Түүхэн номон дахь 5 хуурамч баримт

Ямар нэгэн түүхийн ном, нэвтэрхий толь гэх мэт зүйлүүдэд бид бараг л үргэлж итгэдэг. Гэсэн хэдий ч бидний 10 жилдээ үзэж байсан энэхүү баримтууд бодит зүйлтэй зарим нэг талаараа таарахгүй ч байж болно. Тиймээс түүхэн номон дахь хуурамч 5 баримтын талаар хүргэе. Харин одоо эдгээр баримтуудын талаар бодит мэдээлэлтэй болох нь...

Түүхэн номон дахь 5 хуурамч баримт

1 Хенри Форд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн гэдэг нь худал.

 

Үнэндээ түүний өрсөлдөгч болох Рэнсом Ели Олдс анх энэхүү дамжлагыг 1901 онд өөрийн үйлдвэртээ ашиглаж эхэлсэн байна. Рэнсом Ели Олдсын “Олдсмобили” үйлдвэрийн явцад машинаа модон тэргэн дээр зөөж байсан бөгөөд энэ нь эцсийн дүнд үйлдвэрлэлтэнд ихээхэн нөлөөлсөн аж. Жилийн дотор түүний үйлдвэрлэлт 5 дахин нэмэгдсэн байна. Харин Хенри Форд түүний бүтээл дээр зөвхөн бүч нэмснээр үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад ашиглах болсон юм.

Хенри Форд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн гэдэг нь худал.

2 Фернан Магеллан тойрон аялал хийсэн анхны хүн биш юм.

Португалийн энэхүү аялагч нь дэлхийн тойрон аялалаа хийж дуусгалгүй 1521 онд Филлипиний арал дээр аборигенчүүдэд алагдаж амь үрэгдсэн байна. Түүний аялал дуусахад ердөө л 17 сар үлдээд байжээ. Гэсэн хэдий ч энэхүү аялалыг Хуан Себастьян де Элькано үргэлжлүүлсэн аж. Магелланыг амь үрэгдсэний дараа Элькано аялалыг зогсоож эргэн явахыг хүсэж байсан боловч Португальчуудын довтолгооноос айж ийнхүү аялалыг үргэлжлүүлсэн байна. 

Фернан Магеллан тойрон аялал хийсэн анхны хүн биш юм.

3 АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон биш гэнэ.

Мэдээж Вашингтон 1787 онд Америкийн ерөнхийлөгч болсон. Гэсэн хэдий ч Жорж Вашингтоныг ерөнхийлөгч болохоос 8 жилийн өмнө энэхүү байр суурин дээр 10-аад хүмүүс ажиллаж байсан бөгөөд анхны ерөнхийлөгч Сэмюэль Хантингтон байсан аж. 

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон биш гэнэ.

4 Түүхчид аль хэдийн Напелеоныг намхан хэмээн тодорхойлсон ч, тэр тийм ч намхан биш байсан бололтой.

Түүнийг нас барсны дараа өндрийг хэмжихэд өндөр нь 168,7 сантиметр байсан бөгөөд амьд байхдаа тэрээр ойролцоогоор 170 сантиметр байсан байна. Энэ нь тухайн үеийн Европчуудын дундаж өндөртэй ижил юм. Магадгүй туранхай, жижиг биетэй байсан учраас Напелеоныг намхан байсан хэмээн үзсэн байх.

Түүхчид аль хэдийн Напелеоныг намхан хэмээн тодорхойлсон ч, тэр тийм ч намхан биш байсан бололтой.

5 Мария-Антуанетта өөрийн албатууддаа жигнэмэг ид хэмээн зөвлөдөггүй байжээ.

Францын алдарт хатан хаантай холбоотой энэхүү мэдээлэл эртний түүхийн номны хуудаснаас эхлэн одоог хүртэл янз бүрийн сэтгүүлүүдэд гарсаар л байгаа. Марии-Антуанеттад түүний албатууд өлсөж байна хэмээн хэлэхэд: “Хэрвээ талх байхгүй бол жигнэмэг ид” гэж хариулсан хэмээн бичсэн байдаг. Харин энэхүү үгийг Францын философич Жан-Жак Руссо, Марииг 11 настай байхад буюу 1766 онд зохиожээ. Өөр нэг баримтаас харахад Людовик XIV хааны анхны хатан хаан Мария Терезияг хэлсэн гэж тэмдэглэсэн байдаг. 

Мария-Антуанетта өөрийн албатууддаа жигнэмэг ид хэмээн зөвлөдөггүй байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()