Бүх цаг үеийн шуугиан тарьсан даашинзууд

Бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн алдартай, гайхалтай даашинзуудыг багцлан хүргэхээр шийдлээ. Бүсгүй хүнийг харц булаам үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйлсийн нэг бол яалт ч үгүй тансаг даашинз билээ. Магадгүй та энэ зуны, гоёлын даашинзаа сонгож амжаагүй бол эдгээр сонгодог даашинзуудаас ч санаа авч болох юм.

Бүх цаг үеийн шуугиан тарьсан даашинзууд

1 Мэрлин Монро (Marilyn Monroe)

20-р зууны секс бэлэг тэмдэг болсон үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, 1955 онд дэлгэцнээ "The Seven Years Itch" киноныхоо үеэр энэхүү цагаан даашинзыг өмссөн билээ. Киноны нээлтийн ёслолын үеэр санаандгүй даашинз нь дэрвэж, тэр үеэр дарсан зураг нь өдгөө домог болон хувирсан юм. 

Мэрлин Монро (Marilyn Monroe)

2 Жулия Робертс (Julia Roberts)

Алдарт жүжигчин Ричард Гир (Richard Gere)-тэй 1990 онд хамтран тоглосон "The Pretty Woman"  кинонд өмссөн цагаан урт бээлий, задгай энгэртэй улаан даашинз хэсэгтээ л охидыг галзууруулах шахсан юм. 

Жулия Робертс (Julia Roberts)

3 Анжелина Жоли (Angelina Jolie)

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг жүжигчин бүсгүйг танихгүй хүн ховор юм. Тэрээр үргэлж л олны хараанд байдаг. Тиймдээ ч үргэлж маш гайхалтай даашинзаар оролцсон арга хэмжээ бүрээ чимдэг билээ. Та санаж байгаа бол тэрээр 2012 оны Оскарын шагнал гардуулах наадамд урт оноотой, хар даашинзаар гоёсон. Түүний хөлөө гарган зогсох байрлал нь хэсэгтээ л олныг шуугиулсан шүү дээ.

Анжелина Жоли (Angelina Jolie)

4 Одри Хепберн (Audrey Hepburn)

1954 онд дэлгэцнээ амилсан "Sabrina" кинонд түүний өмссөн цагаан даашинз үнэхээр ихэмсэг, сайхан харагдуулж байсан юм.

Одри Хепберн (Audrey Hepburn)

5 Грейс Келли (Grace Kelly)

Тэрээр 1955 онд үзэгчдийн хүртээл болсон "The catch a Theif" киноныхоо үеэр мөр гарсан урт, бариу цагаан даашинзыг өмссөн билээ. 

Грейс Келли (Grace Kelly)

6 Одри Хепберн (Audrey Hepburn)

Ихэмсэг, энгийн, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй 1961 онд тоглосон "Breakfast at Tiffany" кинонд өмссөн бариу, бээлийтэй, хар даашинз нь үнэхээр алдартай болсон билээ. Түүнийг дууриан мянга мянган охид бүсгүйчүүд ийм даашинз өмсөн, чамин шигтгээн зүүлтийг хослуулах болсон юм. Үсэндээ хатгасан чамин, жижигхэн титмийг ч мартаж болохгүй. 

Одри Хепберн (Audrey Hepburn)

7 Үнсгэлжин (Cinderella)

Алдарт "Дисней" кино компанийн бүтээл "Cinderella" хүүхэлдэйн кино 1950 онд гарсан цагаасаа хойш хүүхэд багачуудад гүнж болох хүсэл мөрөөдлийг нь бадраасан билээ. Шидэт дагина саваагаараа ганц дохиод л түүнийг гайхамшигтай болгон хувиргаж буй хэсэг үнэхээр мартагдашгүй. 

