Диснейн баатруудын хүн чанаргүй зан

Зөвхөн хүүхэд гэлтгүй хүн бүрийг дэлгэцийнх нь өмнө уяж чаддаг бүтээлүүд бүгд л Диснейгээс гаралтай байдаг. Угтаа бол хүмүүст сургамж өгч, ухаарал хайрлах зорилготой тус бүтээлүүдэд зарим нэг хуншгүй зан гаргадаг дүрүүд байдаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ тус дүрүүд нь бидний сайн мэддэг болоод сайн талын баатрууд байх нь хачирхал төрүүлнэ.

Диснейн баатруудын хүн чанаргүй зан

1 Тинкербелл (Tinkerbell)

Алдарт “Peter Pan” киноны туслах дүр болох Тинкербелл нь дүрсгүй хөгжилтэй төдийгүй Петрпэнтэй сайн найзууд билээ. Гэтэл Петрпен Вэнди гэх охинтой найзалж эхэлснээр Тинкербелл тэднийг хардаж, Вендид муу санаж эхэлдэг. Тэрээр өнчин хүүхдүүдэд Вендигийн тухай худал зүйлс ярьж, хооронд  нь яс хаядаг юм. Сайн муу бүхэн холилдон байдаг хорвоод түүнтэй адил атаархуу, дутагдалтай зан чанартай хүмүүс маш олон байдаг аж. 

Тинкербелл (Tinkerbell)

2 Алис (Alice)

Тэрээр санамсаргүй байдлаар нүх рүү унаж гайхамшгийн оронд хүрэлцэж ирдэг. Гэхдээ Алис тэнд ирээд маш олон тэнэг үйлдэл хийдэг. Бяцхан охин замд нь тааралдан ид гэсэн бүгдийг идэж, уу гэсэн бүгдийг ууж гэнэн мэт аашилдаг. Үнэндээ энэ нь гэнэн биш зүгээр л өөрийн толгойгүй хүний үйлдэл юм шүү. Магадгүй тэр нүх рүү унахдаа толгойгоо хэт чанга цохисон ч байж болох л юм.

Алис (Alice)

3 Цасан гоо (Snow White)

Мэдээж сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, ажилсаг цасан гоод хүн бүр дуртай. Бүр бяцхан охидууд түүн шиг болно хэмээн мөрөөдөж, үлгэр дууриалал авах нь ч бий. Гэтэл сайн хараад, бодоод үзвэл тэрээр одой нартай уулзах хүртлээ ганц ч найзгүй байдаг. Мэдээж тэрээр амьтадтай учраа сайн ололцдог ч жинхэнэ найз гэж байдаггүй.  Одоогийн нийгэмд хүн хүнтэйгээ харилцаж амьдрахаас бус амьтадтай харилцаад амжилт олохгүй. Мөн тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй тул онохоосоо илүүтэй алдах нь олон. Харваас шулам байхад түүний гараас алим авч иддэг. Яаж ч бодсон энэ бол хэтэрхий гэнэн тэнэг хүний л үйлдэл. Үүнээс гадна тэрээр танихгүй эрд үнсүүлж, сэрэх бөгөөд түүнтэй гэрлэж байгаа нь хамгийн хачирхалтай. Азаар тэр нь ханхүү байсан нь яамай...

Цасан гоо (Snow White)

4 Хаан Лью (King Louie)

“The Jungle Book” киноны туслах дүр болох Льюс хаан бол боловсрол нимгэнтэй сармагчин. Бусад нь англи хэлээр төгс ярьж байхад тэр л ганцаараа аялагатай ярьдаг. Учир нь тэрээр Африк Америк гаралтай бөгөөд англи хэлээр цэвэр, төгс ярьж чаддаггүй сул талтай. Магадгүй тэд үүгээрээ Африк Америк хүмүүсийн сул талыг харуулах гэж зорьсон ч байж мэднэ.

