1
Анх 1991 онд Мгонго арлыг Кенийн загасчид болох Далмас Тембо (Dalmas Tembo), Дорже Кибебе (Dorje Kibebe) нар нээжээ. Африкчууд Викториа нуурыг савдагтай хэмээн үздэг тул 300 кг загасаар тахил өргөж, ёс үйлдсэн гэдэг.
2
Үүнийхээ дараагаар хоёр загасчин 60 гаруй Уганда, Танзани, Кени хүмүүсийг дагуулан энэхүү жижигхэн аралд ирж суурьшин, нэгэн жижигхэн улсыг бий болгожээ.
3
2009 он гэхэд Мгинго арлын хүн ам 131-т хүрч, арлын толгойлогчид болох Тембо, Кибеби нар гаднаас хэнийг ч орж ирүүлэхгүй гэсэн "зарлиг" гаргажээ.
4
Эндэхийн хүмүүсийн гол амин зуулга нь загас юм. Тэд барьсан загасаа түр ирсэн жуулчид, ойролцоох арлын хүмүүст зарж, нэг айл долоо хоногтоо 200-250 доллар олно.
5
Уганда, Кени улсынхан тэдэнтэй хийх арилжаа наймаагаа зогсоосон тул тэднийг ч аралдаа ойртуулахгүй гэсэн хилийн маргаантай болжээ.
6
Өнгөрсөн 20 жилд энэхүү хоёр улсаас бүрэн зэвсэглэсэн арми ирж, Мгинго аралд нийтдээ 9 удаа халдсан төдийгүй 6 хүнийг буудан хороожээ.
7
Жижигхэн гэлтгүй энэ аралд хэд хэдэн шөнийн клуб, гоо сайхны салон, эмийн сан, зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд бий гэнэ.
8
9
Мгинго арлаас 200 метрийн зайд Усинго хэмээх хөрш арал байрладаг. Гэвч тэд Мгинго арлаа онгон дагшин газар хэмээн үздэг тул хаашаа ч нүүдэггүй байна. Харин хөрш аралд нь барилга байгууламж гэх зүйл үгүй бөгөөд хааяа нэг Викториа нууранд судалгаа хийх гэсэн багийнхан л ирдэг ажээ.