1
Банан яаж ургадаг вэ?
Бананы төрөлх нутаг нь Зүүн өмнөд Ази юм байна. Хүнсний бүтээгдэхүүн учраас түүнийг халуун газар тарьж ургуулдаг гэнэ. 16 градустай үед бананы ургалт удааширдаг бол 10-аас доош градустай үед ургалт бүр зогсдог байна. Бананыг дал модон дээр ургадаг хэмээн бүх хүмүүс боддог боловч үгүй аж. Банан нь 5 метрийн өндөртэй, 20 см өргөн өвсөрхөг иштэй дал мод мэт ургамал дээр ургадаг байна.
2
Орос улсад банан Сочид ургадаг боловч хангалттай боловсордоггүй аж.
3
Олив яаж ургадаг вэ?
Олив нь Еврейчүүдийн тарьж ургуулдаг соёолжит тосорхог ургамал юм. Энэ нь мөнхийн ногоон байдаг 10-12 метрийн өндөртэй халуун орны мод аж.
4
Олон улсын онолоор бүрэн гүйцэд боловсорсон олив хар өнгөтэй, харин дутуу боловсорсон олив ногоон өнгөтэй байдаг гэнэ.
5
Авокадо хэрхэн ургадаг вэ?
Энэхүү модыг авокадогийн мод буюу “alligator pear” гэж нэрлэдэг байна. Авокадо нь маш хурдан ургадаг мод бөгөөд 18 метрийн өндөртэй болдог гэнэ.
6
Энэхүү жимс нь лийр мэт зууван хэлбэртэй 5-20 см-ийн урт, 0.05-1.8 кг жинтэй юм байна.
7
Дуриан хаана ургадаг вэ?
Дурианы төрөлх нутаг нь Зүүн Өмнөд ази бөгөөд үнэр, амтаараа бусдаасаа ялгардаг байна.
8
Дуриан нь 45м-ийн өндөртэй модонд ургадаг гэнэ.
9
Энд зарагдаж буй жимс нь 5 кг орчим жинтэй, зүүгээр бүрхэгдсэн хатуу хальстай юм.
10
Тарвас яаж ургадаг вэ?
Тарвас нь Өмнөд Африкт ургадаг бөгөөд одоог хүртэл анхны хэлбэрээрээ таардаг байна. Тарвасыг фараоны авсанд хийдэг байсан бөгөөд энэ нь хойд насных нь хоол хүнс хэмээн үздэг байжээ. Харин дорнод Европт загалмайтны аяны үеэр худалдаалагдаж эхэлсэн аж. Тарвас яг л өргөст хэмх мэт ургадаг байна. Тарианы талбайг нь бахча гэдэг бөгөөд урт нарийхан ишнүүд нь газраар тархсан байдаг аж.
11
Дэлхийн хамгийн хүнд жинтэй тарвас нь 119 кг хүрч байжээ.
12
Манго хэрхэн ургадаг вэ?
Манго нь халуун орны ургамлуудын нэг бөгөөд чихэрлэг амттай. Энэхүү жимс нь Энэтхэг болон Пакистаныг илэрхийлсэн зүйл юм.
13
Сөнхийн ногоон мангоны мод 10-45 метрийн өндөртэй, 10 метрийн радиустай юм байна.
14
Бүрэн гүйцэд болсон манго ойролцоогоор 2 кг орчим жинтэй.
15
Инжир хаана ургадаг вэ?
Мэдээж инжир, инжирийн модон дээр ургана. Эрт үеэс эхлэн инжир нэлээд үнэтэй хүнсний бүтээгдэхүүний тоонд багтаж байжээ. Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаанд гардаг.
16
4-р зууны үед инжирийн модыг ургуулж байсан бөгөөд энэ нь одоогийн Ирак улс байгаа газар юм. 60-80 жилийн туршид инжирийн мод их хэмжээний жимс өгдөг байна.
17
Папайя хаана ургадаг вэ?
