1
Өдгөө 27 настай Э.А.Лепин (E.A. Lepine) хэмээх бүсгүй өөрийн нэрийн "Arrowroot" хэмээх бэлэн хувцасны брэндийг үүсгэн байгуулаад багагүй хугацааг үджээ. Түүний үйлдвэр нь Гондурас улсад төвтэй бөгөөд бүх хувцсаа гараар оёдог гэдгээрээ бусдаас ялгарна.
2
Тэрээр Төв Америкаас ирсэн хүмүүст ажлын байр олгож, өөрийн үйлдвэрийг дэлхий дахинд хүргэхийг зорьж байна. Түүний мөрөөдөл бол дэлхий нийтэд чанартай, загвар сайтай, биед эвтэйхэн бэлэн хувцас нийлүүлээд зогсохгүй, хөгжингүй орнуудын иргэдэд ажлын байр олгох, амьдралыг нь дээшлүүлэх ажээ.
3
Уг нь тэрээр сэтгэл судлаач мэргэжилтэй ч 18 наснаасаа хойш хувцас оёх, загвар зохион бүтээсэн тул багын мөрөөдлөө амьдралаа болгохоор шийдсэн гэдэг.
4
2012 онд өөрийнхөө хуримаар, хуримын даашинз болон гэрчүүдийнхээ даашинзыг өөрөө урлажээ. Үүнээс эхлээд түүнд материал сайтай, дахин давтагдашгүй хэрнээ энгийн загвартай даашинз урлаж, борлуулах санаа төржээ.
5
Лепин хэлэхдээ "Өдөр бүр ямар хувцас өмсөх вэ гэж бодох их төвөгтэй. Харин чамд цөөн хэдэн чанартай, хэзээ ч хуучрашгүй даашинз байхад л тухайн өдрийг байлдан дагуулж чадна" гэжээ.
6
Энэ л үзэл баримтлалаа гол чиг болгосоор тэр өөрийн брэндийг үүсгэн байгуулжээ.
7
Анхны коллекцоо гаргаж байхдаа тэр өөрийгөө жинхэнэ залуу бизнес хатагтай болчихлоо хэмээн бодсон гэнэ. Гэвч хийсэн ажлуудаа эргээд нэг харахад асар их алдаа дутагдал, заримдаа бүр "Үүнийг ингээд хийчих минь яав", "Энийг ч гэсэн ингэх л байж дээ" гэсэн харамсал байсан нь ойлгомжтой.
8
Өөрийн туршлагаас дүгнэж, залуу бизнес эрхлэгчдэд хандан "Бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол "хувьсгалын тохироо" бүгд бүрдэхийг битгий хүлээ. Угаас тийм зүйл хэзээ ч байдаггүй юм. Өөрийн төлөвлөгөөндөө итгэлтэй бай." гэжээ.
9
Тэрээр Гондурас дахь "Mi Esperenza" буюу "Миний итгэл" хэмээх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ашгийн бус байгууллагын гишүүн ажээ. Тиймдээ ч бүхий л даашинзны загвараа байгууллагынхаа бүсгүйчүүдээс санаа аван зохиодог гэнэ.
10
Түүний загварууд Нью-Йорк, Миланы "Загварын долоо хоног"-ийн тайзан дээр гараагүй ч гэсэн, алдарт загвар зохион бүтээгч, "Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтураас өндөр үнэлгээ авсан байдаг.
11
Хэрвээ эмэгтэйчүүд нэг л зоригловол эрчүүдээс илүү хурц ухаантай, цэргүүдээс илүү хатан зүрхтэй, ажилчин зөгийнөөс илүү хөдөлмөрч гэдгийг тэр өнөөдөр өөрийн биеэр харуулж байгаа юм. Түүнийг тун удалгүй домогт "Chanel"-ийн хэмжээнд очно гэдэгт итгэлтэй байна.
12