээж явдаг зүйл бол хувцсаа элдэв төрлийн толбо болгочихоод арилгаж чадахгүй байх вий хэмээх айдас байдаг. Үүнийг арилгах нь гэрийн эзэгтэйгээс ур ухаан, хүч хөдөлмөр ихээр шаардана. Толбо нь дотроо олон төрөл бөгөөд үүнээсээ улбаалан цэвэрлэх аргууд нь ч өөр байдаг юм. Та өвс ногооны толбыг цагаан цуугаар, улаан дарсны толбыг давс, хүнсний сода зэргээр үрж арилгах боломжтой. Харин цагаан хувцсанд тогтсон шоколадны толбыг устөрөгчийн хэт исэл ашиглан арилгаж болох бөгөөд наалдсан бохийг хөлдөөх, юмуу мөсөөр үрж салгаж аваарай. 

Толбо арилгах

2 Интернэт

Та уйтгарлан, шаналсан үедээ юу хийж өөрийгөө хөгжөөдөг вэ? Хүн бүр л өөр өөрийн гэсэн арга барилаар уйтгар болоод стрессээс ангижирдаг. Харин интернэт тоглоом тоглох нь хамгийн сонирхолтой аргуудын нэг юм шүү. "Cookie Clicker" тоглоом нь тун хөгжилтэй төдийгүй таны асуудлуудыг мартуулж, аз жаргалтай болгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн "Rainy Mood" гэх хуудас байда бөгөөд танд гайхалтай сайхан хөгжмийг санал болгох төдийгүй хамаг ядаргаа стрессийг тайлна. Иймд та интернэтийг ашиглан, өөрийн бухимдал болоод уйтгараасаа ангижрах боломжтой.  

Интернэт

3 Юм оёх

Мэдээж хүн бүр хөх зүү хөндлөн барьж, уранхайгаа нөхөж чаддаг байх нь цаашид хэрэг болох нь гарцаагүй. Харин хэрхэн юм оёх талаар анхны мэдэгдэхүүн ч байхгүй хүмүүс маш олон байдаг. Иймд та бүхэндээ үндсэн оёдлын аргуудын зах зухаас танилцуулъя.

Оёдлоо нуух: Хэрэв та тухайн зүйлийн оёдол, утсыг нуухыг хүсвэл "slip stitches" буюу нууц оёдлыг ашиглаарай. Ингэхдээ тус хувцасны материалтай ижилхэн өнгийн утсыг сонгож, зүүгээ хэт гүн биш хатгана. Бичлэгт үзүүлсний дагуу туршихад ямар ч хувцас, эдлэлийг цэвэрхэн оёж чаддаг болох юм.  

Юм оёх

4 Хүнсний бүтээгдэхүүн орлуулах

Та өөрт байхгүй хүнсний бүтээгдэхүүнээ өөр төрлийн зүйлсээр орлуулж болдог гэдгийг мэдэх үү? Жишээлбэл талхны үүрмэгийг буталсан жигнэмэг, эрдэнэшишийн нэвс, овъёос болоод чипсний холимгоор орлуулж болно. Харин хөвсгөр крем (heavy cream)-ийг бэлтгэхэд ердөө л өндөгний цааан, сүү болон цөцгий байхад хангалттай. Үүнийгээ миксерээр хөөсөрч, өтгөртөл нь холих хэрэгтэй. 

Хүнсний бүтээгдэхүүн орлуулах

5 Цэнэглэгч, чихэвч

Цэнэглэгч, чихэвч зэргийг цүнхэндээ цуг авч явахад байнга орооцолдож, хүндхэн байдал үүсгэдэг. Заримдаа бүр орооцолдоог нь гаргах гэж нэлээдгүй хэдэн минут зарцуулж, уур цухлаа барах ч хэрэг гардаг. Харин хэрхэн эдгээрийг зангидаж, хялбар тайлах аргыг зурагт үзүүлснээс сурч аваарай. 

Цэнэглэгч, чихэвч

6 Арьс арчилгаа

Эр эм хэмээн ялгалгүй хүн бүхэн л арьсаа цэвэрхэн, толигор байлгахыг хүсдэг. Иймдээ ч гэртээ байдаг хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлсээ ашиглан, арьсаа арчилдаг билээ. Гэхдээ эдгээрийн зарим нь үр дүн багатай төдийгүй арьсанд тань сөргөөр нөлөөлдөг гэдгийг санахад илүүдэхгүй. Нимбэгний шүүсээр арьсаа арчиж, цэвэрлэснээр элдэв бактерийг устгаж, батгатай тууштай тэмцдэг боловч та хэт эмзэг арьстай бол энэ аргыг байнга хэрэглэх хэрэггүй. Харин шүдний оог батгандаа түрхэх нь батгыг түргэн хатаадаг ч арьсыг тань хуурайшуулж, цаашлаад гэмтээж ч мэднэ.

Арьс арчилгаа

7 Амтат мөс

Мөсийг зөвхөн усаар хийнэ гэдэг арга нэгэнт хоцрогджээ. Та өөрийн дуртай жимсээ ашиглан, амтат мөс бэлтгэж, зуны халуун өдрүүдэд үүнтэй дотно нөхөрлөөрэй. Савандаа жимсээ жижиглэн, дээрээс нь ус хийн хөлдөөхөд л хангалттай. Үүнээс гадна та усанд зуун настын шүүс дусаан хөлдөөж, арьсаа арчлах боломжтой төдийгүй энэ нь наранд түлэгдсэн арьсанд хамгийн гайхалтай эмчилгээ болох юм.  