Хаан Лью (King Louie)

5 Себастян (Sebastian)

Мэдээж тэр бол гүнж Ариелийг харж хандах үүрэгтэй хавч юм. Лусын хааны зарлигийг хүлээж, үүрэг даалгаврыг нь гүйцэлдүүлж байсан боловч эцсийн дүнд Ариелийн талд орж, эзнээсээ урвадаг билээ. Мэдээж үүнд түүнийг буруутгах аргагүй боловч хүлээсэн үүргээ гүйцэлдүүлж чадалгүй ухрах нь яалтчгүй сул тал мэт харагдана.

Себастян (Sebastian)

6 Симба (Simba)

Араатны хаан арслан хүүхэлдэйн киног үзэлгүй өссөн хүн гэж ховор биз. Харин сайн ажиж дүгнэлт хийх аваас Симба бол эр зориг муутай, хулчгар нэгэн байсан юм. Түүний аав Муфасса (Mufassa) нас барахад тэрээр хамаг бурууг өөртөө хүлээчихээд, эзэнт улсаа, ээж дүү нараа орхиод зүгээр л алс хол явдаг. Хэрэв түүн дээр Нала (Nala) очиж, ухааруулаагүй бол магадгүй Симба тэр чигээрээ дуусах байсан биз.

Симба (Simba)

7 Ханхүү Эрик (Prince Eric)

Тус дүрээр эрчүүдийн хүүхэмсэг зан чанарыг илүүтэй гаргаж өгсөн байдаг билээ. Тэрээр лусын дагина Ариельд дурлаж, хайр дурлалаа бататгах боловч дурлалт бүсгүйгээ хуурч, өөр бүсгүйчүүдтэй хуримаа хийх нь хөгийн үйлдэлд тооцогдоно. Үүнийг хүүхэлдэйн кинонд дүрслэн үзүүлж, хорвоо дээр ийм хүмүүс өч төчнөөн байдаг юм шүү гэдгийг тод томруунаар харуулж өгсөн байдаг юм. Хэдийгээр ханхүү сайхан залуу ч гэлээ гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгийг адилаар хуурамч төрхөө дотроо хадгалж явсан нь илэрдэг.

Ханхүү Эрик (Prince Eric)

8 Вүүди (Woody)

“Toy Story” киноны гол дүр болох Вүүди бол эзэндээ хайрлагдаж ирсэн энгийн нэгэн тоглоом. Гэвч тэр ямарваа нэгэн зүйлсийг зөвхөн өөрийн байлгах дуртай, харамч зан ааштай билээ. Энди хүү шинэ тоглоом болох “Buzz Lightyear”-ийг бэлгэнд авч, байнга хамт байх болсноор Вүүдигийн дургүй хүрч, улмаар байж боломгүй үйлдэл хийдэг. Тэрээр шинэхэн андыгаа төөрүүлэх элдэв арга сэдэж, түүнийг зайлуулан, өөрийн байр сууриа хадгалахыг хичээдэг. Мэдээж сүүлд тэрээр ухаарч, гэм буруугаа ойлгодог боловч бага насны хүүхдүүд ийм байх ёстой юм байна гэх буруу ойлголтыг авах нь тодорхой шүү дээ.

Вүүди (Woody)

9 Элса (Elsa)

Өдгөө Элса гэх элдэв зүйлсийг хөлдөөх шидтэй охиныг танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй болжээ. Харин түүний муу талуудыг ажиглаж, дурдах аваас дотогшоо, хүйтэн зүрх сэтгэлт нэгэн юм. Тэрээр дүүгээ хоёр ч удаа алах шахсан боловч түүнээс уучлалт гуйж, халуун дотно хандаж байсан удаагүй. Хүнд бэрх асуудалтай нүүр тулж, даван гарах ёстой боловч тэр зүгээр л зугтах замыг сонгодог. Үнэн хэрэгтээ цэргүүд түүнийг баривчилж авчраагүй байсан бол тэрээр улс орондоо эргэж ирэлгүй, хүйтэн цамхагтаа насаараа үлдэж, төрсөн ганц дүүгээ амьдаар нь тамлах байсан болов уу...

