Улс орнуудын хамгийн аймшигтай уламжлалууд

Улс орон бүрийн ёс уламжлал ёс зүй болоод сүсэг бишрэлээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тэдний зарим нь үнэхээр байж боломгүй харгис аргаар хүүхэд багачууд, ард түмнээ тамлах аж. Бид ийнхүү та бүхэндээ эрт үед хэрэгжиж байсан хамгийн аймшигтай уламжлалуудыг хүргэж байна. Тэдний зарим нь өнөөг хэр нь ч биелэлээ олсоор байгаа нь аймшигтай.

Улс орнуудын хамгийн аймшигтай уламжлалууд

1 Гейша (Geisha)

Гейша гэх энэхүү үг нь "гей – урлаг", "шяа – хүн" гэсэн япон үгний нийлэмж буюу урлагийн хүн гэсэн утгатай юм. Харин япончууд үүнийг “Цэцэглэж буй хавар” хэмээн нэрлэх нь ч бий. Гейша нь өнөө үед ч гэсэн түгээмэл байдаг. Япон улсад 1900-аад оны эхэн үеэр 25 мянган дууч эмс байсан гэх судалгаа байдаг. Харин 1930-аад оны эхэн үеэр энэ тоо өсч 80 мянга болсон нь хамгийн оргил үе байсанд тооцогддог. Ихэнх гейша нар Японы хуучны нийслэл хот болох Киотод төвлөрдөг байжээ. Өнөө цагт, албан бус тоогоор ердөө 10 мянган гейша үлдсэн гэнэ. Харин Токиод ердөө 100 гейша байдаг байна. Жинхэнэ гейша байхын тулд маш хүнд, харгис амьдралыг туулах хэрэгтэй болдог. Харин сүүлийн үед охид бүсгүйчүүд гейшаг үнэхээр сайхан ажил мэтээр санах нь бий. Гэвч тэдний мөрдөж байгаа дүрмүүд, хуучин цагтай харьцуулахад юу ч биш юм. Тэд дуу, бүжиг, хөгжим гэхчлэн тал бүрээрээ өөрсдийгөө хөгжүүлэн, зүс царай, бие галбиртай ч төдий хэмжээгээр анхаарал тавьдаг байна. Хүмүүс гейшаг биеэ үнэлэгч мэтээр хүлээн авдаг ч, хуучин цагт тэдгээр бүсгүйчүүд дууч эм буюу эрчүүдийг зугаацуулах ажлыг хийдэг байжээ. Сүүлийн үеийн гейша нар энэ уламжлалыг мартаж, биеэ үнэлэх нь давамгайлсан нь харамсалтай.

Гейша (Geisha)

2 Дуэль буюу халз тулаан

XV-XX зууны үед барууны Европт дэлгэрсэн уг заншил нь хэн нэг хүн өөрийг нь доромжилсон гэж үзсэн тохиолдолд тулалддаг байна. Тулааны гол зорилго нь дайснаа хөнөөхөд биш нэр төрөө хамгаалахын тулд амь насаараа дэнчин тавихад бэлэн гэдгээ харуулахад оршиж байсан бөгөөд гол зэвсэг нь сэлэм байсан бол XVIII зууны үеэс буугаар солигджээ. Тэд аливаа асуудал, нэр төр унагасан зүйлд өөрийгөө хамгаалан үлдэхийн тулд, ийнхүү амь сорьсон, аюултай тулаанд дуудагддаг байсан байна. Дуэль нь хоёр хүний дунд болон өрнөдөг. Тэд үхлийн зэвсгийг сонгож, ялалт, үхэл хоёрын аль нэгээр тулааныг дуусгадаг уламжлалтай байжээ. Гэвч хоёул хүлээн зөвшөөрөн тулааныг дуусгахыг хүсвэл, амь гарах нь бий. Харин сүүлийн үед энэхүү уламжлал, хэн нэгнийхээ аз, хүч самбайг сорих уралдаан мэтээр өрнөх болсон аж.

Дуэль буюу халз тулаан

3 Тайган болгох

Тус зураг бол тайган хүүгийн зураг юм. Эртний хаант засаглалт улсууд болох Хятад, Солонгос улсуудад хаан, хатанд үйлчлэх эрчүүдийг бага балчирт нь ийнхүү засаж, тайган болгодог. Хятадын Мин гүрний үед ойролцоогоор 70 мянган тайган эрчүүд байсан гэдэг. Харин энэхүү аймшигт уламжлал 1912 оноос хойш цуцлагджээ. Тайган болж засуулсан эрчүүд ямар ч бэлгийн дур хүсэлгүй, чадваргүй болдог. Тиймээс тэдний хувьд үр удмаа үлдээнэ гэдэг нь боломжгүй зүйл юм. Нэг насаар хаанд үйлчилж, ганцаар амьдралыг барах гэнэ. Ийнхүү засуулсны дараа эрчүүд, өөрийн эрэгтэйлэг мөн чанарыг алдаж, дуу хоолой нь нарийсах гэх мэт шинжүүд илэрдэг байна. Тэднийг бие засахаас өөр чадваргүй болгож, өөрийн дор хүчин зүтгүүлдэг байжээ. Энэ нь хааны үр удам, цусыг цэвэр ариун байлгах, үнэнч зарцтай байх гэсэн санаа аж. 

