1
Кока Колатай бүрж шарсан тахианы далавч
Орц:
- Тахианы далавч- 1 кг
- Гурил- 3 аяга
- Давс- 1 амны халбага
- Хар перц- ½ амны халбага
- Кока кола- 1 аяга
- Улаан лоолийн соус- ½ аяга
- Халуун соус- ¼ аяга
- Сармис- 2 хумс
- Наранцэцэг эсвэл Оливийн тос- ½ аяга
Хийх арга
Эхлээд соусаа бэлдэх хэрэгтэй. Улаан лоолийн соусан дээр кола ундааг нэмж өгнө. Үүнийгээ зөөлөн гал дээр халааж өгөөрэй.
Дээр нь хар перц, давс, сармис зэргийг нэмж, сайтар холино. Бэлэн болсон соусаа 30-40 минут байлгах хэрэгтэй.
Дараа нь тахианы далавчаа саванд хийж, дээр нь гурилаа хийгээд хутгана.
Энэ хооронд хайруулын тавган дээрээ тосоо хийж, тараагаад 350 °С-ийн хэмд 10 минут халаах хэрэгтэй.
Тахианы мөчөө гуриланд жигд бөмбөрүүлээд, хайруулын тавганд тараан шарж өгөөрэй.
Бэлэн болсон тахианы мөчөө халуун соусаар амтлаад бэлэн боллоо.
Кола нь тахианы махыг илүү зөөлөн, амттай болгодгоороо давуу талтай юм.
2
Колатай үхрийн шарсан хавирга
Орц:
- Үхрийн хавирга- 1кг
- Давс- 1 амны халбага
- Сармис 2 хумс
- Перц- ½ халбага
- Нунтаг цагаан гаа- ½ амны халбага
- Чихэрлэг соус- 1 аяга
- Кола- ½ аяга
- Халуун соус- 2 цайны халбага
Хийх арга
Хайруулын таваг, шарах шүүгээгээ 350°С хэмд халаах хэрэгтэй. Хавиргаа давс, перц, цагаан гаагаар амталж, шингээж өгнө. Үүний дараа хэсэг байлгах хэрэгтэй. Энэ хооронд соусаа бэлдэнэ. Чихэрлэг соус, кола, халуун соусаа хольж, зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Бэлэн болсон соусандаа хавиргаа хийж, 10-15 минут болсны дараа халаасан хайруулын таваг, шарах шүүгээндээ хийж, 25 минут шарах хэрэгтэй. Ингээд л бэлэн боллоо.
3
Коко Колатай жигнэсэн тахиан мах
Орц:
- Тахианы ясгүй, цул мах- 1кг
- Улаан лоолийн соус- 1аяга
- Коко Кола- 1 аяга
- Сонгино- ½ хэрчим
- Чихэрлэг соус- 3 амны халбага
- Улаан перц- 1 амны халбага
- Давс- 1 амны халбага
- Хар перц- 1 амны халбага
- Сармис- 2 хумс
- Гурил- 1 аяга
Хийх арга
Дээр дурдсан орцуудыг ширээн дээр бэлдэж, цэвэрлэнэ.
Саванд тахианы мах, улаан перц, давс, хар перц, чихэрлэг соусыг хийж өгнө.
Харин дараа нь колагаа хийж өгөөрэй.
Сайтар хутгаад зөөлөн гал дээр 15 минут орчим буцалгах хэрэгтэй.
Буцалгасан соуснаас тахианы махыг ялган авч, соусан дээрээ гурилаа бага багаар хийж, өтгөрүүлэн хутгах хэрэгтэй.
Үүний дараа махаа хэсэг хэсгээр хэрчиж, дээр нь өтгөрүүлсэн соусаа хийж өгөөрэй.
4
Кока Колатай сэндвич
Орц:
- Тахианы цээж мах- 500 гр
- Давс, хар перц- 1 амны халбага
- Оливийн тос- 2 амны халбага
- Сонгино- 1 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Сармис- 2 хумс
- Улаан лоолийн паста- 2 амны халбага
- Гурил- 2 амны халбага
- Улаан дарс- 1 аяга
- Кока Кола- 1 аяга
- Талх
Хийх арга
Эхлээд тахианы цээж махаа жижиглэн хэрчих хэрэгтэй. Улаан лоолийн пастан дээр, колагаа хийж, дээр нь давс, хар перц, нарийн хэрчсэн сонгино, лууван, сармис, улаан дарс зэргийг хийж, зөөлөн гал дээр 15-20 минут буцалгаарай. Дээр нь гурилаа хийж, соусаа бага зэрэг өтгөрүүлнэ. Ингээд хэрчиж бэлдсэн тахианы махаа дээр нь хийгээд дахин 20-25 минут буцалгах хэрэгтэй. Бэлэн болсон махаа талхныхаа голд хавчуулаад л болох нь тэр. Танд амжилт хүсье. Сайхан хооллоорой.