1
Шатаж буй гахай
Өмнөд африкийн генерал Ганнибал болон бусад африкийн болон энэтхэгийн цэргийн удирдлагууд дайснаа дарахын тулд зааныг ашигладаг байсан байна. Зааны нуруун дээр гэрэл асахад л хэн түрүүлэх нь тодорхой болдог аж. Хэсэг хугацааны дараа өрсөлдөгчдийн арга нарийсаж зааныг хэрхэн үргээх талаар сурж авсан байна. Ингээд тэд гахайг амьдаар нь шатааж байсан бөгөөд гахайны гаргасан авианы тусламжтайгаар зааныг үргээдэг байжээ. Хэдийгээр ийм үйл ажиллагаа хүн бүрийг айлгах боловч Ромчуудын хувьд ялалтын баяраа тэмдэглэхийн хажуугаар гахайн шарсан мах зооглох боломжтой болж байсан байна.
2
Шээсээр хийсэн тэсрэх бөмбөг
Тагнуулын Ерөнхий Газрынхан зэвсэг сэдэхдээ хамгийн шилдэг нь гэдэгтээ маргах хэрэггүй. Жишээлбэл: Тэд зүрхний үйл ажиллагаа муутгадаг дартс болон гутлын тосыг зохион бүтээж байсан байна. Эдгээр зэвсгүүдээс хамгийн шилдэг нь шээсээр хийсэн тэсрэх бөмбөг байсан юм. Энэ зэвсгийн найрлаганд шээс, азотын хүчил болон бусад найрлагууд багтсан бөгөөд энэ нь дэлбэрэх үйлчилгээтэй байжээ.
3
Хөгжмийн нөлөө
Дайснаа зөвхөн ямарваа нэгэн хурц мэсээр бус харин сэтгэл санааны байдлаар ч дарж болох юм. Жишээлбэл хөгжим бол хамгийн шилдэг арга аж. Учир нь хөгжмийг Библийн үеэс эхлэн хүний сэтгэл санаанд нөлөөлөх зорилгоор ашиглаж байсан байна. Хожим нь Солонгосын дайны үеэр Америкчуудын эрч хүчийг буулгахын тулд Хятадууд оршуулганы ая дарж сэтгэл санааг нь гундуухан болгодог байжээ. Харин германчууд эсрэгээрээ дайчдынхаа сэтгэл санааг сэргээх зорилгоор хөгжмийг ашигладаг байсан байна.
4
Тонфа
13-р зууны үед Окинова арлынхан Японы удирдлагын эсрэг тэмцэж байх үедээ огт зэвсэггүй байсан байна. Харин нутгийн иргэд байгаа бүхнээ ашигтайгаар ашиглаж сурсан болох нь харагджээ. Тухайн үед хэрэглэж байсан зэвсгүүдийн хамгийн алдартай нь Тонфа байсан бөгөөд энэ нь саваа мод байсан юм. Саваа модоор өрсөлдөгчийнхөө толгой руу цохиж гэмтээхэд ихэд боломжийн байжээ.
5
Молотовын коктейль
1939 онд Орос болон Финлянд улсууд зөрчилдөөнтэй байсан байна. Ингээд ликёрын шилэн дотор бензин болон моторын тос хольж хийснээр Молотовын коктейль үүсжээ. Одоо хүртэл энэ аргыг ашигласаар байгаа билээ.
6
Халуун элсэн чихэр
Халаасан элсэн чихэр нь бүхий л зүйлд сайн наалддаг. Тэгвэл халаасан элсэн чихэр арьсанд наалдвал юу болохыг төсөөлж байгаа биз. Тиймээс 17-р зууны үед элсэн чихрийг зэвсэг болгон ашиглаж эхэлжээ. Орчин үед халуун элсэн чихрийг хорих газар зодооныг зогсоохын тулд ашигладаг байна.
7
Кубус
Дэлхийн 2-р дайны үед Польш Германд эзлэгдсэний дараа “Крайовын цэргүүд” энгийн Chevrolet машины суурийг ашиглаж “Кубус” хэмээх машиныг бүтээжээ. Энэ машин нь сум нэвтэрдэггүй давуу талтай байсан байна.
8
Миллуолын тоосго
Энэ нь хүн төрөлхтөн юуг ч ашиглаж чаддаг болохыг харуулсан юм. Британийн хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид ихэд хэрцгий бөгөөд юугаар ч хамаагүй нэг нэгнээ зодож, гэмтээдэг байна. Ингээд тэд сонинг нугалаж гайхалтай зэвсэг хийж, эсрэг багийн шүтэн бишрэгчдийг зоддог байжээ.
9
Чейнлок
Чейнлок гэдэг нь том цоож болон гинжээр хийсэн зэвсэг юм. Хэрвээ тухайн зэвсгийг зориулалтаар нь буюу уяанаас нь барьж ашиглавал тухайн хүнийг маш хүнд гэмтээх болов уу.
10
Муур – тэсрэх бөмбөг
16-17-р зууны үед Европууд муурыг зэвсэг болгон ашигладаг байжээ. Тэд мууран дээр дэлбэрэгч бодис уяж явуулдаг байсан байна. Харин шатаж буй муур аль болох танил газартаа очихыг хүсэх бөгөөд тухайн муур очсон байр шатаж, газар нутаг тэр чигтээ галд автах юм байна.