1
Цавчсан толгой
Энэхүү аймшигт арга 1930 оныг хүртэл Тайваньд ноёрхож байжээ. Атаял овгийн эрчүүд: Өөрийнхөө нас бие гүйцсэн, гэр орноо, эхнэр хүүхдээ халамжилж чадна гэдгээ батлахын тулд дайсныхаа цавчсан толгойг хайртай бүсгүйдээ авчирч үзүүлэх ёстой гэж тэмцдэг байсан байна. Үүний дараа энэхүү бэлгийг олон нийтийн өмнө ил гаргаж харуулдаг байжээ.
2
Хутганы гэр
19-р зууны үед зарим Скандинавын овгийн эрчүүдэд ганц бие эмэгтэйчүүдийг таниж мэдэхэд амар байжээ. Учир нь охидууд нь дөнгөж насанд хүрмэгцээ тэлээндээ хоосон хутганы гэр зүүдэг байсан байна. Хэрвээ тэр бүсгүй залууд таалагдах юм бол залуу ердөө л хутганы гэрэнд өөрийнхөө хутгыг хийхэд л хангалттай. Харин бүсгүйд тухайн залуу таалагдвал хутгыг буцааж өгөхгүй бөгөөд таалагдаагүй тохиолдолд хутгыг нь эргүүлэн өгдөг байжээ.
3
Цыганы үнсэлт
Энэхүү ёслолын талаар Британичууд саяхан л мэдсэн байна. Хэрвээ залууд тухайн бүсгүй таалагдаж байвал хүчээр ч хамаагүй түүнийг үнсэх ёстой бөгөөд үнсэж чадвал өөрийн эхнэрээ болгож авдаг аж. 14-21 насны охид энэхүү ёслолд ихээхэн өртдөг байна. Учир нь тэднийг өөрсдөө шийдвэр гаргах цаг нь болоогүй хэмээн үздэг байна.
4
Ирлээ, харлаа, дагуулаад явлаа
Үүний талаар эртний бараг бүхий л номноос уншиж болно. Энэ үед бүсгүйчүүдийг ямар нэгэн олз мэт үздэг байжээ. Тиймээс булаан эзлэгчид өөрт таалагдсан эмэгтэйгээ болон бусад ойролцоо байрлах омгийн эмэгтэйчүүдийг бүгдийг нь авч явдаг байсан байна. Өнөөдөр та гэр бүлдээ хоол хийж өгөөд сууж байсан бол маргааш гэхэд таныг булааж авсан хүнд эхнэр хэмээн дуудуулна гээд төсөөлөөд үзээрэй.
5
Энэтхэгийн хоригдол
Энэтхэг охидод хэрхэн сайхан залууд таалагдах вэ хэмээн бодох шаардлага гардаггүй байсан байна. Хэдийгээр 21-р зуунд амьдарч байгаа ч Энэтхэг улсад эртний зарим нэг зүйлс нь хадгалагдан үлдсэн бөгөөд сүйт залууг хулгайлах ёслол нь үлдсэн аж. Жишээлбэл хэрвээ таны охинд нэгэн залуу таалагдвал шөнө очиж залууг хулгайлах бөгөөд хэнд ч мэдэгдэхгүйгээр гэрлэх ёслол хийдэг байна. Харин сүйт залуу үүнийг хүсэж байна уу үгүй юу гэдэг нь огт хамааралгүй байдаг гэнэ.
6
Хөлстэй алим
19-р зууны үед Австралид энэхүү араг ихэд адартай байжээ. Бүсгүйчүүд өөрт таалагдсан залуугаа алимаар дайлдаг боловч энэ нь энгийн алим биш харин суган дор нь байсан алим байдаг байна.
7
Хамгаалалттай болзоо
16-17-р зууны үеийн дурлалт хосууд нэгэн амаргүй давааг давдаг байжээ. Эрчүүдэд бүсгүйн гэрт нэг шөнийг өнгөрөөхийг зөвшөөрдөг байсан боловч нэг орон дээр, хоёулаа хувцастайгаа, тус бүрдээ хөнжилтэй завсраараа модон хаалттай унтдаг байсан байна. Үүний гол зорилго нь нэг нэгнээ илүү ойр таниж мэдэх, сэтгэл хөдлөлтэй тэмцэхэд чиглэгдэж байжээ.
8
Бүгдийг нь харж болох уу?
Камбожигийн Креунг овгийнхны хувьд сайхан амьдрах нууц жортой байдаг байна. Охиноо дөнгөж 13 нас хүрмэгц эцэг эх нь түүнд зориулан “хайрын оромж” барьж өгдөг бөгөөд охин нь энэхүү оромжиндоо өөрт тохирсон залуугаа олох хүртлээ хичнээн ч залуутай уулзаж болох юм байна. Харин тохирсон хүнээ олсны дараа хурим найр хийх боловч буцах зам байдаггүй гэнэ. Энэхүү овгийнхны хувьд салалтын асуудал гэж байх ёсгүй аж.