Тайган болгох

4 Гэр бүлээс гадуур харилцаатай байх

Эрт үед ихэнх орнуудад татвар эм, олон эхнэрийг хүлээн зөвшөөрдөг байсны илрэл нь энэ юм. Зурагт үзүүлсэн хоёр эр дундаа 6 эхнэртэй бөгөөд тэдний зөвхөн 2 нь л өөрсдийнх нь албан ёсны эхнэр, харин бусад нь татвар эм гэнэ. Эрчүүд ингэснээрээ бүсгүйчүүдийн сексийн хэрэгсэл болгон боолчилж буй хэрэг юм. Энэ мэт эхнэр гэх нэрийдлээр боолчлох нь хэвийн үзэгдэл байсныг нуух юун. Бүсгүйчүүдийн эрх ашиг дээд зэргээр зөрчигдөж байсан тул, энэ байдал төдийлөн удаан оршин тогтносонгүй. Гэсэн хэдий ч өнөөг хэр нь энэхүү уламжлалыг баримталдаг улс, үндэстнүүд цөөнгүй билээ.

Гэр бүлээс гадуур харилцаатай байх

5 Хара-Кири

Европт гэдэс, хэвлийг доод зэрэглэлийн бохир, бузар гэж vздэг бол Япончуудын хувьд "зүрх" гэсэн vгний ойролцоо утгаар ойлгодог ажээ. Энэхүү зан үйл нь буддын номонд, хүйсний доод талд хүний амин цэг байдаг гэж үзэн, тэр цэгээ олж амиа таслахыг хэлдэг байна. Хара буюу гэдэс, киру буюу хүүлэх гэсэн үгнээс гаралтай. Японы самурай нарын хамгийн дээд үхэл нь энэхүү үйл ажээ. Ийнхvv гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл мөн чанараа нээж байгаа хэрэг гэнэ. Самурай хvн хэзээд үхэхэд бэлэн байх байх ёстой. Учир нь тэдний хувьд үхлийн зам бол мөнхрөхүйн эх булаг бөгөөд амьдрал бол үүний бэлтгэл гэнэ. Японы эртний гардан тулааны дvрэмд "Үүрэг хариуцлага уулнаас хүнд, үхэл өднөөс хөнгөн" гэж бичсэн байдаг аж. Энэхүү хатуу ёсыг дайны үед ялагдсанаа хүлээж, дайсанд амьдаар олзлогдож, ичгэвтэр байдалд орохгүйн тулд мөн хайртай дотны хүнээ алдахад өөрийгөө ийнхүү шийтгэдэг байжээ. XVII зууны vеэс Японд нийгмийн амьдралын бvх vзэгдлийг хатуу журамлаж, нийгмийн гишvvн бvхэн vхэхээ хvртэл нарийн журмаар гvйцэтгэдэг байсан байна. Энэ vеэс Харакири уламжлал гэхээсээ илүү хууль болж, хамгийн энгийн vйлдлийг хvртэл нарийвчлан тогтоох болжээ.

Хара-Кири

6 Хүнээр тахил өргөх ёс

Хүнээр тахил өргөх ёс нь эртний овог аймгийнхан байгалийн ер бусын хүч болон, тэнгэр бурхныг аргадахын тулд үйлддэг байсан нэг ёсны аллага юм. Ийнхүү аллага үйлдэхдээ тэд тэнгэр бурхны таалал, хүсэл гэж итгэдэг байсан бөгөөд золиос болгож буй хүмүүс нь олзны хүнээс авахуулаад нялх хүүхэд, онгон охид байдаг байж. Тахил өргөж байгаа хүний толгойг нь авах, амьдаар нь шатаах, булах, зүрхийг нь сугалах гэх мэт хэрцгий үйл хийдэг байжээ. Энэхүү харгис зан үйл нь улс орны соёлоос шалтгаалан өөр өөр байсан ч, эртний Маяа болон Ацтекуудын тахил өргөх ёс нь бусад зэрлэгүүдийнхээс алдартай байсан юм. Тэд бүхий л аллага золиосоо бурхны таалал хэмээн тайлбарласан байдаг. Тэд золионы хүмүүсийн толгойг тасдаж, зүрхийг сугалах, амьдаар нь булшлах, шатаах зэргээр тамлан хороож, хэдий чинээ цус урсана, төдийн чинээ бурхан баярлана гэх сэтгэхүйтэй байжээ. Гэвч энэхүү аймшигт уламжлал нь тус улсуудын соёл иргэншилтэй хамт нуран унасан юм.

