1
"Напелеон Бонапарт намхан хүн байсан"
Францын домогт удирдагч, Напелеон Бонапартийг ихэнх хүмүүс намхан байсан хэмээн боддог. Гэвч түүний өндөр хэвийндээ тооцогдох буюу 170 см байсан юм. Сонирхуулахад түүний үхлийн шалтгааныг ходоодны хорт хавдар хэмээн ярьдаг боловч хүнцэлд хордож үхсэн нь тогтоогдсон байдаг.
2
"Ван Гог чихээ бүхэлд нь зүссэн"
Өөрийн цаг үедээ үнэлэгдэж чадаагүй, Голландын суут зураач Винсент Ван Гог чихээ тасалсан гэдэг нь үнэн. Гэвч яг юунаас болоод ийм үйлдэл гаргасан гэдэг нь нотлох баримттай хэдий ч хэд хэдэн өөр санал дээр хуваагдсан байдаг юм. Нэг хэсэг нь өөрийг нь биш найзыг нь сонгосон завхай эмэгтэйд "Намайг дурсч яв" хэмээгээд чихээ таслаад боож явуулсан гэдэг бол, нэг хэсэг нь өөрийг нь тэжээдэг байсан ахыгаа гэрлэх болсныг мэдээд, уурласандаа чихний омгоо тасалсан гэдэг. Чихээ тасална гэдэг эрүүл хүнээс гарах "зоригтой" үйлдэл биш. Тиймдээ ч Ван Гог 37-хон жилийн ахархан амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэцийн хурц эмгэгээр шаналж байжээ.
3
"Эйнштейн муу сурдаг байсан"
Дэлхийг үзэх үзлийг өөрчилсөн эрдэмтдийн жагсаалтын дээгүүрт бичигддэг Альберт Эйнштейнийг ихэнх хүмүүс дунд сургуульдаа муу сурдаг байсан гэдэг. Гэхдээ бүх хичээл дээрээ биш, тэр зөвхөн математик, байгалийн ухааны хичээлүүд дээрээ л сайн байжээ. Тиймдээ ч Шведийн холбооны политехникийн их сургуульд орохоор хэдэн жилийн турш хөдөлмөрлөсөн ч, түүх, гадаад хэл, газар зүйн шалгалтандаа унасны улмаас орж чадаагүй гэдэг.
4
"Томас Эдисон гэрлийн шилийг зохион бүтээсэн"
Нуулгүй хэлэхэд бид бүгд л ингэж боддог шүү дээ. Гэвч нарийн ярьвал тэр гэрлийн шилийг удаан хугацаанд хэрхэн унтраахгүй байлгах вэ гэдэг аргыг л олсон юм.
5
"Антонио Сальери Моцартад атаархдаг байсан"
18-р зууны үеийн сонгодог хөгжмийн ерөнхий төрхийг тодорхойлж асан хоёр суут зохиолчид болон Вольфганг Амадей Моцарт, Антонио Сальери хоёр юм. Хүмүүс Сальериг Моцартад атаархдаг байсан хэмээн ярилцдаг. Гэвч үнэндээ Сальери Моцартаас хамаагүй дээгүүр амьдралтай, тухайн үедээ л нэр хүндтэй нэгэн байсан гэдэг.
6
"Исаак Ньютоны толгой дээр алим унахад дэлхийн татах хүчний онолыг бодож олсон"
Ялгаа нь юу гээч? Алим түүний толгой дээр биш, харин хажууд нь унасан юм.
7
"Магеллан дэлхийг бүтэн тойрсон хамгийн анхны хүн"
Энэ нь огт худал зүйл биш л дээ. Гэхдээ Португалийн далайчин Фернан Магеллан аяллаа дуусгалгүй, замдаа нас барсан байна. Дэлхийг бүтэн тойрох туйлын зорилгыг нь багийнхан нь гүйцээсэн гэдэг.
8
"Клеопатра бол Египет хүн"
Түүнийг хүн болгон Египет гаралтай гэж боддог. Гэвч хүн бүхний зэвүүцлийг төрүүлсэн Птолемей XI Авлетийн охин түүнийг татвар эмээс төрсөн гэлцдэг юм. Тиймээс түүнийг цэвэр Египет гэж хэлэх хэцүү, Македон гаралтай гэдэг.
9
"Микки Маусыг Волт Дисней өөрөө зурсан"
Хэдийгээр Волт Дисней (Walt Disney) ихэнх үлгэрийн баатруудынхаа ерөнхий төрхийг өөрөө гаргасан байдаг боловч амжилтанд хүргэсэн өхөөрдөм Микки Маусыг нь Америкийн зураач, Аб Айвэркс (Ub Iwerks) зурсан байдаг юм.