Папайягийн төрөлх нутаг нь Мексик, Төв Америк болон Өмнөд Америк боловч одоо ихэнхи халуун орнуудад тарьж ургуулдаг байна.
18
Папайягийн мод нь урт нарийхан 5-10 метрийн өндөртэй. Эхлээд навч мэт ургаж байгаад сүүлдээ 10-30 см-ийн диаметртэй, 15-45см-ийн урттай жимс болдог.
19
Чавга яаж ургадаг вэ?
Дэлхий дээр маш олон төрлийн чавга байдаг ч хойд зүгийн чавга нь нэлээд тархацтай юм.
20
Чавганы мод ихэвчлэн 6 метрийн өндөртэй байдаг байна.
21
Цэцэглэж буй чавганы мод.
22
Грейпфрут хэрхэн ургадаг вэ?
Грейпфрут нь мөнхийн ногоон ургамал бөгөөд халуун дулаан орны ургамал юм. Хамгийн анх Грейпфрутын талаар Гриффитс Хьюжес 1750 онд нээж илрүүлжээ.
23
Английн “grape” гэдэг үгнээс гаралтай бөгөөд усан үзэм мэт бөөнөөрөө ургадаг байна.
24
Мөнхийн ногоон ургамал нь ихэвчлэн 5-6 метрийн өндөртэй ургадаг гэнэ. Модны өндөр 13-15 метрт хүрч байсан тохиолдол байдаг аж. Ойролцоогоор 9-12 сарын дотор жимс боловсорч гүйцдэг.
25
Анар яаж ургадаг вэ?
5-6 метрийн өндөртэй бутархаг ургамал дээр анар жимс ургадаг байна.
26
Нэг модноос 50-60 кг анарыг түүж авдаг аж. Анарын мод 100 жил амьдардаг.
27
Анар нь Персээс гаралтай бөгөөд латин хэлнээс орчуулахад “үйрмэгт” хэмээн орчуулагддаг байна. Домгоос харахад анарт нийт 365 үр байдаг гэж үздэг аж. Үнэндээ бол анарт хичнээн л бол хичнээн үр агуулагдаж болох юм.
28
Кокос хаана ургадаг вэ?
Кокос хэмээх нэр нь Португалийн “coco” буюу сармагчин гэдэг үгнээс гаралтай. Кокосын төрөлх нутаг нь тодорхойгүй байгаа бөгөөд ойролцоогоор Зүүн Өмнөд Азийн Малайзаас гаралтай гэж үздэг.
29
Кокосын мод нь 27–30 метрийн өндөртэй, 15-45 см-ийн диаметртэй иштэй, 3-6 метрийн урт навчтай юм.
30
Кокосууд 15-20 ширхэгээр ургадаг бөгөөд 8-10 сарын дотор гүйцэд боловсордог.
31
Хан боргоцой яаж ургадаг вэ?
Хан боргоцой Өмнөд Америкийн халуун бүсээс Аргентины өмнө зүг болон Парагвайд ургадаг. Хан боргоцой нь газар дээр ургадаг зүүт ургамал юм.
Хан боргоцойн талбай.
32
Хан боргоцойг түүсэн байдал.
33
Ойролцоогоор 2-15 кг жинтэй бөгөөд гадна талаас нь харахад том боргоцой мэт харагдана.
34
Жүрж хаана ургадаг вэ?
Жүрж нь багцандаа 4-6 ширхэгээр 12 метрийн өндөртэй жүржний модон дээр ургадаг.
35
Жүржний төрөлх нутаг нь Зүүн Өмнөд Азийн нутаг юм. XV зуунд Европын аялагчид жүржийг Европт оруулсан байна.
36
Аргентинд жүрж тээвэрлэхэд зориулагдсан тусгай нисдэг тэрэг болох FMA I.Ae. 38 Naranjero-г бүтээсэн байна. Naranjero нь Испани хэлнээс “Жүржний худалдаачин” -хэмээн орчуулагддаг.