Хүнээр тахил өргөх ёс

7 Хөл хатаах ёс

Үнэнхүү гоё бүсгүй лянхуа цэцэг шиг жижигхэн хөлтэй, жоотгонож, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байсан гэнэ. Өсөлт нь зогссон жаахан охины хөлний хэмжээ алганы дайтай болж ирнэ. Тэдэнд хол явах нь бүү хэл ойр зуур хэдэн алхам алхах ч хэцүү санагддаг байж. Хэрвээ хөлөө боолгуулж, жижигхэн болгоогүй бол эрчүүдэд гологдоно, царай төрх муутай, тачаангуй биш хэмээн адлагддаг. Хятадын янз бүрийн нутгуудад “лянхуа хөл” олон янзын хэлбэртэй байдаг байжээ. Зарим нутагт тавхай нь нарийн байхыг илүүд үзэж байхад бүхэлдээ маш жижигхэн байхыг эрхэмлэдэг газар ч байх. Гутал нь ч үүнийг дагаад мөн янз бүрийн хэлбэртэй байж. Хөл боосноос үүсэх таагүй үр дагавар олон байдаг ч “том хөлтэй мангас” гэж зэмлүүлэх, нөхөргүй насыг барах ичгүүрийг тэвчих эмэгтэй байдаггүй. Тэгсэн хэрнээ, эмэгтэйн нүцгэн хөлийг харах гэж боодлыг нь бүү тайл, гаднаас нь л хар. Энэ журмыг зөрчвөл таны гоо сайхны мэдрэмж чинь алга болно гэсэн зөвлөгөөг эрчүүдэд өгдөг байжээ.

Хөл хатаах ёс

8 Амьдаар нь булшлах

Эртний Энэтхэг улсад хэрвээ эр нөхөр нь дайн тулаан, өвчин зовлонгоор нас нөгчсөн бол түүний эхнэрийг ийнхүү хамтад нь оршуулдаг байжээ. Учир нь тэд гэрлэлтийг насан туршийн зүйл хэмээн өргөмжилдөг. Нөхөр нь нас барж, нөгөө ертөнцөд очсон бол гэргийг нь нөхөртөө хань бол гээд амийг нь авдаг гэсэн үг юм. Тэд эхнэрийг нөхрийн хамт шатаах, эсвэл амьдаар нь булах гэх мэтээр амийг нь авдаг байжээ.

Амьдаар нь булшлах

9 Сокушинбуцу

Буддын шашинд лам нар эрт үед маш удаан хугацааны турш бясалгаж, улмаар өөрсдийгөө мумми болгодог байжээ. Үүнийг "Сокушинбуцу" буюу буддын лам хуврагууд өөрсдийгөө аажмаар үхэл рүү хөтлөн занданшуулдаг ёсыг хэлж байгаа юм. Японы Ямагатагаас 16-24 занданшуулсан шарил олдсон нь энэхүү зан үйл уг газар болж байсныг илтгэнэ. Хуврагууд эхний гурван жилд самар болон үр тариагаар хооллон дараагийн гурван жил нь тэд модны хальс, үндэс идэж, уруши хэмээх модноос гаргаж авсан хортой цайг уудаг байна. Энэ нь шингэнээ алдсан цогцсыг өгөршүүлдэг төдийгүй өтнөөс хамгаалдаг байна. Эцэст нь өөрөөсөө ялимгүй том чулуун бунханд соруулаар агаар амьсгалж байгаад үхдэг байна. Тэд хэдийгээр нас барсан ч, бие нь илжирч муудахгүй, дээр нь энергийн түвшин маш их байдаг гэнэ. Ийнхүү биеэ мумми болгосон лам нарыг өнөөг хэр нь амьд, тэр бүү хэл биеэс нь хөлс хүртэл ялгардаг гэх нь бий. Энэ ч мөн тайлагдашгүй зүйлсийн нэг билээ.

Сокушинбуцу

10 Төвдийн ил оршуулах ёслол

Төвдийн дундаж өндөр нь 4,900 метр бөгөөд дэлхийн хамгийн өндөр бүс нутаг учир “Дэлхийн дээвэр” хэмээн нэрийддэг. Энэхүү дэлхийн дээвэр болсон улсад бас нэгэн хачирхалтай ёс байдаг нь “Тэнгэрийн оршуулга” буюу ил оршуулга юм. Тэгш тал байхгүйн дээр өндөрлөг газар байрладаг учраас энэхүү ёслолыг үйлддэг байна. Манай Монголд ч гэсэн ил оршуулах ёс байсан ч эднийхээс бол тэс ондоо. Тэд нас барсан хүнийхээ хөл гарыг нь яг л мал муулж байгаа аятай шулаад, тас шувууны хоол болгоно. Махчин шувуунууд цогцосны ясыг нь гартал идэж дуусмагц, оршуулж буй хүн хэлхээтэй ясыг бүгдийг нь нэг нэгээр нь шулж, тархийг нь хүртэл гавлаас нь гаргаж ирээд, шувууны хоол болгодог аж. 

Төвдийн ил оршуулах ёслол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()