Жин хасдаг биеийн цэгүүд

2016-06-13, 09:57
48,087

Цэгэн эмчилгээг эртнээс нааш Хятадууд өргөн дэлгэр хэрэглэж ирсээр дэлхий нийтэд таниулах болсон билээ. Хүний биед хэдэн мянга цэг байдгаас өвчин намдаах, эмчлэх, стресс багасгах, тураах гэх мэтчилэн тус тусдаа үр дүнтэй байдаг нь үнэхээр гайхалтай. Зөв цэгийг тааруулж чадвал асар өндөр үр дүнг үзүүлж, харин эсрэгээрээ буруу цэг тааруулвал аминд нь ч хүрч болох аюултай. 

Жин хасдаг биеийн цэгүүд

Ингээд та бүхэнд стресс, хоолны дуршил багасгаж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулдаг гол 5 цэгийг танилцуулж байна. 

 

1 Чихний цэг

Чихэнд бие эрхтнийг сэргээж эрүүлжүүлдэг маш олон мэдрэлийн цэгүүд байдаг. Зурагт үзүүлсэн шиг эрхий хуруугаараа чихнийхээ энэ хэсэгт 1-3 минут дарж, тойрог маягаар иллэг хийгээрэй. Үүнийг өдөрт 2 удаа хийж байгаарай. 

Чихний цэг

2 Хүн хонхорхой

Хэрвээ таны уур хүрч, байн байн өлсөөд байгаа мэт санагдвал хамар, дээд уруулны хооронд байх хүн хонхорхой дээрээ 1-5 минут дараарай. Өдөрт хоёр удаа тогтмол иллэг хийж байх хэрэгтэй. 

Хүн хонхорхой

3 Өвдөгний цэг

Өвдөгний яг доор байрлах энэ хэсэгт байх мэдрэлийн цэг нь хоол боловсруулах системд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх зэрэгт мэдэгдэхүйц нөлөөлдөг.  

Өвдөгний цэг

4 Тохойн цэг

Тохойны дотор талд байрлах энэ цэгийг өдөрт нэг удаа нэг минутын турш зөөлхөн дарж байгаарай. Энэ нь биеийн энергийг тэнцвэржүүлж, шингэн дутагдалтыг нөхөж чаддаг. 

Тохойн цэг

5 Шагайн цэг

Дотор шагайнаас 5 см-ийн дээр байрлах энэхүү цэгийг 1 минутын турш өдөрт нэг удаа дарж байгаарай. Харин жирэмсэн хүн энэ цэгтээ иллэг хийж болохгүйг анхааруулъя. 

Шагайн цэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()