Амтат мөс

8 Үнэгүй номнууд

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг билээ. Тиймдээ ч сонирхолтой ном уншиж, оюундаа хөрөнгө оруулна гэдэг сайн зүйл. Гэхдээ ном нь чанартай байх тусам үнэ нь өсдөг тул байнга худалдаж авна гэдэг бэрх. Харин та интернэтээр зочлоод үзвэл таны хайж байгаа ном бүрэн эхээрээ байж мэднэ шүү. Ихэнхи номнууд интернэтэд тавигдсан байдаг тул та үүнийг ашиглах боломжтой.

Үнэгүй номнууд

9 Алимны цуу

Алимны цуу нь маш олон талын ашигт шинж чанартай юм. Үүнийг ашиглан та үс, арьсаа арчлан, эмчилж болох төдийгүй эрүүл мэндэд ч мөн онцгой нөлөөтэй. Ялангуяа цусны даралт өндөртэй, хлострин ихтэй болоод илүүдэл жинтэй хүмүүс алимны цууг тогтмол хэрэглэснээр жингээ хасах төдийгүй эрүүлжих аж. Энэ нь элдэв хавдараар өвчлөх магадлалыг бууруулдаг төдийгүй таныг эрүүл энх, урт удаан амьдрахад туслах байна. 

Алимны цуу

10 Наргил модны тос

Бүхий л зүйлд ашиглах боломжтой үнэхээр гайхалтай ид шидтэй зүйл юм. Та биеийн үсээ хуссаны дараа үүгээр тослох нь арьсыг тань толигор зөөлөн болгох төдийгүй хугарсан, гэмтэлтэй үсийг түргэн хугацаанд эмчилдэг аж. Үүнээс гадна толбыг хормын төдийд арилгах чадвартай бөгөөд шүдийг гялалзуулах гэхчлэн давуу талууд олон юм.

Наргил модны тос

11 Цэвэрлэгээ хийх

Цэвэрлэгээ хийх дуртай хүн гэж ховор биз. Гэхдээ л хийх ёстой. Харин танд зарим нэг цэвэрлэгээг хөнгөвчлөх аргуудыг сонирхуулъя. Шил толь өнгөлөгчийг бага зэрэг хөргөгчинд байлгасны дараа шүршин арчихад урьд урьдынхаасаа илүүтэй гялалзах аж.

Холигч төхөөрөмж буюу блэндер цэвэрлэх маш хэцүү байдаг. Харин та холигчиндоо ус, угаалгын шингэн хийгээд л холиход болох юм.

Сонирхуулахад биеэ угаахдаа шахмал савангаас илүүтэй, биеийн шингэн саванг ашиглаарай. Шахмал саванг тосоор хийдэг тул таныг таргалуулах төдийгүй арьсыг тань хуурайшуулдаг байна. 

Цэвэрлэгээ хийх

12 Гар утас

Зун цагийг хөгжмийн наадам, аялал зугаалгагүйгээр төсөөлөх аргагүй. Харин олон хүний хөл холхисон газар сонор сэрэмжээ дээд цэгт нь тулгаж явах шаардлагатай байна. Ингэхдээ та гар утсаа гялгар уутанд хийж авч яваарай. Энэ нь гар утсанд тань элдэв ус, шар айраг зэрэг орхоос сэргийлэх төдийгүй цэвэрхэн хэвээр нь хадгалах аж. Мөн утасныхаа дэлгэцэн дээр өөрийн хаяг, нэр зэргээ бичиж, скрийн шот хийж тавиарай. Ингэснээр та утсаа алга болгосон тохиолдолд холбогдон олох боломжтой болох юм. 

Гар утас

13 Цай

Цай нь таны биед олон төрлийн тус хүргэнэ. Тайвшруулж, алжаал тайлах бөгөөд зүрхийг хамгаалж, турааж байдаг юм шүү. Үүнээс гадна шүдийг тань ч мөн хамгаалж, элдэв өвчлөлөөс сэргийлдэг байна. Энэ нь кофег бодвол каффейн бага агуулдаг юм. Тиймээс та өглөөг кофе биш цайгаар эхлүүлж заншаарай. 

Цай

14 Тустай бүтээгдэхүүнүүд

Зурагт харуулсан эдгээр бүтээгдэхүүнүүд нь таны арьс, болон үс арчилгаанд ихээхэн тустай юм. Эдгээр нь өөр өөрийн онцлог шинж чанар үүрэгтэй боловч бидний арьсанд үзүүлэх нөлөө нь төстэй. Гэхдээ та эдгээр нь таны арьсны онцлогт тохирох эсэхийг эхлээд шалгаад үзэхэд гэмгүй юм. 

Тустай бүтээгдэхүүнүүд

15 Аялал

Аялал зугаалга бол зуны улирлын нэрийн тэмдэг болсон зүйл билээ. Харин та аялалд явахдаа анхаарах, авч явах ёстой нэлээдгүй хэдэн зүйл байдаг юм. Жишээлбэл нүдний шил, үзэгний сав. Та үүнд цэнэглэгч, чихэвч зэрэг жижиг сажиг зүйлсээ хийх боломжтой. Мөн хувцсаа бүгдийг нь ороож хийх нь зөв бөгөөд энэ зай талбай бага эзлэх болно. Үүнээс гадна зурагт үзүүлсэн зүйлсийг авч явахыг зөвлөе. 

Аялал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()