Архийг өөр юунд хэрэглэж болох вэ?

Дэлхий даяар тархсан хамгийн түгээмэл сархадын нэг болох архи нь уухаас гадна олон зүйлд хэрэглэж болдог байна. Хор хөнөөлтэй хэдий ч, цэвэрлэгээ болон эрүүл мэндийн тусламжинд хэрэглэж болдог гэвэл итгэх үү? Ингээд бид та бүхэндээ архийг төрөл бүрийн зүйлст хэрхэн хэрэглэх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Архийг өөр юунд хэрэглэж болох вэ?

1 Шүдний өвчин намдаана

Та архийг жижигхэн хөвөнд шингээгээд өвдөж буй шүдэндээ жийргэлээрэй.

Шүдний өвчин намдаана

2 Хаг арилгах арга

Үсээ угаагаад ангижруулагч хэрэглэсний дараа нэг аяга ус болон нэг аяга архийг холиод үсэндээ массаж хийгээрэй. Таны хагийг арилгаж мөн үсийг эрүүл болгоно.

Хаг арилгах арга

3 Ам зайлагчаар хэрэглэх

Долоо хоногт нэг удаа та ус, архи хоёрыг холиод амаа зайлвал шүд цооролтоос эмээх хэрэггүй болно.

Ам зайлагчаар хэрэглэх

4 Хүйтэн жин

Усыг хөлдөөгөөд жин тавихад нэг их удалгүй хайлчихдаг билээ. Тэгвэл архийг устай хольж хөлдөөснөөр удаан хугацааны турш мөстэй хүйтэн хэвээр байдаг.

Хүйтэн жин

5 Ялаа шумуулнаас хамгаалах

Шүршигч саванд архи хийж, биендээ цацсанаар ялаа шумуул таныг халуун зуны өдрүүдэд зовоохгүй.

Ялаа шумуулнаас хамгаалах

6 “Jellyfish”-д хатгуулах

Хэрвээ та далайн ойролцоо амьдардаг бол энэ зөвлөгөө хэрэгтэй болов уу. “Jellyfish”-д хатгуулсны дараа архи тухайн хэсэгтээ асгах нь хэн нэгнээр гар хөл дээрээ шээлгүүлэхээс дээр юм байна.

“Jellyfish”-д хатгуулах

7 Хулмас, шивэр арилгана

Суга болон хөлийн уландаа шүршигч саванд архи хийж цацсанаар таны шивэр, хулмас арилдаг гэнэ.

Хулмас, шивэр арилгана

8 Сахлын ус

Хэрвээ таны сахлын ус дууссан бол архиар орлуулж болдог юм байна.

Сахлын ус

9 Гараа цэвэрлэх

Танд нойтон салфетка байхгүй бол архийг хуурай салфетканд шингээгээд хэрэглэж болно.

Гараа цэвэрлэх

10 Татуургаа цэвэрлэх

Хэрэглэсэн сахлын татуургаа архиар цэвэрлэснээр нян, бактер нь устаж ариутгагдана шүү.

Татуургаа цэвэрлэх

11 Цонх цэвэрлэх

Хэрвээ танд тусгай шил цонх цэвэрлэгч бодис байхгүй бол архийг шүршигч саванд хийгээд цэвэрлэгээгээ хийж болох нь байна.

Цонх цэвэрлэх

12 Ариутгал

Та мэдээж орны матрасаа тэр бүр цэвэрлээд байддаггүй байх. Олон жилийн хугацаанд матрас нь нян бактерийг нэлээн цуглуулдаг учир та архи цацаж өгснөөр ариутгагдана. Мөн гэрийн тэжээвэр амьтад шээж, баасан газраа ахин очиж бие засах гээд байдаг тул тухайн хэсгийн үнэрийг арилгаж цэвэрлэхдээ архи хэрэглээрэй.

Ариутгал

13 Хар хувцас өнгөө алдах

Хар хувцасны хамгийн хэцүү зүйл бол цайрах билээ. Тиймээс хар бараан хувцасны өнгийг удаан хадгалахын тулд архи цацаж өгөөрэй.

Хар хувцас өнгөө алдах

14 Эвгүй үнэр дарах

Хэрвээ таны гутланд эвгүй үнэр шингэсэн мөн арилахгүй бол архи цацаж арилгаж болно.

Эвгүй үнэр дарах

15 Хуучин цэвэрлэгээний хэрэгслүүд

Хуучин олон жил болсон цэвэрлэгээний хэрэгслүүдийг цэвэрлэхдээ архи ашиглаарай.

Хуучин цэвэрлэгээний хэрэгслүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()