Үнсгэлжин (Cinderella)

8 Катрин Денев (Catherine Deneuve)

1964 онд үзэгчдийн хүртээл болсон "The Umbrellas of Cherbourg" киноны жүжигчин бүсгүйн өмсдөг урт цагаан хүрэм, охид бүсгүйчүүдийн дунд нилээдгүй эрэлттэй болсон юм.

Катрин Денев (Catherine Deneuve)

9 Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

Холливуудын алтан үеийн төлөөлөл болсон үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, 1963 онд "Cleopatra" кинонд тоглохдоо өмссөн, сүрлэг алтан шаргал даашинз нь өнөөг хэр нь алдартай билээ.

Элизабет Тейлор (Elizabeth Taylor)

10 Мэрилин Монро (Marilyn Monroe)

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жонн Ф. Кеннеди (John F. Kennedy)-гийн төрсөн өдөрт зориулан, жүжигчин бүсгүй өөрийн дуут мэндчилгээг хүргэсэн билээ. Түүний өмссөн саатай бариу даашинз өнөөг хэр нь трэнд болсоор байна.

Мэрилин Монро (Marilyn Monroe)

11 Вивьен Ли (Vivien Leigh)

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, 1939 онд олны хүртээл болсон "Gone with the Wind" киноны үеэр өмссөн, саатай, гоёмсог цацаг бүхий улаан даашинз ийнхүү жагсаалтад багтжээ.

Вивьен Ли (Vivien Leigh)

12 Твигги (Twiggy)

Тэрээр загварын чиг хандлагыг өөрчилж, өөрийн гэсэн байр суурийг олсон алдартай загвар өмсөгч билээ. Түүний гаргасан даашинзны шинэ трэнд хэзээ ч хуучирдаггүй тул өнөөг хэр нь охидын өмсөх дуртай загвар хэвээр байсаар байна. 

Твигги (Twiggy)

13 Фэй Данауэй (Faye Dunaway)

1968 онд гарсан "The Thomas Crown Affair", кинонд жүжигчин бүсгүйн өмссөн урт, сул даашинз үнэхээр сайхан харагдаж байгаа биз. Энэхүү даашинз нь орчин үед охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа юм. 

Фэй Данауэй (Faye Dunaway)

14 Элизабет Баварии (Elisabeth of Bavaria)

Хатан хаан Элизабет Баварии, Сиси даашинз буюу дэрэвгэр урт хормойтой даашинзыг анх загварын ертөнцөд авчирсан гэдэг. Түүнээс хойш бүсгүйчүүд баярын арга хэмжээ, өдөр тутамдаа богино дэрэвгэр хормойтой даашинзаар гоёх болсон юм. 

Элизабет Баварии (Elisabeth of Bavaria)

15 Женнифер Грей (Jennifer Grey)

1987 онд гарсан алдарт "Dirty Dancing" кинонд жүжигчин бүсгүйн өмссөн цагаан өнгийн хонхон даашинз өнөөг хэр нь алдартай хэвээр байна.

Женнифер Грей (Jennifer Grey)

16 Мишель Пфайфер (Michelle Pfeiffer)

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, сайхан бүсгүйчүүдийн нэг Мишель Пфайфер, 1983 онд "Scarface" кинонд тоглохдоо энэхүү торгомсог унтлагын даашинзыг өмссөн нь маш алдартай билээ.

Мишель Пфайфер (Michelle Pfeiffer)

17 Уэльсийн гүнж Диана (Diana)

Диана гүнж үргэлж маш гоёмсог, төгс хувцасладаг байсан юм. Тиймээс ч түүний өмссөн даашинз бүр алдартай билээ. 

Уэльсийн гүнж Диана (Diana)

18 Шарон Стоун (Sharon Stone)

Алдарт жүжигчин бүсгүй 1992 онд тоглосон, "Basic Instinct" кинонд өмссөн ханцуйгүй баруй, богино даашинз өнөөг хэр нь охидын хувцасны шүүгээнд байсаар байна. Дан ганц жүжигчнийхээ ур чадвараас ч биш, энэхүү даашинзны тусламжтайгаар тэр энэ дүрээ хүн бүхний сэтгэлд хоногштол шингээж чадсан юм. 

