Хунтайж Харригийн болзож байсан бүсгүйчүүд

Уэльсийн хунтайж Харри, ханхүү Виллиам нарын аав болох Чарльз залуудаа нилээд явдалтай эр байсан гэдэг. Тиймдээ ч Диана гүнжээс салсан биз ээ. Харин түүний энэ сээтэгнүүр, хөнгөн занг бага хүү Харри нь өвлөн авсан гэлтэй. Ах Виллиам нь анхны хайртайгаа их сургуульдаа учран, шууд л гэр бүл болсон бол Харри харин өнөөг хэр нь тогтсон амьдралгүй, халуухан бүсгүйчүүдтэй ээлжлэн амраглаж явна. Ингээд та бүхэнд Уэльсийн ханхүү Харригийн болзож байсан бүсгүйчүүдийг танилцуулъя. 

Хунтайж Харригийн болзож байсан бүсгүйчүүд

1 Дуучин Элли Гаулдин (Ellie Goulding)

Өхөөрдөм төрхтэй Элли, Харри хоёр бие биенээ олон жилийн турш мэднэ. Түүгээр ч үл барам Кэмбрижийн гүнгийн урилгаар Харригийн 30 насны төрсөн өдрөөр ая барьсан гэдэг. Түүнээс хойш тэд бие биетэйгээ арай өөр харилцах болжээ. Элли өнгөрсөн 3-р сард найз залуугаасаа салснаас хойш Харритай дотно байх болсон байна. 

Дуучин Элли Гаулдин (Ellie Goulding)

2 Нэвтрүүлэгч Наталье Пинкхам (Natalie Pinkham)

Энэхүү үзэсгэлэнт бүсгүй бол ханхүүгийн анхны болзоот бүсгүй байжээ. Өдгөө 37 настай, нэвтрүүлэгч хөтлөгч мэргэжилтэй тэрбээр ханхүүтэй нэг хэсэг уулзаж, хамтдаа зугаацаж цэнгэн, гэрэл зурагчдын нэг бус удаагийн бай болж байсан юм. Тэд 2006 онд нэгэн шоун дээр ихэд дотно байж, бие биенийгээ үнсэж, тэвэрч байсан гэдэг. 

Нэвтрүүлэгч Наталье Пинкхам (Natalie Pinkham)

3 Модель Кэси Самнер (Cassie Sumner)

Харри аль 19 настай байхдаа өөрөөс хоёр насаар эгч Кэсид унаж тустлаа дурлаж явсан гэдэг. Тэд анх бас л нэгэн шөнийн клубт танилцжээ. Кэсигийн яриагаар бол "Намайг найзуудтайгаа бүжиглэж байхад тэр анх харцаараа намайг ширээндээ урьсан. Тэгээд ярилцах явцдаа миний нүүр лүү биш хөх рүү л хараад байсныг санаж байна. Тэгээд бас хоёулахнаа байж болох газар руу очъё гэсэн юм" гэжээ. Гэвч тэдний харилцаа тийм ч удаан, бүтэлтэй үргэлжлээгүй юм. 

Модель Кэси Самнер (Cassie Sumner)

4 Молли Кинг (Molly King)

Харри хэдийгээр түүнтэй хамт ихэнх цагаа өнгөрөөдөг байсан ч Молли өөрсдийн харилцаагаа "Зүгээр л найзууд" хэмээн тодорхойлсон гэдэг. 

Молли Кинг (Molly King)

5 Нэвтрүүлэгч Каролайн Флак (Caroline Flack)

Тэд 2009 онд нэр холбогдож байжээ. Мөн түүнчлэн 2011 онд "One Direction" хамтлагийн Харри Стайлс (Harry Styles)-тай ч үерхэж байв. 

Нэвтрүүлэгч Каролайн Флак (Caroline Flack)

6 Флоренц Брунденелл (Florence Brundenell)

Үзэсгэлэнтэй, алдартай, ухаантай, алдар нэртэй, баян... Ийм бүсгүйг хэн төгс гэхгүй байх билээ? Гэвч учир нь юундаа байсан юм бүү мэд... Харри хаягдаж орхисон гэдэг. 

Флоренц Брунденелл (Florence Brundenell)

7 Кресида Бонас (Cressida Bonas)

Өдгөө 27 настай жүжигчин, модель Кресида Бонасыг Харригийн албан ёсоор, нэр төртэйгээр үерхсэн ганц бүсгүй гэж хэлж болно. Бүр сүй тавих тухай хүртэл яригдаж байсан гээч. Бас ахиад л Харригийн хөнгөн зангаас болж 2012 оны 5-р сард тэд салцгаасан юм. 

Кресида Бонас (Cressida Bonas)

8 Жена Колеман (Jenna Coleman)

Тэд анх поло тэмцээний үеэр танилцахад Харри түүний биед хүрч, ихэд дотно байсан гэдэг. 

Жена Колеман (Jenna Coleman)

9 Жульет Лабелла (Julietta Labela)

Өтгөн хөмсөгтэй, өндөр нуруутай жүжигчин эмэгтэйд ханхүү Харри нэг хэсэг ихэд сэтгэл алдарсан байна. Гэвч ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөлгүй байсаар дуусгасан юм. 

Жульет Лабелла (Julietta Labela)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()