Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

Гэрийн эзэгтэй байна гэдэг нэг талаар маш хүнд зүйлстэй нүүр тулгардаг, хариуцлагатай хэрэг юм. Үргэлж л гэр орны ажил, цэвэрлэгээтэй зууралдсаар өдрийг бардаг шүү дээ. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ердөө сода, цагаан цуу байхад л тэдгээр ажлууд маш амархан болох юм гэдгийг та доорх мэдээллээс хараарай. 

Гэрээ цэвэрлэх хялбар 10 арга

1 Угаалгын өрөөний шалыг өнгө оруулах

Шарлаж, гандсан угаалгын өрөөний шалыг итгэмээргүй өнгө оруулж, цэвэрлэхийн тулд танд ердөө цагаан цуу, хүнсний сода байхад хангалттай. Эдгээрийг ижил хэмжээтэй хольж, толботой хэсэг дээрээ жигд түрхэж өгөөрэй. Ийнхүү хэсэг байлгасны дараа үрж угаагаад, усаар арчиж аваарай.

Угаалгын өрөөний шалыг өнгө оруулах

2 Цонхны шилийг өнгөлөх

Цонхны шилийг яг л шинэ мэт өнгө оруулж, гялалзуулахын тулд 500 гр усанд 50 гр орчим аммиакын уусмал хийж, түүгээрээ цонхоо угаавал маш сайхан болдог. Мөн төмсийг дундуур нь хувааж, цонхныхоо шилийг зүлгээд, дараа нь усаар угаавал маш сайхан өнгө ордог. Угаалт бүрийнхээ дараа сонин, цаасаар сайтар арчиж аваарай.

Цонхны шилийг өнгөлөх

3 Паркетин шалны толбыг арилгаж, гялалзуулах

Паркетан шал удахаараа зурагдаж, арилахгүй хар зураасан толбууд үлдчихдэг. Тэгвэл үүнийг ердөө цагаан цууны тусламжтай шийдэх боломжтой юм. 1 литр усанд ¼ аяга цагаан цууг хийж, шалаа арчиж цэвэрлэнэ. Халуун усаар угаавал илүү үр дүнтэй шүү.

Паркетин шалны толбыг арилгаж, гялалзуулах

4 Угаалгын машины бохирдлыг цэвэрлэх

Угаалгын машиныг сардаа нэг удаа бүрэн цэвэрлэхгүй бол, хувцсанд бохирдол хурах, муутгах аюултай байдаг. Тиймээс түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд угаалгын машинаа хамгийн бага устай угаалга дээр тааруулан, дээр 80 гр орчим лимоны хүчил хийж ажиллуулаарай. Бохирдол цэвэрлэгдэж, эвгүй үнэр нь арилах болно.

Угаалгын машины бохирдлыг цэвэрлэх

5 Толийг загалтуулахгүй, цэвэрлэх

Толийг арчиж цэвэрлэхэд бага зэрэг төвөгтэй байдаг. Гэвч зөв аргаар цэвэрлэвэл маш хялбар байх болно. Шүршигчтэй саванд 2 амны халбага архи нэмээд, дээр нь ус хийж, түүгээр толио арчаарай. Огт загалтахгүй, тув тунгалаг болох болно. 

Толийг загалтуулахгүй, цэвэрлэх

6 Махны модыг шинэ мэт болгох

Махны модыг яг л шинэ мэт өөгүй, элдэв үнэр, бохирдолгүй болгоё гэвэл тал зүсэм лимон дээр багахан давс цацаад, махны модоо 5-10 минут орчим үрээрэй. Үүний дараа цэвэр усаар зайлахад махны мод шинэ мэт сайхан болсон байх болно.

Махны модыг шинэ мэт болгох

7 Хивс, хивсэнцэр цэвэрлэх

Гэрийн хивс, хивсэнцэрийг цэвэрлэх, өнгө оруулах маш хэцүү шүү дээ. Ялангуяа хуучин хивсэнд хир тортог дартагшиж, ихээр бохирдсон байдаг. Харин үүнийг илүү хялбараар шийдэхийн тулд хивсний тоосыг сайтар соруулан, шал арчигч, эсвэл шалны хувиндаа багахан сода, угаалгын нунтгийг хийгээд, угаахад л түүний эвгүй үнэр, хир буртаг арилах болно.

Хивс, хивсэнцэр цэвэрлэх

8 Хөргөгчний эвгүй үнэрийг арилгах

Хэрвээ хөргөгчинд тань таагүй үнэр шингэж, бусад хүнсэнд ч тэрхүү үнэрийг шингээгээд байвал лимоныг зүсэж, хонуулаарай. Мөн арилахгүй толбыг содатай усаар угааж, өнгөлөн таагүй үнэхээр сэргийлдэг.

Хөргөгчний эвгүй үнэрийг арилгах

9 Плитаг өнгөлж, цэвэрлэх

Халтардаж, толботоод хэчнээн угаасан ч өнгө орохгүй, шарлаад байвал лимон эсвэл хүнсний содагаар цэвэрлээд үзээрэй. Хэрэглэдэггүй сойз, порлон байхад л таны гэр гайхалтай цэвэрхэн, өнгөлөг болно.

Плитаг өнгөлж, цэвэрлэх

10 Шарах шүүгээгээ шинэ мэт цэвэрхэн болгох

Мөн л хүнсний сода, багахан алимны цуу байхад таны шарах шүүгээ шинэ мэт гялалзах болно. Шүршдэг саванд дээрх хоёроос ижил хэмжээтэй хольж, багахан ус хийгээд халтар хэсгүүд рүүгээ шүршиж өгнө. Ийнхүү 15 орчим минут болсны дараа цаас, даавуугаар арчиж аваарай.

Шарах шүүгээгээ шинэ мэт цэвэрхэн болгох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()