Элса (Elsa)

10 Цахилгаан МакКүйн (Lightning McQueen)

Нэр хүнд ихтэй, алдартай уралдааны машин хэт их зантайн дээр дээрэнгүй ааш араншинтай юм. Өөрөөсөө бусдыг үл тоож, нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэггүй төдийгүй бусдад гаргаж байгаа муухай араншингууд нь тус хүүхэлдэйн кинонд олонтаа харагддаг билээ. Гэвч азтай нь тэр жинхэнэ найз нөхөдтэй болж, нэг нэгнээ хайрлах хичнээн чухал болохыг ойлгож авдаг юм.

Цахилгаан МакКүйн (Lightning McQueen)

11 Хадагтай (Lady)

Lady and the Tramp” хэмээх хөгжилтэй нохдын тухай өгүүлэх хүүхэлдэйн киног үзээгүй хүн гэж ховор биз. Тус киноны гол дүрийн Хатагтай нохой нь баян айлын, ямбатай нохой билээ. Өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, их зан гаргах нь хүмүүсийн гаргадаг бүдүүлэг болоод хүн чанаргүй зангуудыг төлөөлүүлэн харуулахыг хичээсэн юм. 

Хадагтай (Lady)

12 Аурора (Aurora)

Үзэсгэлэнт бүсгүй анх төрөхдөө, 16 нас хүрмэгцээ эрүүлийн зүүнд хуруугаа хатгуулж, үүрд нойрсоно хэмэээ хараагдсан байдаг. Харин түүнийг аврах цор ганц зүйл бол жинхэнэ хайрын үнсэлт билээ. Гэхдээ Аурора өөрийнхөө төлөө юу хийсэн бэ? Үнэндээ тэр юу ч хийгээгүй. Зүгээр л ханхүү ирж, түүнийг үнсэж аврахыг хүлээн хэвтсээр л байдаг юм. Түүнийг арчаагүй, зориггүй гэх талаас нь харахад тэгтлээ буруудахгүй.

Аурора (Aurora)

13 Бэлл (Belle)

Тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй, ухаантай нэгэн юм. Харин аавынхаа төлөө мангасынд "сайн дураараа" үлдэхээр болсноор үйл явдал өрнөдөг. Гэвч Бэлл өөрийгөө ухаантай гэдэгт бүрэн итгэдэг тул хэн нэгнийг өөрчлөхөөр шууд өөрийнхөөрөө дайрч, зорьсондоо хүрдэг. Энэ нь мөн л манай нийгэмд нийтлэг ажиглагддаг зан ааш билээ.

Бэлл (Belle)

14 Тимон (Timon)

“Араатны хаан арслан” киноны бас нэгэн чухал дүр бол Тимон юм. Тэрээр өөрийн найз Пумбаг үргэлж, удирдан, нуруун дээр нь сууж явдаг. Тэр бол хийхээсээ илүү ярьдаг бөгөөд зүрх зориг муутай, бусдыг "шордож" л чаддаг нэгэн юм шүү. Бүгдийг мэддэг мэт царайлж, удирдах боловч бодит байдал дээр чадах зүйл нь тун ч ховор.

Тимон (Timon)

15 Ариэль (Ariel)

Үзэсгэлэнтэй лусын дагина гүн цэнхэр далайдаа аз жаргалтай амьдарч байсан боловч ханхүүтэй танилцсанаар хүн болох хүсэлдээ дийлдэж эхэлдэг. Тэрээр явсаар өөрийн хүслээ биелүүлж шуламд уянгалаг хоолой өгч оронд нь хөлтэй болдог билээ. Гэвч түүний хүсэл бүхэн зөрж, ханхүү өөр бүсгүйтэй хуримаа хийдэг юм. Тэрээр гэр бүл, найз нөхдөө хаяж, эр хүний төлөө хамаг зүйлсээ зориулсан боловч бүгд бүтэлгүйтдэг. Энэ үнэхээр утгагүй биш гэж үү? Хар нялхаас нь хамт байсан найз нөхөд, эцгээсээ илүүтэй танилцаад  удаагүй залууг сонгосон нь хамгийн буруу шийдвэр юм.

Ариэль (Ariel)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()