Шарон Стоун (Sharon Stone)

19 Кэмерон Диаз (Cameron Diaz)

Алдарт жүжигчин Жим Керри (Jim Carrey)-тэй 1994 онд хамтран тоглосон, "The Mask", кинонд өмссөн улаан даашинз нь түүнийг үнэхээр халуухан харагдуулдаг шүү дээ. Бараг энэ киноноос хойш л богино, бариу улаан даашинз трэнд болсон юм. 

Кэмерон Диаз (Cameron Diaz)

20 Кейт Уинслет (Kate Winslet)

1997 онд дэлгэцэнд амилсан "Titanic", киноны даашинз өнөөг хэр нь алдартай билээ.

Кейт Уинслет (Kate Winslet)

21 Коко Шанель (Coco Chanel)

Үзэсгэлэнтэй, хүчирхэг загвар зохион бүтээгч бүсгүй, загварын ертөнцөд хувьсгал авчирсан бас нэгэн зүйл нь түүний өмсдөг богино хар даашинз билээ.

Коко Шанель (Coco Chanel)

22 Фрида Кало (Frida Kahlo)

Та бүхэн түүний ногоон даашинзыг санаж байгаа гэж найдья. Учир нь энэ нь хэдийн бэлэг тэмдэг болсон гэхэд болно.

Фрида Кало (Frida Kahlo)

23 Биорк (Bjork)

Дуучин бүсгүй 2001 оны Академийн шагнал гардуулах ёслолд цагаан хунгийн даашинзыг өмсөж ирсэн нь өнөөг хэр нь алдаршсан билээ. Түүний энэхүү даашинзыг маш олон кино, үзүүлбэр дээр элэглэсэн байдаг.

Биорк (Bjork)

24 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Мөнхийн залуу тодотголтой дуучин бүсгүй, 2000 оны Грэмми шагнал гардуулах ёслолд "Versace" брэндийн гэрэлтдэг, нимгэн ногоон даашинзаар гоёсон билээ. Даашинзных нь цаанаас түүний хөх тэр чигтээ харагдаж байсан бөгөөд, зурагчдын хараанд өртсөн байдаг. Тэрээр оны хамгийн халуухан, дур булаам дуучнаар нэрлэгдсэн юм.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

25 Моника Беллуччи (Monica Bellucci)

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй 2005 онд, "The Brothers Grimm" кинонд тоглохдоо өмссөн улаан даашинз нь түүнийг үнэхээр хүчирхэг, гайхалтай сайхан харагдуулж байсан билээ.

Моника Беллуччи (Monica Bellucci)

26 Натали Портман (Natalie Portman)

Тэрээр 2002 онд тоглосон, "Star Wars", кинонд мөр гарсан, сул торгомсог даашинзыг өмсдөг. 

Натали Портман (Natalie Portman)

27 Эльза (Elsa)

Мөсөн гүнжийн өмссөн саатай, цэнхэр даашинз өнөөг хэр нь охид бүсгүйчүүд, хүүхэд багачуудын дуртай даашинзаар нэрлэгдээд байна. 

Эльза (Elsa)

28 Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

1998 онд гарсан даруйдаа охид бүсгүйчүүдийн хуйлруулаад байсан "Sex and the City", кинонд, түүний  өмссөн  даашинз маш алдартай билээ. 

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

29 Кембрижийн гүнгийн ахайтан Кэтрин (Catherine)

Тэрээр өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй, загварлаг бүсгүйчүүдийн нэгт тооцогддог билээ. Тиймдээ ч өмссөн даашинз бүр нь түүнд гайхалтай сайхан харагддаг. Тэр дундаа хуримаараа өмссөн гайхалтай цагаан даашинзыг нь харах гэж хэдэн мянган хүн цугларсан байсан гэлцдэг. 

Кембрижийн гүнгийн ахайтан Кэтрин (Catherine)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()