Хүүхдээ машинд орхисон залуугийн насан туршийн харуусал

2016-06-27, 16:53
18,063

Америкийн Техас мужийн Даллас хотод саяхан нэгэн аймшигт хэрэг гарчээ. 33 настай, багш мэргэжилтэй Майкл Тэдфорд (Michael Thedford) хэмээх залуу 6-р сарын 26-ны өдөр 6 сартай бяцхан охиноо машинд 4 цаг гаруй байлгаж, санаандгүйгээр амийг нь бүрэлгэжээ. 

Хүүхдээ машинд орхисон залуугийн насан туршийн харуусал

1

Тэр өдөр Майкл 3, 5 настай хүүхдүүдээ машинаасаа буулгачихаад машины арын суудал дээр аюулгүйн тусгай суудал дээр унтаж байсан бяцхан охиноо мартаад гэртээ орчихож. Тухайн өдөр нар ихээр шарж, агаарын температур 32 градус хүртлээ халсан байжээ. 

2

Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, ганцаараа яваа хэмээн бодсон тэрээр 6 сартай бяцхан охиноо мартаж, гэртээ ороод 4 цаг унтжээ. Сэрснийхээ дараа гарч ирээд охиноо байгааг гэнэт санаад, машинаас гаргаж автал агааргүйдэж, амь тэмцсэн бяцхан охин, ухаан алдсан байв. 

3

Ухаан алдталаа айж сандарсан Майкл цагдаа, түргэн дуудахын оронд охиноо хөргөгчинд хийжээ. Түүнийг сэрүүцэж сэргэн, ухаан орно хэмээн бодсон хэрэг. 

4

Харамсалтай нь бяцхан охин ухаан ороогүй байна. Хариуцлагагүй хэнэггүй байдлаасаа болж хорвоод мэндлээд жил ч болоогүй бяцхан охиноо алдсан эцэг эхийн сэтгэлийн шарх хэзээ ч анихгүй нь ойлгомжтой. Зуны халуун өдрүүдэд та бүхэн ч гэсэн бага насны хүүхдээ машинд орхихгүй байх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()